Занар моодонд орлоо. Дэлхийд энд тэндгүй байдаг энэхүү эртний органик малтмалыг тодорхой дулаан даралтанд оруулж богино хугацааны дараа нүүрс, нефть, байгалийн хий зэрэг өнөөгийн эдийн засгийн гол мотор болсон эрчим хүчний эх үүсвэр болгон хувиргадаг технологийг саяхан америкчууд олжээ. Ойрын хугацаанд дэлхийн эрчим хүчний төв Ойрхи Дорнодоос занарын хамгийн их нөөц бүхий Хойд Америк руу шилжих нь тодорхой болжээ. Дэлхий ч арабуудын байнгын заналхийллээс нэг мөсөн салах бололтой. Энэхүү гэнэтийн өөрчлөлтөөс болоод улс орнуудын хооронд ч шинэ ан цав гарч байна. Урангойн хийн ордыг Өрнөд рүү хоолойгоор гаргахад завсар нь дамжуулах жижиг орнууд байнгын заналхийлэл учруулж байсныг болиулахын тулд Орос, Герман хоёр асар их хөрөнгө гарган хоолойг шинээр Балтын тэнгисийн доогуур татаж дуусч байна. Төслийг Германы канцлер асан Шрөдэр толгойлсныг бодоход их ач холбогдол өгсөн нь илэрхий. Гэтэл Польш дахь Сэлэзийн орд асар их занарын нөөцтэй ба түүн рүүгээ мөнөөх шинэ технологийг ашиглахаар шийдсэн нь хоёр талын хүчирхэг гүрний эгдүүцлийг төрүүлэв. Асар их мөнгө цацсан мөнөөх хоолойн ач холбогдол унаж эхэлж буй нь тэр. Ингээд “занарын аюул” гэсэн шинэ ойлголт буй болов. Занар асар их хүхэр агуулдаг. Хүхэр нь агаар мандалд үнэхээр хортой. Чухам энэ цэг дээр “занарын аюул” сонирхогчид гол тоглолтоо хийж байгаа юм. Технологид шинэчлэл дэвшил гаран хүхрийн гадагшлалтыг эрс багасгаж байгаа боловч шал өөр шалтгаантай “занарын аюул”-аар мэргэшигсэд энэ бүхнийг үл тоон дуугаа өндөрсгөсөөр.
Манай орон нээлттэй нийгэмтэй болсноос хойш алив моодноос хоцрохоо больсон. Монгол нийт нөөцөөрөө тийм ч их занартай орон биш. Юутай ч энэ нөөцөөр дэлхийн эхний 15 улсад багтдаггүй юм байна. Гээд монгол занарын нэг онцлог нь хүхрийн агууламжаар дэлхийн дундачаас 40 дахин бага болохыг судалгаа хийсэн америкийн компани тогтоожээ. Хуурай уур амьсгалаас болоод хүхэр нь нэн эрт ууршин алга болж гэж геохимичид тодорхойлсон байх юм. Дэлхийн хамгийн эрүүл занар! Занарын нөөцийн гүн 200-300 метр байна гэж үзвэл хааш хаашаа ганцхан км талбайгаас Монголын шатахууны долоон жилийн хэрэгцээг гаргаж авна гэж тооцоолж байна. Шатахуун, шатах тослох материалаар гаднаас бүрэн хамааралтай манай орны хувьд энэ бол маш том боломж!
Гэвч энэ боломж ашиглагдах ёсгүй юм байна. Занар эсэргүүцэгчдийн томоохон давалгаа гараагаа нэгэнт эхэлсэн. Тугал хурга үхнэ гэнэ, дэлхий цөмрөнө гэнэ… гэх мэт. Энэ давалгааны нүүрэнд гарагсад боловсролгүй хүмүүс. Тэд ямар ч занар, ямар ч геологи, ямар ч байгаль орчин мэдэхгүй. Орж ирсэн гадны хөрөнгө оруулагчдыг дарамталж өөртөө таарсан хэдэн цаас ологчид нэлээд гарч ирсэн жишээг л дагалдагсад. Тэд занар ашиглахгүй гээд байгаа юм биш, ашиг олохоосоо өмнө намайг жиптэй хаустай болгож аль л гээд байгаа хэрэг. “Зарим нь ийм замаар баяжаад байхад бид хэд яахаараа гадуурхагддаг хэрэг вэ!” гэсэн иргэнлэг, тэгш эрхлэг, ардчиллаг, философилог асуулт тавиад байгаа хэрэг. Харин үүнийг хэн цаанаас нь удирдан зохион байгуулаад байна вэ? Монгол улс өөрийгөө шатахуунаар хангаж чаддаг болох нь хэнд ашиггүй вэ?
Каддафи хичнээн дарангуйлагч байсан ч гэсэн тэрээр Газар дундын тэнгисээс зургаан метрийн голчтой асар том хоолой татан Ливийн их цөлийг усжуулсан. Асар том цөл усжин амилсан. Каддафийг зөвхөн үүнийх нь төлөө гагц ливичүүд төдийг Хойд Африкийн ард түмэн үүрд дурсах болно. Асуаны далан өнөөдөр Египтийг тэжээж байна. Сахаарын цөлийг усжуулан амилуулсан Насэрийг египтчүүд үүрд дурсах болно. Каддафийн захиалгаар Ливид хоолой барьсан италийн инжинерүүд хэдэн жилийн өмнө Монголд ирлээ. Сэлэнгэ мөрний урсацын ердөө 20 хувь нь ил цутгадаг, дийлэнх нь газрын хөрсөн дор урсдаг юм байна. Орхон – Сэлэнгийн билчрээс өмнийн говь руу хоолой татвал говийн олон ордыг хангахаас гадна Дархан Эрдэнэт, Улаанбаатар зэрэг завсрын хот сууринг цэвэр усаар хангах гэнэ. Үүнд Сэлэнгийн Байгаль нуур руу урсаж буй нийт урсацын ердөө хоёр хувь (2% шүү!) бүрэн хангалттай гэнэ. Гайхалтай төсөл!
Энэ боломж ашиглагдах ёсгүй. Ядахнаа усны томъёо ч хэлчиж чадахгүй, огт боловсролгүй нэгэн бөх – хууль тогтоогч Монголын бүхий л усанд хүн амьтан мал адгуус, техник технологийг ойртуулж ч болохгүй тухай хууль гарган мөрдүүлэх болсон. Хөөрхий дөө, ордын лиценз аваад ашигт малтмалгүй болох нь илрэн шатахаар энэ хохиролоо улсаар төлүүлэх гэсэн хэдхэн компаний увиагүй санаархлын л биелэл юм билээл дээ. Улсаас өгөх нөхөн төлбөр нь долоон тэрбум доллар буюу хоёр жилийн улсын нийт төсөвтэй тэнцэж байгаа.
