Төмс, хүнсний ногооны ургац хураалт улсын хэмжээнд эхлээд байгаа. Одоогийн байдлаар өргөст хэмх 80, улаан лооль 18 тонн, гүзээлзгэнэ 500 кг, төрөл бүрийн навчит ногоо 32 тонныг хураан зах зээлд нийлүүлжээ. Харин ил талбайн хүнсний ногооны түүвэр хураалт ирэх сарын эхний хагасаас, төмсний эртийн ургац хураалт жигдрэх шатандаа оржээ.
Түүнчлэн ирэх сарын 20-ноос ҮХААЯ-наас тариаланчдад ургац хураалтын техник болох тракторт суурилуулах төмс ухагч 40 ширхэг, манжин, лууван ухагч 110 ширхэгийг нийлүүлэхээр бэлэн болжээ. Ургац хураалтын техникийн бэлэн байдал 72 хувьтай байгааг холбогдох албаны хүн мэдээллээ.
Мөн Нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт зун, намрын борлуулалт хийх худалдааны төв агуулах байгуулахаар болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.