Саяхан болж өнгөрсөн АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ойрын таван жилд 400 сая хятад иргэнээ гадагш нь гаргана гэдгээ мэдэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв.
Гэтэл бас уг уулзалтын үеэр Монгол Улсыг таван жилийн дараа өөрийнх нь муж болсныг зарлана гэдгээ Хятадын тал мэдэгдсэн тухай яриа ойрмогхоноос гарах боллоо.
Хэрэв үнэхээр тийм зүйл яригдсан бол энэ нь тун ноцтой асуудал. Эзлэн авах тухай биш зарлах тухай ярьсан гэхээр Монгол Улсын тусгаар тогтнол аль хэзээний байхгүй болчихоод, зөвхөн зарлах аятай нөхцөл нь таван жилийн дотор бүрэн бүрдэх нь ээ дээ.
Том гүрнүүдийн удирдагчид манайхантай адил амандаа орсноо сэтгэлийн хөөрлөөр дэмий ярьж, худал амлахгүй.
Тусгаар тогтносон Монгол Улсыг тийм амархан зарлаад өөртөө нэгтгээд авчих ямар боломж бүрдчихээд байгаа хэрэг вэ?!
Олон сая хятад иргэнийг хааш нь гаргах гэсэн юм бол?
БНХАУ-ын Төрийн тэргүүн яагаад энэ санаа зорилгоо АНУ-ын Ерөнхийлөгчид хэлэх болов? Тэд юу наймаалцаж, юу гэж тохиролцсон юм бол?
Ийм асуултууд өөрийн эрхгүй гарч ирээд болдоггүй. Эргэцүүлээд үзвэл манайд 1990 оноос хойш хэрэгжиж ирсэн бодлого, үйл ажиллагаа Монголыг Хятадын муж болгон зарлах бэлтгэл ажлыг хангахад чиглэж ирсэн мэт. Үүнийг бодит нөхцөл байдалтай холбоод харъя л даа.
Монголын төр засгийн эрхийг барьж буй намын удирдах бүлгийн нөлөө бүхий этгээд харьд өөрийн хувийн компаниа бүртгүүлэхдээ “Хятадын Монгол” гэж бүртгүүлсэн тухай шуугиан нийгэмд дэгдээд удаагүй байна. Төрийн түшээ, эрх баригч улс төрийн намын нөлөө бүхий этгээд “Хятадын Монгол” гэж бүртгүүлж байгааг олон улсын хэмжээнд хувь хүний үзэл бодлын хэрэг гэж ойлгох болов уу?!
Энэ үйл ажиллагааг зарим нь олон ургальч үзлийн нэг илрэл буюу хувь хүний хүсэл сонирхлын асуудал, эсвэл хөнгөмсөг гоомой зангийнх нь илэрхийлэл төдийд авч үзэж тайлбарлаж болох юм. Гэхдээ хувь хүний үзэл бодол, сонирхлыг хүндэтгэн үзэхдээ бид тэр хүнийг БНХАУ-ын иргэн болохыг хүлээн зөвшөөрч болох боловч Монгол Улсыг улс үндэстнийх нь хувьд устгах, тусгаар тогтнолыг үгүй хийх бодлогыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй билээ.
Гэтэл энэ нь ганц хувь хүний үзэл бодол, хөмсөг байдлын алдаа биш Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг зохион байгуулалттайгаар, бодлоготойгоор хийж байгаа ажил болж таарлаа.
Үүнийг Монголын төрийн өмчит МИАТ компанийн тийзэн дээр англиар “Хятадын Монгол” гэж бичигдсэн байсан талаархи баримт илчилж байна.
Төрийн өмчит, тэр тусмаа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниар ингэж сурталчилгаа хийлгэж байгаа нь Монгол Улс сайн дураараа БНХАУ-д нэгдэх хүсэл сонирхолтой юм байна гэсэн сурталчилгааг “Ардын дипломатын арга” гэгчээр дэлхийн олон нийтэд таниулж байгаа хорт бодлого юм. Дэлхийн олон нийт ч энэхүү сурталчилгааг тэгж л хүлээж авах нь ойлгомжтой.
Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын эсрэг явуулж буй энэ бодлого, үйл ажиллагааны хариуцлагыг хүлээх эзэд ч тодорхой юм. Энэ бол эрх баригч бүлэглэл, бүр тодруулбал “эх орноосоо урвагч”, гадныхны гар хөл болсон этгээдүүд болох МАНАН бүлэглэлийн үйл ажиллагаа юм.
Энэхүү бодлогоос гарах үр дүн тодорхой бөгөөд БНХАУ манай улсыг өөрийн мужаа болгон зарладаг юм аа гэхэд энэ нь тэдний түрэмгий бодлого биш харин монголчуудын хүсэл сонирхол болж ойлгогдох нь ээ.
Гэвч Монголыг Хятадын муж болгох бэлтгэл ажил зөвхөн энэ төдий биш ээ.
Монголын соёлын өвүүд БНХАУ-ын нэрээр ЮНЕСКО-д бүртгэгдсээр байгаа гэх зэрэг өмнөд хөршийн бодлогын чанартай олон ажлыг бид харсаар л суугаа.
Монгол Улсыг газрын зураг дээрээ өөртөө нэгтгээд зурчихдаг гэх мэт БНХАУ өөрийн бодлого сонирхлоо илчилсэн аль ажил явуулгыг тэр гэх вэ.