Монгол бол хойд бүсийн усны хагалбарын гол цэг. Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу нь доогуураа асар их цэвдэгтэй. Энэ цэвдэг Хөвсгөл нуур болон бусад гол нуурыг тогтмол тэжээж байдаг. Дэлхийн дулаарлаас болоод цэвдэг хайлах явц сүүлийн хорин жил тун идэвхижижээ. Одоо гэхэд нийт цэвдгийн дийлэнх нь нэгэнт хайлан гол горхи болон урсаад алга болсон. Ойрын хэдэн жилийн дараа огт цэвдэггүй болж ил нуур голууд аяндаа урсан алга болно гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ганц арга нь хожимдоогүй байгаа дээрээ өнөөдөр хиймэл нуур олныг үүсгэж эртхэнээс усаа нөөцлөн тогтоож авах гэнэ. Гэвч гол нуур руу хүн ойртож болохгүй хуультайгаас хойш яая гэхэв дээ. Хиймэл нуур олныг байгуулснаар нэг талаас байгаль цаг уур зөөлрөн чийглэг болох, нөгөө талаас усан цахилгаан станц баригдсанаар эрчим хүчний асар их нөөц шинээр буй болох ашигтай. Гэтэл усан цахилгаан станц шиг аюултай хортой хөнөөлтэй зүйл хорвоод байхгүй гэнэ. Үүний баталгааг “Өнөөдөр” сонины дугаар болгоноос уншин мэдлэгээ тэлж болно. Уг нь сонссоноор бол эрчим хүчийг акумлятор, батарейнээс цааш хадгалж болдоггүй учир усан цахилгаан станц л эрчим хүчний зохистой харьцааг барьж чаддаг ганц технологи юм гэнэлээ. Далан барьж ус нөөцөлдөг учир байгаль экологид хамгийн ээлтэй технологид тооцогддог гэсэн. Загасны нүүдлийг зохицуулах арга аль дээр үед гарсан, өдгөө ийм зохицуулалтгүй нэг ч станц бадаггүй гэсэн. Нэг мегаватт станц нэг сая долларын өртөгтэй атал Улиастайн Богдын голын зургаан мегагийн усан цахилгаан станцыг 37 сая доллароор босгосон нь өөр, тухайлбал эдийн засгийн асуудал ба хариуцлага авилгатай холбогдоно. Энэ бол шал өөр маягийн гамшиг! Эгийн голын цахилгаан станцын төслийг хоёр удаа зориудаар унагасан тухай би урьд бичиж байсан. Энэ бол экологитой огт хамаагүй шал өмнөө асуудал.
Занарчид ч, бөх ч, сонин ч үнэндээ цаанаас дохих зориудын бодлогын золиос. Захиалагчдаа тэд таних ч үгүй, захиалгад автсанаа мэдэх ч үгүй. Нэг хэсэг нь харанхуй мунхагтаа, нөгөө хэсэг нь “тэр авсан бол би бас авна” гэсэн өчүүхэн сувьдаглал, атаархал, барьцсан шуналдаа хөтлөгдөгсөд. Тэгвэл Монголыг усгүй, уурхайгүй, эрчим хүчгүй, юм болгон дээрээ гадагшаа гуйранчилж царай алдсан байдалтайгаар нь байлгах сонирхол хэнд байна вэ? Өдгөө гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туун алдрын оргилд гарагсад түрүүчээсээ хамгийн эхний хохирогсод болж байна. Юу гэвэл нэлээд халамцуу гарууд сумын засаг даргын өрөөнд хүч түрэн орж ирээд “Тэр гадаадын шунахай уурхайчдаа эргүүлээд аваад ир, хэн тэднийг бүр мөсөн хөөсийн, жаахан дарамталсан л болохоос” хэмээн агсам тавьж байгаатай таарлаа гэм. Дарамтлах хүнгүйгээс архины мөнгөгүй болчиж, чааваас.
Хөвсгөл гэснээс саяхан шүүхийн шийдвэрээр Монгол компанид хамаарах Бүрэнхааны фосфорийн ордын лицензийг хүчингүй болголоо. Зарга хийгч нь Улаанбаатарын нэг хүүхэн. Энэ ордыг анх ерэн оны хийрхлийн үеэр төсөл нь батлагдаад хэрэгжих гэж байсныг нь зогсоосон. Хөвсгөл нуураас зуу гаруй км хол энэ орд нуурыг хордуулна гэсэн онош гэнэт гарсан. Дараа нь явсаар жирэмсэн эхийн саванд байгаа хүүхэд хувиран 15 толгойтой найман гартай мянган хөлтэй амьтан болдог гэсэн аймшгийн киноны сценари боссон. Бараг л Жанрайсаг бурхан юм биш үү? Уг төсөл хэрэгжсэн бол Хөвсгөл нь төмөр замаар Эрдэнэттэй холбогдох ба хүхрийн хүчил үйлдвэрлэж зэсийн баяжмалыг цэвэр зэс болгох үйлдвэр баригдах байлаа. Фосфорын бордоо дэлхийн зах зээлд хаана ч эрэлттэй. Эсгий таавчигийг бодвол хаана ч борлогдоно. Өнөөх заргач авгай яахав дээ, хэдэн цаасанд л яваа биз, түүний буруу ч гэж юу байхав. Цаана нь хэн байнаа? Миний сонссоноор ордыг хятадууд авах, эсвэл хэнд ч хэрэггүй болгох тоглоом юм шигээ.
Мардайн урааны ордыг 1980 онд маш нууц гэрээгээр оросууд эзэмших болсон. Олон нийтэд ил болонгуут тэд татгалзаж байгаагаа мэдэгдэн Монголд хүлээлгэн өгчээ. Хоёр орны гэрээгээр Канадын Хаан рисорс компани энд хөрөнгө орууллаа. Арван жил хөрөнгө оруулсны эцэст тэдний лицензийг ямар ч тайлбаргүйгээр хүчингүй болгон хөөж гаргав. Хаан рисорс олон улсын арбитрын шүүхэд хандан эхлээд 200 сая доллар, дараа нь өсгөөд 400 сая доллар нэхэмжилж байна. Анхны нэхсэн 200 саяыгаа л авахынг тулд тохиролцож байгаа юм болоод бууж нэхсэн дээрээ унах гэж буй хэрэг. Шүүх хурал удахгүй болно, бид 200 сая доллар төлж л таарна. Харин 400 сая байсныг бууруулж яллаа гэж Хууль зүйн яам баахан магтуулах байх даа. 200 сая доллар гэдэг Монголын бараг бүх сумын жилийн төсөв шүү дээ. Арбитрийн шүүхээр манайхан хэзээ ч ялж байгаагүй. Ялсан гэж л худлаа реклам хийдэг. Буян Жагаагийн Засгийн газрын баталгаатай Японы зээл хүчингүй болоогүй, зүгээр л хойшлуулсан. Паушокийг дийлээгүй, тэрбумын нэхэмжлэлд татварын өрийг тооцох маягаар л явуулсан. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр заавал биелэдэг номтой, тухайлбал гадаадын банкинд хадгалуулсан улсын нөөцөөс, эсвэл Засгийн газрын бондоос шууд татаад л авчихдаг байхгүй юу даа. Хаан рисорсыг хөөж гаргаад хамтарч ажиллая гээд байсан оросууд Монголыг өрөнд оруулж аваад чимээгүй болсон. Лицензийг хүчингүй болгосон дарга эх оронч зүтгэлийнхээ шанд элчин сайд болоод яваад өгсөн.
Дараагийн тулалдаан Францын Ариава компанитай явагдаж байна. Ариавагийн охин компани Кожэгови урааны хайгуул хийн 20 жилийн турш хөрөнгө оруулалт хийжээ. Гэрээ хэлэлцээ хийн татвар төлж, баталгаа авч орж ирсэн болохоос дураараа дээрэм хийх гэж орж ирээгүй баймаар. Хайгуулаас болоод Дорноговийн хурга хоёр толгойтой гарч үхэр нь билчээр дээрээ чад хийгээд байна гэнэ. Боловсролгүй улсын л яриа шүү дээ. Дэлхийн ураан олзворлолтын 75 хувийг гүйцэтгэж байгаа Канад, Австрали, Казахстанд зүгээр байхад ердөө 1,8 хувийн нөөцтэй Монголд ердөө л хайгуул хийнгүүт хүн нь биш үхэр нь ялгаран үхээд байдаг, аан? Ариава бол Хаан рисорсыг бодвол аварга эзэнт улс. Ариава бол Францын төр. Франц бол Европ. Эхнээсээ оруулахгүй гэсэн бол яах ч үгүй. Харин асар их хөрөнгө оруулалтыг нь идчихээд хулхидах гэж байгаа бол бүтэхгүй л дээ. Шаардах нөхөн төлбөрт нь манай үндэсний нийт орлого хүрэх юм болов уу? Бид бүгдээрээ төлнө шүү. Биднийг дийлдэхгүй өрөнд хутгах тоглоомын найруулагч нь хэн бэ? Хөөрхий тэр жип хаус нэхэж яваа амитас лав биш. Тэд буруугүй. Нийтийн тогтсон жишгээр амьдралаа залгуулах гэж яваа л хөөрхийс. Харин эзэд нь? Эзэнг тэднээс асуугаад хэрэггүй, тэд танихгүй, огт мэдээгүй, амьдралдаа дуулаа ч үгүй.
