antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2013 5 comments

Б.Есүгэн охинд холбогдох хэргийн шүүх хурал болно

нийтлэсэн Admin

esugeenӨнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд  Баянгол дүүргийн тавдугаар хороо Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ны захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ны барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгындолоон давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулж байгаад 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэрэг гарсан билээ.

Уг хэргийн шүүх хурал  өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүхэд болж шүүгдэгчдэд 1-2 жилийн ял оноож, үйл ажиллагаа явуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан юм. Гэвч талийгаач Б.Есүгэний аав анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Гомдлыг  Нийслэлийн шүүх хүлээн авч танилцсан бөгөөд энэ сарын 8-нд хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

antalya rent a car