antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2013 Comments are off

Зарим замын хөдөлгөөнийг шөнийн цагаар хаана

нийтлэсэн Admin

medee_zam_haah_shono“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа уулзваруудын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хэд хэдэн чиглэлийн замын хөдөлгөөнийг шөнийн цагаар түр хугацаанд хэсэгчлэн хаахаар болжээ.Тодруулбал,

ХӨСҮТ-ийн баруун урд уулзварт:

Өнөөдөр буюу энэ сарын 25-нд 00-06 цагийн хооронд ХӨСҮТ-өөс уулзварт нийлэх чиглэл, 26-нд 00-06 цагийн хооронд баруун талаас уулзварт нийлэх чиглэл, 27-нд 00-06 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас уулзварт нийлэх чиглэлийг тус тус хаана.

Бөхийн өргөөний арын уулзварт:
Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 04-нд Бөхийн өргөөний зүүн талаар уулзварт нийлэх чиглэл, наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө 00-06 цагийн хооронд Чингис зочид буудлаас уулзварт нийлэх чиглэлийн хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаана.

Тасганы овооны баруун уулзварт:
Долдугаар сарын 25-нд 00-06 цагийн хооронд Баянбүрдээс уулзварт нийлэх чиглэл, 26-нд 00-06 цагийн хооронд уулзвараас Баянбүрд хүрэх чиглэл, 27-нд 00-06 цагийн хооронд Гэсэр сүмээс уулзварт нийлэх чиглэл, 28-нд 00-06 цагийн хооронд Эх нялхасаас уулзварт нийлэх чиглэл, 29-нд 00-06 цагийн хооронд III, IV хорооллоос уулзварт нийлэх чиглэл, 30-нд 00-06 цагийн хооронд уулзвараас III, IV хороолол чиглэлийн замыг тус тус хаана.

10 дугаар хорооллын уулзварт:
Долдугаар сарын 25-28-нд уулзвараас “Бэгдү” хороолол руу орох болон “Гермэс” төвөөс уулзвар руу нийлэх хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаахаар болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car