Тавантолгой гэж сайхан ордтой ард түмэн билээ, бид. Өөрснөө ашиглаж чадахгүй учир Хойд Солонгосын Ким Ир Сэнийг хүртэл аваач гэж гуйн царай алдаж явсансан. Бүтэхгүй болохоор нь Өмнөд Солонгосын Самсунгийг ч гуйж л явсан. Харин Дэлхийн нүүрсний хамгийн том уурхайн цогцолбор, энэ баялагаар Азийг хангадаг Австралийн орд усанд авахуулсны “буянаар” нүүрсний үнэ галзууран өсч далимд нь Монголын эдийн засаг 17 хүртэл өсөлттэй гаран дэлхийн шинэ рекорд тогтоож байв. “Монгол улс Азийн шинэ бар, Улаанбаатар хойд бүсийн хамгийн хөгжингүй хот” хэмээн Экономист сэтгүүлд бичүүлэн сүгсэлзэж байсан үе бидэнд бий. Сэрүүн бүсийн Кувейт! Нүүрс гэдэг үг хэлсэн гадны хүн болгоныг дайснаар зарлаж, дотоодын хүнийг эх орноосоо урвагчаар тодруулах нийтийг хамарсан кампани дэгдээж байсан нь ердөө ноднингийн явдал. Усанд авахуулсан орд хатаж, хажуугаар нь Европын хямрал хурцдан Хятадад халдварласнаар нүүрсний үнэ гурав дахин унав. Нүүрсний аж үйлдвэр бол олзворлолт гэхээсээ тээвэрлэлт юм. Торой банди “амьд сэрүүн” байсан торгоны сайны үед төмөр зам байгуулчиж болох байсан ч дотоодын “иргэний дайн” үүнийг явуулсангүй. Монгол угаасаа л хөгжих ёсгүй юм чинь. Цаад зураг нь тийм бололтой. Одоо үнэ унасан хойно дэд бүтэц байгуулна гэдэг гонж л доо. Байгуулдаг юм гэхэд хямд ачаа зөөж алдагдал л хүлээнэ. Монголыг төмөр замаар бүтэн хэрэхэд хүрэх мөнгийг ард түмэн маань архины мөнгө болгон тэгш хувааж аваад уугаад – согтоод – шартаад – бөөлжөөд дуусгачихсан. Тавагтолгойг чинь заавал тасдаж авна гээд байсан хөрш маань саяхан сонирхохоо огт больсноо мэдэгдэж, харин Саяаны нурууны өмнөдөд байгаа коксжих нүүрний асар их нөөцтэй ордын бүтээгдэхүүнийг Монголд төмөр зам шинээр барин дамжуулъя гэсэн саналтай ирээд зөвшөөрлөө авчихсан. Ингэсэн нь Саяаны нурууг нүхэлснээс хавьгүй хямд тусах юм билээ. Хэний төлөө, юуны тулд эрэлхэг “эх орончид” маань хайран сайхан хэнхдэгээ цөмөртөл нүднэ вэ?!
Оюутолгой компани бол хамтын үйлдвэр. Оюутолгойн зэс алтыг ашиглахаар гадныхны байгуулсан компаний хувийг заавал авна гэсээр байгаад Монголын Засгийн газар 34 хувийг нь өр тавьж байгаад эзэмшсэн. Татвар роялтийг нь аваад ашгийн хагасыг нь хүртдэг олон улсын жишиг байхад шүү дээ. Монгол ухаан ч дэлхийнхээс өөр л дөө! Одоо үүсэх бүх проблем эндээс гаралтай. Өртгөө хоёр сая доллароор өсгөсөн байна л гэнэ, хэтэрхий өндөр үнээр зээл, тоног авсан байна л гэнэ. Хэрэв тэр бүхнийг тэдэнд өөрсөдөд нь даатгачихсан бол өртгөө мянган хувь өсгөсөн ч бидэнд падгүй л байх байлаа. Гуравны нэгийг нь бид төлж байгаа шүү дээ. За яахав тэр нь дүүрч. Хамтарсан компаний Монголын талын дарга нь “Оюутолгой компанитай ясаа цайтал үзнэ!” гээд зарлаад явж байхаар яахав? Монголын тал гуравны нэгийг нь эзэмшдэг өөрийнхөө өмчтэй үзэлцэн хайран ясаа цайруулдаг хүн байх уу? Яс ч яахав цайрдаг байж, Оюутолгой компаний гадны хувь эзэмшигч тал хөрөнгө оруулалтаа зогсоосноо заралчихлаа шүү дээ. Ясаа цайтал дайн зарласны хариу. Монголын хэдэн зуун компани, хэдэн мянган өрх чухам энэ бүтээн байгуулалт дээр амьдарч байгаа. Тэд л цалин орлогоороо энэ их баригдаж байгаа байр байшинг худалдаж авч байгаа. Тийм л учраас Улаанбаатар богино хугацаанд гадныхныг гайхтал хөгжөөд байгаа хэрэг. Оюутолгойн гэрээг зүхэн хэдэн жилийн турш байнга огиулж байсан гурван сайдыг гэрээг уншаад юуг өөрчлөхөө тохироод ир хэмээн жилийн өмнө илгээжээ. Тэд тэр чигээрээ таг болсон. Сураг дуулахнаа гэрээтэй танилцахын тулд эхлээд бичиг үсэгтэй болох шаардлагатай тулгарсан бололтой.
Алив улс нь айл өрхийн нэгэн адил гадагш нь ямар нэг юм зарж амьдардаг. Ихэнх өрх хөдөлмөрөө худалдаж амьдрана. Филиппин мэтийн орон ажиллах хүчин гадагш зарж олон тэрбум доллар олдог гэсэн. АНУ, Япон, Герман мэт нь өндөр технологи гадагш борлуулдаг. Австрали, Норвеги, Чили, Канадаас авахуулаад Нигери, Перу, Венесуэл хүртэл байгалийн түүхий эд голчлон зарж амьдардаг. Амьдрахын тулд ямар нэг юм борлуулах зайлшгүй шаардлагатай. Зарах юу ч үгүй учраас Хойд Солонгос, Зимбабвэ, Самалид иргэд нь бөөнөөр өлбөрч үхэж байна. Бид одоо юугаа зарах вэ? Эсгий таавчиг уу? Өмхий үнэртсэн тэр барааг чинь угсаатны мүзэйгээс өөр сонихох захиалагч олдох юм болов уу?
