Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль өнгөрсөн оны есдүгээр сард батлагдаж тус хуулийн үйлчлэлийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа.
Харин хуулийн хэрэгжилт 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжих хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгох зорилгоор ХАХНХ-ийн сайдын тушаал гарч, ажиллсан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 3.1-д заасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ гаргах хугацааг хоёр сараар сунгаж, аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дахин материал хүлээж авахаар болжээ.
Мөн 2013 оны наймдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсэж байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.