antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2013 7 comments

Муураар хийсэн боодогоо тарваганых гэж зарж байжээ

нийтлэсэн Admin
527-1375432746middleХүний хүслээр тоглож, эрүүл мэндээр нь хохироох нь өнөөгийн нийгэмд энгийн үзэгдэл болж. Монголчууд бид урин дулааны цагт боодог, хорхог идэж, айраг цагаагаа ууж хившсэн ард түмэн.
Ингэхдээ ашиг шим нь өндөр халуун хошуут малаа ёс заншилынхаа дагуу төхөөрч, хийдэг. Гэтэл сүүлийн үед хүмүүсийн энэ хүслийг буруугаар ашиглаж, муурны махаар боодог хийж зарсан жигшүүрт хэрэг гарсан байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан Б, Ш нарын дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан нь илэрсэн байх юм.
Тэд муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодогоо хийн бусдыг залилдаг байсан байна. Түүгээр ч барахгүй уг хэргийн мөрөөр цагдаагийнхан ажиллах явцдаа эдгээр хүмүүсийг Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоожээ.
Нууц байдалд ажилладаг тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч өгдөг байж. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ ч хүлээсэн байна.
Сэжигтнүүд өөрсдөө сүүлийн хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Gh (August 04, 2013 11:21:23 pm )

    Muur haraadiimdaa! Yagaad ch sainaa uzehgui!

  • goyo (August 04, 2013 11:29:14 pm )

    goyo ideh durtai uursduu higeed idehgui belen yum idheer iim bolj baigaas yum

  • z (August 05, 2013 9:28:25 am )

    honinii mah gej nohoin mahtai hool zaraad tarwaganii boodog gej muurnii mah zaraad mah n uned orood udku bienee nyadalj ideh dutaj bgam bn daa ene mongolchuud…………………….tegeed 1 l undesrheg humuus mongo tsagaan nud ulaan boljee uul n hodolmorloj buyan hiij bdag humuust mongo ooroo l irdeg um daa mongonoos bolj mongolchuud bid negnee huuraad udku hyatadiin muj boloh bh hogiin tortei deeres hun chanargui ard tumentei………uul n mongolchuud 5 hoshuu malaa bgaa tsagt arai l harh nohoi muurnii mah ideh deere tulj olsoogui umsan daa

  • zochin (August 05, 2013 10:19:42 am )

    arai bn daa muur alah ni baitugai zodohoos ch emeedeg mongol humii judag haachiwdaa mongoo gej ene niigemd iim l aimaar vne tsenetei bh gj hvn bugd ajiltai bol iim hereg garshgui l dee

  • zochin (August 05, 2013 10:35:36 am )

    yanaa udahgui uhehtsgeeh bndaa

  • MGL (August 05, 2013 1:26:50 pm )

    ene vnvvv hoooe hudlaa ym bishvvvvv muur tarwaga hoeroo erhwish ylgachih bailgvi deeee

  • muur tarwaga 2 oo ylgaach (August 06, 2013 2:01:43 pm )

    SONINL YUM MUUR TARWAGA 2G YLGAHGUI HUMUUS GJ AIHTAR BOLJEE MUNGU LOLJ BWAL BUSADAN HAMAGUI BOLSON TSAG YUMDAA

antalya rent a car