Бидэнд хамгийн тулгамдаад байгаа асуудал бол үнэндээ боловсрол юм. Хөгжих гэж байгаа бол шулуул, шулуулахгүй гэж байгаа бол хөгж. Гашуун ч гэсэн үнэн үг, парадокс ч гэсэн логиктой. Хөгжлийн гол үндэс бол боловсрол. Дэлхий сөнөнө гэхээр ард түмнээрээ дэрхийн цочиж байнаа гэдэг бол боловсролгүйн илрэл. Нэгэнт боловсролгүй л бол цаанаас зурж өгсөн “Монгол хөгжих ёсгүй” гэсэн зургийн дагуу мөлхөж таараа. Боловсролтой шинэ үе ирж байна, гэхдээ тэд одоохондоо насанд хүрээгүй байна, бойжихыг нь хүлээж суух зуур бүгдээрээ турж үхвэл яана? Хүнийг боловсролтой иргэн болгох нь асар их өртөгтэй эд. Энэ мөнгийг бид хаанаас олох вэ? Оюутанд автуусны тасалбар, баарны пивоны мөнгө жигд тараасныгаа боловсролд мөнгө гаргаж байна гэж ойлгодог. Энэ бол доголон нохой ч тоож шиншлэхгүй үнэ цэнэгүй дипломын хэвлэлтийн зардал. Самбар дээр шохойгоор зурсан дүрс тогтоомор аядаад инжинер болж чадна гэж үү? Гучин таван үсэгний гуравны нэгийг нь танихгүй оюутнаар дүүрсэн дээд сургууль ямар элэнцгийнхээ мэргэжилтэнг бэлдэх вэ? Ангийн сурагчдын тал нь багштайгаа хамт бөө болчихсон хэнгэрэг балбаад явж байгааг боловсрол олголт гэх үү? Ийм тогтолцооноос цөмөрхий цээжтэй “эх оронсонгууд” бөөнөөрөө төрөхгүй яах юм бэ? Өндөр зэрэглэлийн нарийн мэргэшлийн тухай яриагүй шүү, ердөө л нийтийн боловсрол. Хими физик астрономын томъёог ч хэлээгүй, ердөө л хүнийг хүрээлэн буй нийгмийн амьдралын зохицол, тулгуур ойлголт, үндсэн зарчим. Үнэндээ бидний бүтэлгүйтэлд төр засаг ч буруугүй. Аль ч ард түмэн өөртөө таарсан төртэй байдаг. Тэр дундаа өөрснөө чөлөөтэй сонгож байгаа бол…
Бидний торгоны сайныг эдэлж явсан үе ард хоцорч тостой даавуу ч олдохгүй болж эхэлж байгааг анзаарч байгаа хүн аль хэр олон байна. Энэ бол боловсролын л асуудал. Валютийн нөөц ганц хоёр жилийн дотор аймаар дундарлаа. Одоо валютийн нөөц мөнөөх бонд зарж олсон 1,5 тэрбум доллар дээр тогтож байна. Өр шүү дээ. Тэр ч удахгүй хайлна даа. Төгрөгийг арай гэж л тогтоож байна. Аль зэрэг удах юм бол? Улсын төсөв эхний хагас жилд бараг тэрбум доллароор сох дутлаа. Юун бүтээн байгуулалт? Эрдэнэтийг даваад байсан нүүрсний үйлдвэрлэл гурав дахин уналаа. Юу ч зарж чадахаа больсон учир гаднаас валют орж ирэхээ болилоо. Гадны хөрөнгө оруулалт үндсэндээ зогслоо. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн нь орхин гарахаар бэлтгэлээ базааж эхэллээ. Баахан торгууль үлдээгээд л арилах байх даа. Хэн ч хүч гаргалгүйгээр амархан ойлгочих тоо хэлье: Монголын гаднаас орж ирж буй нийт мөнгөний тал нь хөрөнгө оруулалтаас, нөгөө тал нь нүүрс, зэсийн экспортоос орж ирдэг байжээ. Өдгөө Монгол нь 10 тэрбум долларын эдийн засаг болсон. Ийм хэмжээг идэж ууж шингээдэг эдийн засаг. Харин сүүлийн ганц жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалтаар ирдэг мөнгөний гуравны хоёр нь, байгалийн баялаг зарж олдог мөнгөний бас гуравны хоёр нь байхгүй болсон. Та бидний хамтын зүтгэлээр шүү дээ.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн улсад байхгүй мөнгийг гаднаас оруулж ирэн хамтарсан бизнис хийн ашгийг нь хувааж авдгаараа эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг байдаг. Иймээс гадны хөрөнгө оруулалтын төлөө улс болгон хоорондоо уралдан уралцдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн сайн татсан нь АНУ, дараа нь Хятад. Хөгжлийн гол шалтгаан нь энэ. Харин Африк, Латин Америкийн зарим нэг орон гадаадын хөрөнгө оруулалтын ашиг буй болоогүй байхад сувьдаглан дайрч авилгадсаар үнэн хэрэгтээ итгэл алдан тэднээсээ салдаг учир ядуугийн бэрхшээлээс гарч чаддаггүй. Гэхдээ бүх Африк ийм мангар биш шүү. Ботсвана, Руанда зэрэг улс хөгжлийн үлгэр жишээ болчихсон явна, цаана чинь.
Нийт үндэсний үйлдвэрлэлд гавьж гийдэггүй жуулчлал хүртэл элгээрээ хэвтэж байна. Гадагшаа нисч байгаа онгоц урьдынхтай харьцуулахад хоосон шахам байгааг харж байна уу? Дэлхий тойроход хүрэх өндөр үнэтэй онгоцоор үзэх харах юмгүй Монголыг зорих нэг нь ирээд дууссан бололтой. Хаа очиж дотоодын жуулчлал арай гайгүй байна. Гэхдээ 2008 оны хямралаар “Эрээнээс авчирсан барааг хямдруулаад өгье гэхэд авах хүн олдохгүй байна” гэсэн гунигт гомдол давтагдахад хэн л жуулчлаад явах юм билээ дээ. Хямрал мэдээж инфляци дагуулна. Монгол төгрөгт хүн итгэхээ болино. 1994-95 онд инфляци 360 хувь хүрч цалин жилд арван удаа “нөхөн олговор” нэртэйгээр өсч байсныг санах хүн одоо ховордсон доо. Загасны ой санамж найман секунд үргэлжилдэг гэсэн, энэ нь загас угаасаа боловсролгүйтэй холбоотой байхаа.
“Монгол хөгжих ёсгүй” – энэ бол хаа нэгтээ зурагдсан програмчлал байхаа. Бид тэр программаас гарч чадахгүй явна. Бидний боловсролгүй харанхуй байдал энэ программын гол гүйцэтгэгч байх. Нийгэм эдийн засгийн дэвшил хийх гэсэн оролдлого болгон тас цохигдон унтарч, хамгийн ашиггүй, бүр хамгийн хортой болгон амжилттай бүтэн гялалзсаар байгааг хүмүүс анзаардаг болов уу? Бидний морио унаад модоо тохоод хонь хариулаад соёлын балайгаараа амьдарч байх нь хэн нэгэнд хэрэгтэй, үгүй дээ л төвөг саад болохгүй гэж үзсэн хүчирхэг бодлого байна, цаана чинь! Бид тэрэнд нь хичнээн их үнэнчээр идэвхи гарган зүтгэнэ вэ? Удахгүй Өмнөговийн цахилгаан станцын тэндэр зарлагдана. Ганцхан сая долларын дүрмийн сантай, Чехэд бүртгэлтэй компани аугаа том Симэнсийг ялна. Үүнийг ялуулахаар Германд бүртгэлтэй, мөн ганц сая долларын дүрмийн сантай, байр түрээсэлдэг компани ажиллаж байгаа. Бүртгэлтэй л болохоос эзэд нь чех ч биш, герман ч биш. Цаанаасаа зураг нь тийм юмаа. Бидэндээ хаваасаг л даа. Станцыг бол харин хүлээгээд нэмэргүй байхаа. Дарханд нефть боловсруулах үйлдвэрийг бондын мөнгөөр босгох гэнэ. Үүнд мөнөөх бондын мөнгөө зарж дуусгах бололтой. Ингэвэл Монгол сайхан хорлогдож өрөнд бат сууна гээд цаанаасаа зурчихсан бололтой. Нефтийн аж үйлдвэр олзворлолтоосоо их ашиг олж боловсруулалтандаа алддаг гэнэ. Иймээс боловсруулах үйлдвэрийг эсвэл олзворлож буй тэр газраа, эсвэл далайн боомт дээр барьдаг юм байна. Бодоход түүхий нефть богоон машинаар хэдэн мянган км зөөж аваачин боловсруулдаггүй байхаа. Гэхдээ нэгэнт манай зураг цаанаасаа тэгээд гарчихсан юм бол яая гэхэв дээ. Ядахнаа л манай хэд маань хуримтлалаа нэмэгдүүлж чадвал ашгүй дээ.
