“Гэрэлт манал” өрхийн эмнэлгийн эмчийн хайхрамжгүй, мэдлэггүй байдлаас болж нэг сартай нярай амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл өнгөрсөн сард гарч байсан. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Г.Энхтүвшингийн нэг сартай охин ханиалгаад байхаар нь өрхийн эмнэлэгтээ хандтал, их эмч Ч.Долгорсүрэн үзээд аньсны ханд, салбутамоль, кали иод зэрэг эмийг бичиж өгсөн байна.
Эмчид үзүүлсэн өдрөө буюу нь зургадугаар сарын 19-нд хүүхдийн ар гэрийнхэн Налайхад байдаг зусландаа очиж охиндоо эмчийн бичиж өгсөн эмийг уулгасан аж. Гэтэл охин нь оройдоо ухаангүй болж, аав ээж нь Налайхын эмнэлгийн эмч нарт хандсан боловч охин нь аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.
Налайх дүүргийн эмч нарын хэлж буйгаар, охинд бичиж өгсөн эмийг хоёр сар хүрээгүй нярайд бүү хэл, хоёр нас хүрээгүй хүүхдэд уулгаж болдоггүй эм байжээ. Ингэснээр охины ар гэрийнхэн цагдаа, шүүх эмнэлэгт хандсан байна. Хэргийн гол буруутан болоод буй эмч Ч.Долгорсүрэн “Танайхан охиноо хээр хонуулснаас болж амиа алдсан” гэх тайлбарыг өгчээ.
Харин дээд шатны удирдах албанаас нь эмч Ч.Долгорсүрэнг ажлаас нь чөлөөлж, эрүү үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Мөнхжаргал (July 29, 2013 11:20:37 am )
Удам угсаа маань ингэж хар нялхаараа зуурдаар хорвоог орхиод байвал Монгол үнэдстэн ц******ид яаж оршин тогтноно доо. Нялх үрийг өрөвдөж байна. Ирээдүйд хэн ч болох байсан юм билээ.
1 Comment