“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа төдийгүй хошин урлагт тууштай уран бүтээл туурвиж яваа эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг. Часхийсэн дуутай, цовоо, басхүү хошин урлагийнхан дотроо хамгийн хөөрхөн нь гэгддэг тэрээр “Ануун” тавилгын дэлгүүрийн менежерийн ажил давхар хийдэг.
Түүнчлэн хувийн бизнесээ өргөжүүлж “Viva city” хотхонд гэр ахуйн барааны тансаг дэлгүүр нээж байгаа тухай мэдээлэл гараад буй. Түүний хувьд ойрын хэд хоног эмнэлгийн сахиур хийхдээ нэгэн сайхан үйл бүтээхээр шийдсэн тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлж байсан.
Тодруулбал, эмнэлгийн эмч сувилагчдыг их ачаададтай ажилладаг ч ажлаа сайн хийдгийг үнэлсний зэрэгцээ хүлээлгийн танхим нь засал чимэглэл орчин нөхцөл нь муу юм гэжээ. Жүжигчин бүсгүй “Өвчтөнийг сахиж байгаа хүмүүс мэдээж сэтгэл санаа тавгүй байдаг. Дээрээс нь тав тухгүй газар шөнөжин хүлээж суух. Танхим нь арай өөр баймаар санагдлаа. Эмнэлэг болгоны хүлээлгийн хэсгийг жишиг маягаар орчин үеийн шийдлээр гоё тохижуулж өгөхөөр шийдлээ. Мэдээж найз нөхөд, эгч дүү болон бусад сайхан сэтгэлтэй хүмүүс, компаниудтай хамтарна. Надтай нэгдээрэй” хэмээн уриалж байсан юм.
Харин тэрбээр “Хүлээлгийн танхим” гэж нэрийдээд байгаа энэхүү төсөл ажлаа ирэх сарын 20-ноос эхлүүлэхээр төлөвлөжээ. Олон найз нөхөд нь түүнийг дэмжих тусам энэхүү ажлаа хурдан эхлүүлмээр байгаагаа илэрхийлсэн жүжигчин бүсгүй тоглолтын бэлтгэл, хувийн ажил их байгаа болохоор ирэх сараас эхлэхээр төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ariun (July 26, 2013 10:31:29 am )
sain bna amjilt
-
ШАВАР (July 26, 2013 11:01:32 am )
Танай аав их сайн хүн Эрдэнэтийн найзууд дүүгээ дэмжинэ Эрдэнэт их үйл хий
-
би (July 27, 2013 12:08:48 pm )
Ундармаа сайн жүжигчин амжилт Дорнодын бэр гэлүү.
-
best custom dress shirts (September 05, 2013 10:46:25 pm )
153337 943007This is going to be a terrific weblog, would you be interested in performing an interview about just *** you developed it? If so e-mail me! 556851
4 Comments