Сүх далайтал үхэр амар гэдэг. Үхэр ухаантай амьтан, юутай ч сүх далайнгуут амар байхаа больдог юм байна. Харин хонийг дээш нь харуулаад өрлөхөд “надад мөнх хөх тэнгэрийг минь үзүүлж, өвөг дээдсийн минь сүнсийг дуудан харуулж байна” гэж боддог юм гэнэлээ.
2013.8.4
Холбоотой мэдээ
-
gg (August 05, 2013 10:04:38 pm )
20 jil haiguul hiideg yumuu mal baabaraaa chi l jiip hause-r zahialgaar gadniihnii bogs doloodog har piizada bizde
-
bi (August 06, 2013 12:33:24 am )
hugjih esgui geed yun balai garchig ugsiin.
-
zeb zeb hajuud ni orshin suugchtene fpjujigjuirgen mongol ulsiin (August 06, 2013 9:42:13 am )
baabar zeb heljiine
-
pjzbt (August 06, 2013 1:16:44 pm )
мэдээ материалаа сайтар нягтлаагүй байна. Занарын бизн?с бол тэрчигээрээ хөөс юм. занарын орд нэг жилийн дотор л юу ч үгүй дуусдаг. АНУ энэ нөөцөө задлан дэмжиж бусдыг нь үнэгүйдүүлж авах арга гэж бодож бн. Польшоос Шэлл больцоншүүдээ, юу ч тэнд байхгүй нь тодорхой болсон. Уул уурхайгаа биш нэгдлүүдээ сэргээж ХАА-гаа хөгжүүлмээр юм даа. Батбаяр гуай буруу тийш залуур чангаагаад байх юм.
-
-
иргэн (August 06, 2013 10:36:00 am )
Нэрийг нь “Донгос чи Баабар” болгож өөрчилчихлөө. Ухаан муу улс төрчидийн балагаар манай улс хөгжихгүй байгаа
-
balbar (August 06, 2013 8:51:20 pm )
sain bod bodoh tusam ,,,,,
-
-
oyun (August 05, 2013 10:16:17 pm )
Mongolchuudaa muihar teneg uurtai baihaas salaachee.Manai Mongol hugjih bolno.
Irgen bur hariutslagatai zuvt uneni dotor baij uls oron uuduu garna shuu. -
mongol (August 05, 2013 10:27:44 pm )
gg mal mini malaa xariulaad xodoo ruugee tonil
-
oyun (August 05, 2013 10:35:17 pm )
taivan bai. : )
-
зочин (August 05, 2013 10:40:08 pm )
одоо боль доо,юуны тулд ,хэний толоо бичээд бна аа,,онгорхой нух бохирдсон гол горхи,байгаль орчин ,хэдхэн хагартлаа баяжсан баячууд,ихэнх олонхи нь ядуучууд энэ хогжил уу,, эхнийхээ ухаж тонхсон нух,суйтгэсэн байгаль,ширгээсэн гол горхий сэргээлгэж чаддаг тортэй болчихья,эхний хоронго оруулагчидаа монголын хуулинд захирагддаг болгож чаддаг тортэй болчихья,баялгыг тэгш хуваарилдаг тортэй болчихья,ил тод уйл ажиллагаатай ,Авилгалгуй тортэй болчихье,,
-
иргэн (August 05, 2013 11:11:50 pm )
Цэцэрхэхээ больж үз, за. Чалчиж чаддаг нь ганц чи биш.
-
ххххх (August 05, 2013 11:15:33 pm )
Цэцэрхэхээ больж үз, за. Чальчиж чаддаг нь ганц чи биш.
-
Anonymous (August 06, 2013 12:40:29 am )
teneg hun hezeech ingej bichdeggui bhgui yu baabar guain zuv
-
-
irgen (August 05, 2013 11:00:10 pm )
Uul uurhain salbariig zuv hugjuulbel Mongol ornii ediin zasag, hujgild l heregtei baimaar yum. Nerteigeer ni Geologi Uul Uurhain surguulia haachihaach, ene salbariin mergejiltnuudiig dahin surgahguigeer, bgaag ni gadagshaa gargachihgui yu. Tegeed saihan malaa hariulaad, yamar ch uildverlelguigeer Hyatadiin tetgelegt muj bolchihson ni amar yum bish uu. Undur technology, ene tereer yadiin…kkkk
-
irgen (August 05, 2013 11:03:32 pm )
hehehe
-
иргэниргэн (August 05, 2013 11:09:25 pm )
Хэнээс мөнгө аваад, хэний төлөө ард олноо доромжлоод байгаа нь ойлдгомжтой. Эмээлийн Баавар минь битгий бөгс холгоод бай. Худлаа цэцэрхэхээ больж үз, за.:
-
БАТБАЯР (August 06, 2013 8:27:22 am )
Олонхи ямагт буруу шийдвэр гаргадаг гэж үнэн. Оюутолгойг зогсоох уу гэвэл бүгд л тэгье гэнэ. Зууд нэг хоёрхон ухаантай хүн байдаг, тэрний нэг нь Баабар юм даа. Монголчууд бид эртхэн шиг шулуулж байгаад, дараа нь түргэхэн шиг шулдаг болох хэрэгтэй баймаар. Хөгжье гэвэл эхлээд шулуул. Шулуулж байсны ашиг тус гэж үнэхээр их бөгөөд нүдэнд үл харагдах бөлгөө. БААБАР гайхалтай уран гоё бичиж баыйна. Шулуулахгүй гээд байвал удахгүй тэр хонь шиг өрлүүлж тэнгэр харах болно.
-
-
Тэнгэр (August 06, 2013 1:22:47 am )
Элбэгдорж санал луйвардаж ялж, Баабар дахиад хэдэн жил санаа зовох юмгүй болсон гэж инэд баярлаж байгаа бололтой. Баабар одоо болно доо. Юм хэмжээ хязгаартай байдаг гэдгийг мартав.
-
foreign investment is good (August 06, 2013 3:54:33 am )
looks like many people do not understand what is going on in Mongolia. There are couple lobby groups trying to stop economic and financial freedom of Mongolia. I guess these lobby groups work for China and Russia. Mongolia needs investment from Western countries such as Canada, USA, UK and Australia. Please, Mongolians, you have to understand only Western countries have best technology and management.
-
oros hun (August 06, 2013 4:33:37 am )
baabar holigch holgogch horsogch horlogch hutgagch huuragch huvildagch huuchragch hulgaich hudalch eh orniig mini hudaldchihviidee ta mini
-
srffforos hun (August 06, 2013 4:34:34 am )
baabar holigch holgogch horsogch horlogch hutgagch huuragch huvildagch huuchragch hulgaich hudalch eh orniig mini hudaldchihviidee ta mini
-
hm (August 06, 2013 4:56:52 am )
erguu baabar min soliorhoo bolij uz. chi dementia bolson bna.
