antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 2, 2013 1 comment

“Миний богино юбка” арга хэмжээ өнөөдөр болно

нийтлэсэн Admin

100_d7e3e716a0e952690fcf9cf6c7c576e41fd3a0f4Монголд анх удаа “Миний богино юбка” арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдах гэж байна. “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь олон улсад жил бүр зохион байгуулдаг хүний эрхийг хамгаалах V-Day аяныг зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү ажлын хүрээнд тус арга хэмжээ зохион байгуулагдах аж. “Миний богино юбка” арга хэмжээний зорилго нь  хүний эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг гудамжны халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл түгээх, эмэгтэйчүүдийн энэхүү эрхээ эдлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалхад орших юм  байна. Тус арга хэмжээ нь дэлхий олон улс оронд болдог бөгөөд гудамжны халдлагын эсрэг олон улсад өрнөдөг үйл ажиллагаануудын нэг аж. Уг арга хэмжээ 19.00 цагт Битлзийн хөшөөний урд, УИД-ээс урагш талбайд болох юм байна. Энэхүү эргэ хэмжээнд оролцох хүсэлтэй эмэгтэйчүүдийг богино юбка, даашинз өнгөлөг тод өнгийн хувцастай ирэхийг зохион байгуулагчид урилаж байгаа ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ө (August 04, 2013 2:54:22 am )

    ө

antalya rent a car