Дэлхийн хөгжмийн ертөнцөд дур булаам дүр төрх, өөрийн авьяасаар байлдан дагуулж буй DJ Da Candy Монголд өчигдөх ирсэн билээ. Тэрээр “Максим” сэтгүүлийн загвар өмсөгч, бүжигчин гэнэ. DJ Da Candy Монголд гурван хоног айлчлах юм байна. Энэ хугацаандаа Улаанбаатар хотын залуусыг өөрийн хөгжмийн стелиэрээ доргиохоор ирээд байгаа нь энэ юм. DJ Da Candy өнөө орой 20 цагаас “Exotic fashion party”-гаа Мишээл экспод хийхээр төлөвлөсөн байна. Тус шоуны үеэр “Торго” салоны шилдэг бүтээлүүд тайзнаа амилахаас гадна циркийн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэх аж. Мөн шоуны үеэр DJ Da Candy-гээс гадна DJ Gabriel, DJ Шоовий, DJ Баачка нарын хөгжмийн сетүүдийг ч сонсох боломжтой юм байна. Шоуны тасалбарын үнэ 20 мянган төгрөг юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Marc Ravencraft (September 12, 2013 3:45:35 pm )
I just want to say I am newbie to blogging and actually liked this web site. More than likely I’m planning to bookmark your site . You certainly come with good articles. With thanks for revealing your blog.
2 Comments