-
bank (August 06, 2013 6:14:20 am )
чи монголын хамаг банкыг дампууруулж баяжсан биз дээ. чам шиг луйваряин хаа сайгүй төрийн ордноор дүүрэн. Жишээ хь Луухай Баяр цогт
-
zzz (August 06, 2013 9:58:34 am )
Ene hun bol zugeer niitlelch tailbarlagch bolohoos bish tuuhch bush. Mongol ulsiin tuuhiig guivuulj, Mongol ulsiin baharhadag huniig zaluu hoich uedee muugaar helj oilguulah chin udii nasnii hund baij bolohgui zuil biz dee. ter nuudel suudliig chin unshzan. huurgun setgeleer l bichsen yum bn lee sh dee
-
-
Sponsor (August 06, 2013 7:07:27 am )
Baabar!!!!! Mongold yu unetei ve ? Yagaad uu iiig bivhij bnaaa
Baabar guai. Henii piar hiigeed bnaaa -
Зочин (August 06, 2013 9:11:22 am )
нэг талаасаа үнэнг л бичсэн байна шүү дээ. монгол орныг хөгжүүлэхгүй байх аль нэг оронд л ашигтай болохоос Баабарт хамаагүй шүү дээ. бичсэнийг нь тогтуун тайван уншаад нэгийг бодож үзээчээ. нэг нэгнээ муулах амархан харин энэ нь хэнд ашигтайг ухаараачээ боловсролгүй малаас дор сэтгэгчидээ. ер нь тэгээд одоохондоо энэ боловсролгүй хүмүүс эхлээд хотжих соёлжих процесс явагдаж байна л даа. надад юу ч байхгүйээ тэр хаус жиип нь. надад харин чөлөөтэй амьдрах эх орон минь байна. эх орон минь хөгжвөл би баруунд амьдрахаас ч сайхан амьдарна. нэг нэгнийхээ халаас харж атаархаж амьдраад хэрэггүй. тэнгэрийн оронд таньд 4 м даавуу л хэрэгтэй.
-
ҮГ (August 06, 2013 9:13:37 am )
нэг талаасаа үнэнг л бичсэн байна шүү дээ. монгол орныг хөгжүүлэхгүй байх аль нэг оронд л ашигтай болохоос Баабарт хамаагүй шүү дээ. бичсэнийг нь тогтуун тайван уншаад нэгийг бодож үзээчээ. нэг нэгнээ муулах амархан харин энэ нь хэнд ашигтайг ухаараачээ боловсролгүй малаас дор сэтгэгчидээ. ер нь тэгээд одоохондоо энэ боловсролгүй хүмүүс эхлээд хотжих соёлжих процесс явагдаж байна л даа. надад юу ч байхгүйээ тэр хаус жиип нь. надад харин чөлөөтэй амьдрах эх орон минь байна. эх орон минь хөгжвөл би баруунд амьдрахаас ч сайхан амьдарна. нэг нэгнийхээ халаас харж атаархаж амьдраад хэрэггүй. тэнгэрийн оронд таньд 4 м даавуу л хэрэгтэй.
-
зочин (August 06, 2013 9:19:20 am )
Ер нь бол нилээд боловсролтой гэсэн нөхдүүд цаг үргэлж л энэ талаар ярьж хэлж байсан ш дэ. Ер нь бол уул ус газар дэлхий гээд л хашгираад байгаа нөхдүүдийн зарласан хэвлэлийн хурлыг харахад яг уул усныхаа төлөө явах нөхөр мөн гэхэд эргэлзмээр л нөхдүүд байдаг ш дэ. Зоригтой бас үнэн л бичсэн байна ш дэ.
-
Shouting Baabar (August 06, 2013 9:21:29 am )
Ord gazraa ashiglalaa geed hugjsun yum haana bgan ve? gol usnii ursatsiig oorchlood delhiin ecologyd gai bolhoos tus bolohgui chi harin ooroo yu ch medehgui bj hudlaa medemhiireh yumaa Har tamhichin Baavar ta 2 argagui l ner negt alkaashnuud yumaa, Chiniiheer bol tgd buh ord gazaraa ashiglaad odoo bga heden oligarhiud n bayajaad yvah n zov uuu malaa
-
ЗОЧИН (August 06, 2013 9:23:16 am )
Ер нь бол үнэн. Одоо эх орон ггзар шороо гэж 2 жил дуугараад төрийн ордон ордог гарууд хамгаас буруутай. Бид байгаль экологио хамгаалж байна. Эх орно онгон дагшин авч үлдэж байна гэж яриад бүгдийг нь хөөж гаргаад байхуу? Дэлхий биднээс нүүрээ буруулах үед бидэнд юу ч байгаад хэрэг байхгүй. Бүх л юм бизнес бизнес дэлхийн эдмйн засаг биднийг хүлээхгүй. Бидэнтэй бидэнгүй урашлана. Харин тэр үед нүцгэн гүйгээд махаа идээд хужаагийн нэг муж болоод үлдэх байх шүү. Бизнес цаг хугацаа хүнийг битгий хэл бүхэл бүтэн улсыг ч хүлээдэггүй юм. Тэр тусмаа найдваргүй хэлсэн амнаасаа буцдаг хүнтэй хэн ч эргэж ярьж тохироод байхгүй.
-
Anonymous (August 06, 2013 9:24:36 am )
Baabar gej neg hun bish mal bnaa.
-
Anonymous (August 06, 2013 9:45:57 am )
Ene niitleliig unshaad comment bicheed uursaj baigaa humuus unen bodit baidliig iluu neelttei olon talaas ni harhaa negent bolijee. Gehdee Baabartai ijil harj yrij baigaa ni olon taarah ym. Arab ruu aylaj dubain hugjiluur ongirch sairhah hun olon boljee dubai herhen hurungu bosgoj, herhen buteej baigaa talaas ni yrij baigaa ni tsuuhun baih ym. Mongol uls mandan badrag.
-
ok (August 06, 2013 9:49:50 am )
БАБАР АА АРД ТҮМЭН САНАЛАА ТЭР ЧИГТ НЬ АН -Д ӨГСӨН ОДОО ЧИ ЯГ ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ БЭ.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРЧ АВИЛГА ИХЭСЧ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙ БУРУУ ЮУ.
-
tg (August 06, 2013 9:56:46 am )
Яг одоогийн нийгмийн бодит үнэнг бичсэн байна. Тун удахгүй эдийн засгийн хямрал үүсэх нь тодорхой болчихоод байна.
-
зочин (August 06, 2013 10:06:52 am )
Баабар үнэн бичжээ. Би саяхан орон нутагт газрын дуудлага худалдаанд оролцоод ирлээ тэнд гадаадууд очноон сайхан хөрөнгө оруулалтаа оруулаад эрсдлээ өөрсдөө 100 хувь үүрээд сайхан үйлдвэр барьж, олон арван монгол иргэдийг ажилтай болгоод дээр нь хуулийн дагуу татвараа төлөөд, хогыг нь цэвэрлээд оюутнуудад нь тэтгэлэг олгож үнэхээр ажил хийж байхад авилгал өгсөнгүй гэснүү эсвэл хэтэрхий шудрага ажиллаад байна гэж зэвүүцсэн үү хэдэн амаараа ажил хийдэг дошуучид засаг захиргаанд ажилдаг нусгайнуудтай нийлж гадаад комданийг гарцгүй болгож байгаад яаж хувааж идэж гадаадын зөв хөрөнгө оруулалтыг зогсоож байхыг нүдээр үзлээ. Энэ бол гамшиг монголчууд үнэхээр аймшигтай мулгуу хүмүүс юмаа. Ийм байхад эх орон минь хөгжинө гэхэд би хувьдаа итгэхгүй байн.
