antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 7 comments

Монгол бөх vs Жүдо

нийтлэсэн Admin
527-1375071529middleӨнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, улсын харцага цол хүртсэн Н.Түвшинбаяр өчигдөр Хэнтий аймгийн наадамд зодогложээ. Тэрбээр Хан Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд өвдөг шороодлоо.
Харин түүний үндэсний бөхөд хөл тавих болсныг иргэд олон янзаар ярьж байна. Тодруулбал, Найдангийн Түвшинбаяр тамирчныг жүдо бөх илэрхийлэх үү, үндэсний бөх илэрхийлэх үү, гэх утгатай хэлэлцүүлэг иргэдийн сэтгэгдлээр дамжин хөвөрч гарлаа.
Тиймээс 2008 онд Хятадын Бээжин хотод зохион байгуулагдсан зуны олимпийг эргэн саная. Тухайн үед Монгол Улсыг төлөөлж 29 тамирчин жүдо, чөлөөт бех, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдэд оролцож байв.
Гэвч олимпийн найдлага тээсэн тамирчны тоонд хараахан багтаагүй, нэрийг нь хүртэл төдийлөн мэдэхгүй Н.Түвшинбаяр гэх тамирчин 44 жил хүлээсэн медалийг жүдо бөхийн -100 кг-н жинд хүртэж, монголчуудын омогшлыг бадрааж байв. Мэдээж, энэ нь бидний түүхэнд алтан үсгээр бичигдсэн.
Дараагаар нь 2012 оны Лондонд зохион байгуулагдсан олимпд өөрийн жинд мөнгөн медаль хүртэж, монголын анхны олимпийн хос медальтан болж байв. Тиймээс түүнийг Монголчууд олимпийн аварга, тэр дундаа жүдоч хэмээн хараад сурчихаж. Харин өнгөрсөн наадмаар тэрбээр улсын харцага цол хүртлээ.
Гэтэл түүнийг улсын харцага Н.Түвшинбаяр хэмээн хэлэхэд хэл нь эвлэж байгаа тохиолдол бараг л үгүй. Хэдийгээр үндэсний бөх бидний эрхэмлэж, дээдэлдэг спорт ч гэлээ олимпийн алтан медальд сүр нь дарагдчихав бололтой.
Тэр утгаараа олимпийн аварга Н.Түвшинбаяр харцага цол авсан нь иргэдэд чимэг төдий л сонсогдож байна. Нөгөөтэйгүүр Хэнтий аймагт зодоглосон нь иргэдэд төдийлөн таалагдсангүй.
Тодруулбал, үндэсний бөхөөр олон жил шаргуу хичээллээгүй атлаа өөр спортоор дамжиж орж ирсэн нь үндэсний бөхөд хорхойтой иргэдийн бухимдлыг хүргэсэн бололтой.
А.Чилүгэн
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • bold (July 30, 2013 10:42:56 am )

    ene zvgeer l judogooroo ywaldaa ene hvnd mongolchuud say bol zvgeer l hartsag gedeg tsoliig zuw zvgeer l ugluushdee tiim bizdee mongolchuudaaa……………utaggvi yumaa bvh yum n ungvi boltson…

  • Долгор (July 30, 2013 11:17:53 am )

    Түвшинбаяр анх үндэсний бөхөөр сайн барилдаж байсан залуу шүү.Арван жилдээ Аймгийнхаа арсланг давчихаад нутгийн хөгшчүүл удам бөх наадахаа зохи гэж адлуулж явсан бөх шүү.Араслан уначихаад зодохгээд хөөж явсан түүх байгаа.Жүдогоорч Үндсээрч барилдах сайн бөхдөө

  • Anonymous (July 30, 2013 12:00:52 pm )

    Ta nar neg negendee buu ataarh,Tuvshinbayar avarga chin ugaasaa undesnii bukhuur hicheelledeg aimgiin arslan tsoltoi bukh bsan,Judogor hiicheellej mongoliin neriig gargah gej l undesnii bukhiin beltgelee baga hiij ,baga barilddag bsan ,ternees bish ali hediin ulsiiin tsolond hurchihsen baih yostoi hun,Hiih yumaa hiij aldar neree delhiid tsuuraituulsan hun odoo undesnii bukhuuruu barildaj yagaad bolohgui gej,Tegehtee tergui nutag us ah duus geed l hudlaa unaj ulsiin tsoltoi bolgodog biz dee,Chadahgui baij en Chilugen genuu ****** duugai l bai l daa,ayguu bol hen neg duu ch yumuu ahiin ulsiin naadamd tsol gorilj bhad ni Tuvshee avarga unagaachihsan baih l daa.hahahah

  • hi (July 30, 2013 2:09:11 pm )

    ***l demii um bilee yamarch ew haw bhgvi nadad taalagdaagvi sonin sanagdsan

  • k (July 31, 2013 9:20:22 am )

    undesnii buhuur barildaj baisnii huvid undesnii buhuusuu sursan meh tesver tevcheer er zorigooroo avarga bolson shuudee amjilt husie

  • çî÷èí (August 01, 2013 9:03:51 am )

    ñàéí ÿâàà íýãýíäýý áèòèé ñààä áîëîõ ãýæ ìóó÷èëæ áàé ìèíèé àðä ò¿ìýýí ñàéí áºõ ñàéõàí ÷ çàëóó óõààíòàé ÷ìîíãîë ýð õ¿í äýý ä¿äýý àìæèëò………….

  • Anonymous (December 15, 2016 11:46:46 am )

    tuvshinbayar bol yasnii buhuu mash saihan zaluu uls turd ordog n buruudaa ter bohir zavaan zuilruu dahij buu orooroi odoo undesnii buhuuruu barildaad l baih heregtei shu mongoliin uls tur bol tseverleh baiguulamjiin lag shavar gesen ug shu

antalya rent a car