-
ард (August 06, 2013 10:07:18 am )
Энэ үнэхээр зөв асуудал хөндөжээ. Мөхөс би хар ухаанаар бодож өөрийн хэмжээнд бодож явдаг нэг санаа бол манай улсаас эх авсан гол мөрөний ихэнх нь гадагшаа урсгалтай байгааг бүгд л мэдэх байх. Энэ их уснаас тодорхой хэмжээгээр нуур цөөрөм тогтоож усны нөөцөө өвч үлдэх арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй юм шиг бодогддог. Ер нь энэ бол эх нутагаа гэсэн хүн болгоны санаа зовох асуудал мөнөөс мөн болов уу…
-
777 (August 06, 2013 10:10:15 am )
Таны зөв та зөв бичжээ. Дээр бичсэн тэнэгүүд байхад монгол хүнийх болно. Таны бичсэн бүхнийг хүн бүхэн ойлгосон тэр цагт бид ялна. Хойтон жилээс хүмүүс уйлах нь ихсэж бөө баяжих нь ихэснэ.
-
zochin (August 06, 2013 10:11:01 am )
энд Баабар нэг юм мартаж, эх орон гэж худлаа хашгирагч нар чинь таны үед ардчилагч нэр зүүсэн ардчиллаа ч ойлгохгүй хүмүүс хэн нэгний турхиралтаар ажлаа хийж байгаа хүнийг матаж ажлыг нь хийлгэхгүй, хувь компаниа хөгжүүлж эх орондоо нэмэр болж байгаа хүмүүсийг авилгач нэрээр шоронд хийж өөрсдөө юу ч хийдэггүй, эх орондоо юу ч өгөөгүй, хөгжлөөс нь чангаагч хүмүүс дарга болоод, хүний ажлыг булааж аваад одоо яахаа мэдэхгүй бужигнаж байгааг яах вэ
-
Баатарзул (August 06, 2013 10:11:23 am )
Баабар ах ч үнэн үг хэлж байна шүү… Ер нь юм хийж, бүтээх гэж зүтгэж байгаа хүн л манайхны энэ өөдгүй зан чанарыг мэдэрч байгаа даа…Эхлээд босгон байгуулаад үйл ажиллагааг нь жигдрүүлчихсэн байхад түүний дараа ашгийг олж болно. Ажил хийдэггүй, зүгээр л шүүмжилдэг өвчтэй, хүний хөдөлмөрийг шулж амьдардаг хүмүүсээр эх орон минь дүүрлээ дээ…
-
gai (August 06, 2013 10:22:32 am )
yuunch urt niitlel we zalhuu hvrchleee gej
-
төмөр (August 06, 2013 10:37:07 am )
Яг үнэн зүйл бичихээр эх орончид үхэх гэж байна уу мулгуу мал шиг Монгол сөнөвөл таарнаа
-
sss (August 06, 2013 10:43:50 am )
Bolovsroltoi hun boloh gej Baabariig dagaj salbagnaad yahav. Baabar bol oort ni heregtei yumiig oroi deer ni gartal magtaj chadna heregui yumuug eroold ni ortol muuj chaddag tuuh zohidog sarmagchin shuu dee. terend uls ornii erh ashig gej hamaa baigui ARDCHILSAN KOMMUNIST hun yum…….
-
ганаа (August 06, 2013 10:54:09 am )
гашуун үнэн, Монголчуудаа сүүлийн 20 жил ард түмэн тоглууллаа. Одоо намчирххаа болиод 1 хүнийг сонгоё. Түүнд бүх эрх мэдлийг өгьё. гэхдээ эрхийг нь 4 жилийн дараа авчихаж болохоор хуулв эрх зүйн орчныг нь бүрдүүлье. Германы ард түмний төлөө Гитлер. Оросын ард түмний төлөө Сталин. Хятадын ард түмний төлөө Моа амьдралаа золиосолсон хүмүүс.Тэдний ачаар үр дүнд энэ ард түмэн хөл дээрээ боссон
-
зочин (August 06, 2013 10:56:18 am )
ГАМИНГИЙН СҮНС МИНЬ МОНГОЛ УЛСЫГ ХАГАЛАН БУТАРГАХАА БОЛЬ. ӨЧҮҮХЭН МУУ ЖООМ .ЭЛДЭВ ХАТГАЛГА САРААЧИХАА БОЛЬ. ЗАЛХАЖ БАЙНА.
-
зочин (August 06, 2013 10:58:49 am )
баабар гэж нэг шал балай нөхөр байнаа өөрийгөө нээх ухаантай гэж боддог юму хаашаа юм хөгийн барзайсан хөгшин намхан үзээрийн хар лалар одоо болих хэрэгтэй л дээ
-
BAABART (August 06, 2013 11:19:40 am )
GADNII MUU GAR HOL BOLSON CHI ZUGEER DELHIIGEES ZAIL
-
Abroad (August 06, 2013 11:33:57 am )
He wrote true story. I.m very worrying about mongolian future.
-
Би (August 06, 2013 12:25:43 pm )
Ийм бялдууч хүн байсан юмуу энэ Баабар.Юм л бол газар шороогоо зарж ухуулах гээд байхын.Болдог байсан бол ард түмэн юу гэж ингэж дургүйцэх юм.Зөв зүйтэй ашиглаж та мэт нь дундаас нь хулгайлахгүй бол хэн ч дургүйцэхгүй.Тэр ураныг 20 жил хайлаа юу.юм л бол юу ч мэдэхгүй мал,боловсролгүй гэж бичсэн байна.Яг тэр найз Баярцогт чинь оюутолгойн мэтгэлцээн дээр боловсролгүй нтр чалчиж байсан.Одоо хаачив,нүүрээ ч хийх газаргүй нутгийн аваргын хормой дагаад худлаа инээгээд ард нь нуугдасхийж зогсоно энд тэнд.Баабар ч Баярцогтоос ялгаагүй мэт санагдав
-
зочин (August 06, 2013 2:21:38 pm )
баавар монгол элэггүй нэгэн байсан бол дээрх нийтлэлийг олон талаас нь харж бичихгүй байсан байх. ер нь бидний монголчууд мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийг одооноос эхэлж тавихгүй бол жинэхэнэ аймшигт ирээдүй хүлээж байна. бааварыг муу хэлэхдээ бус эхлээд өөрсдийгөө дараа нь эх орноо сайн харж эргэцүүлж бодмоор юм даа
-
зочин (August 06, 2013 2:31:21 pm )
нийтлэлч баавар бол мундаг хүн. энэ хүн бидний бодоогүйг, мэдээгүйг, мэдрээгүйг олж харж бидний дунд маргаан, мэтгэлцээн, сайшаал, зэвүүцлийг үүсгэж чадаж байгаа иргэн. хүн бүрт байх чадвар биш. аливаа ард түмэн аливааг мэдэрч байж хөгжинө. түүхийг заавал түүхч хүн бичих ёстой биш шүүдээ. бид бүгдээрээ өөрийн хувь тавилангийн түүхээ энэ мөчид бичиж байна. түүх ямар байх нь биднээс л хамаарна. улс орны түүх бол бидний түүхийн үндэс нь дээр суурилна. бид сайн түүх зохиох ёстой.. авилгалгүй, мэдлэгтэй иргэдтэй нийгмийг бий болгомоор байна даа
-
-
batsaihan (August 06, 2013 3:27:22 pm )
baabar uhaantai tsarailah geed arai chadahgyi baina uruvdmuur ch yum daa huurhii zailuul
-
Sigrid (August 14, 2013 6:13:15 am )
Me and this article, sitting in a tree, L-NG–R-N-IAE–!
-
-
зочин (August 06, 2013 3:27:40 pm )
энэ аалз монголчуудыг зэвсэг барин хооронд нь алалцуулах хорыг 20 жил хутгалаа. өмхий хар хятад их олон хамтрагчтай юм . өөрийгөө магтуулах сэтгэгдэл бичүүлнэ. батүүл сосорбарам мэтийн боловсролгүй хар массыг бэлгэвч болгож ашиглана.
-
batsaihan (August 06, 2013 3:28:34 pm )
baabar uhaantai tsarailah geed arai chadahgyi baina uruvdmuur ch yum daa huurhii duuu
-
Leila (August 14, 2013 9:58:56 pm )
I feel so much happier now I untnrsdaed all this. Thanks!
-
-
hajuud ni orshin suugchtene fpjujigjuirgen mongol ulsiin (August 06, 2013 5:20:27 pm )
ene hun zeb bodoltoi uund itgej amidrah estoi baabar sain uhaatai alsiig hardag hun
-
Pioneer (August 06, 2013 7:30:39 pm )
Баабар чинь хуужаагийн гар хөл шүү дээ!!! Элбэгдорж баабар хоёрын ард маш том мафи бүлэглэл байдаг тэр нь хятадын засгийн газар, монгол орныхоо газрыг ард иргэддээ өмчлүүл, ядарсан ядуурсан иргэд нь газраа худалдан харийнхан бидний өмч болно гэсэн санаатай үйлдэл, монголын иргэдийг ядууруулж дараан газар өмчлүүлнэ тэр газраа зарна өөр хүмүүст өмчлүүлнэ ингээд л монголын газар шороо харийн мэдэлд орно, энэ байдлыг Дашбалбар болон С.Зориг агсан мэдсэн ярьсан эх орноо гадныханд өгөх боломжийг бий болгохгүй гэж тэмцсэнийхээ төлөө амиа алдсан, mongolchuudaa.blogspot.com орооорой монгол хүний заавал орох нэгдэх ёстой сайт
-
hudaldagsan hun man namiineriihee telee hunhajuud ni orshin suugchtene fpjujigjuirgen mongol ulsiin (August 06, 2013 9:02:00 pm )
uag unen baabariin zeb
-
-
zochin (August 06, 2013 9:42:23 pm )
bidend bas negiig bodogduulj l bna shu de. gehde bid uurhaid ajillaad bair suuts avdag ni ch yu ym. Gadniihnaar gadniihnaar gazar doorhi bayalga uhuulj, baigalaa suitguulehee boliloo geed ulberch uhehgui l gej bodoj baina. HUgjliin uur gartsiig haitsgaaya l da.
-
bi (August 07, 2013 12:23:29 am )
1 Baabar burhan bish yrisan xelsen n zarim talaar baindaa bish ch banzand n tusaad bgaag yu gehev neg talaas sain analyst gej nuguu talaas X taliin cod taillagch gej harxad xvrne ehniih n l bgasai
2 comment bichigchid ta nar mongol ymar xvmvvsees bvrdedgiig xaruulj bna xaraalaas uur yu chaddag ym be ternii orond terchin iim geed boditoi logictoi nytsaa eswel ter chin vnen gej batal ene 2 g xiij chadahgvi ym bol ydaj togtoogood xojim tsag gej altiig aldaad xariu n vnen gerval uursdiiguu teneg gedgee uhamsartaigaar
hvleen zuvshuur tegeed teneg baihgvin tuld tarhia hugjvvl!
busdiin ashig sonirhold ta nar yg niitsej bna -
bi dahiad (August 07, 2013 12:48:23 am )
Er n Baabar shig todorhoi barimttai vndestei alivaag xarj dvgnej taamaglaj xelj baih vgvidee gehed urdaas n surguud hereldchih xvn baina uu tiim xvn negeer dogtohgvi nileed hed heregtie bna ter ene bvh niitleliig bichihiin tuld iim hemjeend setgehiin tuld mash olon jiliin hudulmur zarj bichij bna tiim hemjeend zaluus min bolovsrooch sudlaach gegeereech tegeed bainga xugjih bolomjgvi amidralaa zalguulhiin tuld l tsagaa zartsuulj ywaa bidend vneniig olj harah bolomj olgooch odoo bidniig urdiin adil 2 sistemiin tsemtel tejeehgvi ashig sonirholiin zurvvn dund azaar orshin togtnohgvi harin oyun uhaanii asr ih hvch zangidsan garshig ev negdel l orshih es orshihuin batalgaa bolno margaj bolno tegeh ch ystoi xarin bosood alhahdaa neg l zvgt shvv!!!! Mongol oron ugaas tengerleg ertunts bilee !
C.Zorig agsanii helsen Bi Mongol xvhii saruul uhaand itegdeg gesen vg bid bvhend itgej surgaj xelsen vg shvv ! -
Монгол (August 09, 2013 10:52:36 am )
Энэ нийтлэл үнэхээр сонин санагдлаа. Ширхэг чулууг нь хүртэл эрдэнэ гэж дээдлэн амь насаараа хамгаалж явсан бидний эцэг өвгөд хээр талд хонио хариулж өмхий үнэртсэн бор эсгий гэртээ амьдарч байсын. Магадгүй таны бодлоор тэд бүгд харанхуй боловсролгүй болж таарах нь ээ тэ. Хэрэв тэд харанхуй боловсролгүй бүдүүлэг ухаан муутай байсан юм бол бид өнөөдөр байхгүй байх байлаа. Алтаа ухаад баяжвал баяжихаар боллоо. Даанч ард түмэнд баяжсангүй шалтгаан нь та нар шиг юу ч мэдэхгүй хоосон хонож үзээгүй 40 мянгат хавиар сэхээтны хүүхэд нэрийн дор өсөж амьдралаас тасарсан боловсрол эзэмшсэн бүлэг төрд гарч бодлого гаргасны гай. Өлсөж үзсэн хүн хүнтэй талхаа хуваадаг болохоос та нар шиг тусгай хангамжинд байсан нусан жавнууд хэзээ ч тэгж чадахгүй. Энэ нийтлэл ч хэн нэгний захиалгаар бичигдсэн байх мадгадлал өндөр л юм байна. Ард түмний чинь 75 хувь нь өлсөж байхад та нарт амрах битгий хэл унтах ч эрх байхгүй шүү.
-
Монгол (August 09, 2013 11:05:41 am )
Энэ нийтлэл үнэхээр сонин санагдлаа. Ширхэг чулууг нь хүртэл эрдэнэ гэж дээдлэн амь насаараа хамгаалж явсан бидний эцэг өвгөд хээр талд хонио хариулж өмхий үнэртсэн бор эсгий гэртээ амьдарч байсын. Магадгүй таны бодлоор тэд бүгд харанхуй боловсролгүй болж таарах нь ээ тэ. Хэрэв тэд харанхуй боловсролгүй бүдүүлэг ухаан муутай байсан юм бол бид өнөөдөр байхгүй байх байлаа. Алтаа ухаад баяжвал баяжихаар боллоо.
-
TENGER---YAZGUURTAN (August 10, 2013 2:27:45 pm )
TENGER ETSEG MONGOLCHUUDIIG HAMGAALDAG. DEED TENGEREES HAADIIN HAAN EZEN BOGD CHINGES HAAN BUUJ IRNE !!! TENGERT IVEEGDEJ GAZART TETGEGDSEN AGUU IH CHINGES HAAN BUUJ IREED DELHIIG JARGALTAIGAAR HAANCHLAH BOLNO !!!!!!!!! ODOO MANAI DELHGII DEER CHINGES HAANIIG 2- TERBUM HUN SHUTEN BISHIRCH AMIDARDAG. MONGOL ULS TSAASHDAA DELHIIN HOGJILIIN GOL TOV BOLNO ………
-
Oter (August 15, 2013 2:31:44 am )
Big help, big help. And suplieatrve news of course.
67 Comments