“Шанхайн Экспо-2010 хэмээх, дэлхийн хөгжил дэвшлийг харуулсан үзэсгэлэнд Хятадын павильон нь гэж томоохон музей шиг юм байсан агаад, түүхийн хэсэгт нь Чингис хааны баримал тавиастай байсан” ажээ.
Иймэрхүү баримтын нэгийг гаргаж тавьсан нэгэн нийтлэлээс иш татан дурьдахад “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлах үеэр Хятадын Цагаан үүл гэх сүмд бараалхуулсан ажээ. Чанчун гэдэг, шашны тэргүүн хамба нь Чингис хаан руу зорчин очиж уулзсан түүхэн үйл явдалд зориулан босгосон, бумбын (даосизм) ёсны энэ сүмд Эзэн Богдыг маань Дундад гүрний хаан хэмээдэг Хятадын төрийн томчууд… энэ сүмд мөргөж хүндэтгэдэг аж. Чингээд эхлэхээр нь манайхан эвгүй байдалд орсон гэдэг. Дагаад мөргөвөл хятад шашинд орсон болчих гээд, эс мөргөвөл Чингис хаанаа үл ойшоосон болчих гээд.
Их хаан маань … Чанчун бумбатай захидлаар харилцаж, ном хаялцдаг байж л дээ. 1219 оны захидалдаа, бидний өвөг бол Хүннү гэсэн нь чухаг мэдээлэл болж, хүннү түрэг үү, монгол уу гэсэн маргааныг таслахад үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хуулбар нь манай ШУА-д буй. Бусад захидалд нь ч чухал мэдээлэл байж болох хэдий ч … нууцлаад ил гаргадаггүй юмсанж.
Харин тэр удаад, МУИС-ийн багш, Бээжингийн их сургуульд Хятад судлалаар докторын зэрэг хамгаалахаар суралцаж, багшилж асан, манай авьяаслаг, ирээдүйтэй залуу судлаач, Чингис хааны нууц захидлуудыг ил болгож шинжлэх ухааны эргэлтэд оруулах нь Монгол Улс үндэстэнд маш их ач холбогдолтой гэж үздэг… Ц.Ганбаатар орчуулагч хийж, үйлчилж явахдаа Цагаан үүл сүмд энэ санаагаа Ерөнхийлөгчид хэлж, тэр талаар асуухад нь хятадууд тулгамдаад, хуулбарыг нь өгнө гэсэн бололтой байдаг. Энэ үйл явдалд Ц.Ганбаатар маш их баясч, чухам аз жаргалын дээдэд умбан явж дээ. Гэтэл ерөнхийлөгч Хятадаас явсны дараахан Ц.Ганбаатар нас баржээ. Цээжиндээ хутгалуулсан түүнийг Хятадын цагдаа нар амиа хорлосон гэж дүгнэжээ.
Эзэн Чингис хааны өөрийнх нь захидал гэхээр ямар үнэлж баршгүй дурсгал болох нь тодорхой. Харин Ерөнхийлөгч маань хэр үнэлсэн юм бол, тэр талаар ярьсан хэлсэн нь төдийлөн дуулдаагүй”.
Сэтгүүлч Ч.Мөнхбаярын харамсч халаглан бичсэн “Судлаач Ц.Ганбаатар амь үрэгдсэн хэрэгт хариуцлагагүй хандсан ЗГ …” гарчигтай нийтлэлд дурьдсан дээрх жишээ бол Монголын түүх соёлыг Хятадын түүх соёлын нэг хэсэг болгож харуулах, Хятад Монгол хоёр бол угтаа нэг улс үндэстэн гэсэн ойлголтыг дэлхий дахинд төрүүлэхийг зорьж ирсэн өмнөд хөршийн бодлогын хэрэгжилтийн, манайхан төдий л хайхрахгүй өнгөрч байгаа олон үйл явдлын нэг нь юм.
Эртний түүхтэй, хөрш орших манай хоёр орны хувьд Хятадын бодлогод барьц болох түүхийн хуудас ч нэлээд бий. Тухайлбал Хубилай хаан Хятад гүрнийг захирч байснаас эхлэн Манж гүрний захиргаанд хоёул байсан зэргийг дурьдаж болно.
Түүхээ байтугай монгол хэлээ үл ойшоох болж байгаа өнөөгийнхөн таван жилийн дараа бол үнэхээр юугаа ч мэдэхгүй, ойлгохгүй болно. Тэр үед Оросод колончилогдож “Гулаг олтирог” гэгчид “тамлуулж байсан” монголчууд угсаа гарвал нэгтэй Хан үндэстнийхээ ачаар аврагдаж буцаж нэгдлээ гэх суртал нэвтрүүлгийг хамгийн үнэн түүх хэмээн хүлээн авах нь ойлгомжтой.
Харийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд бие биеэсээ илүү гарах гэж өрсөлдсөн эрх баригч намуудын хийж байгаа ажил энэ.
Ямар сайндаа сүүлийн 20 гаруй жил хэрэгжиж ирсэн бодлого хаашаа хөтөлж байгааг хамгийн сайн мэдэх УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэл АН-ын илэрхий увайгүй байдалд нь эгдүүцэхдээ “Яасан салж өгдөггүй Гамингийн сүнс вэ! …” хэмээн УИХ-ын чуулганы танхимд дуу алдах вэ дээ.
Гэвч хэрэг явдал үүгээр зогсохгүй ээ…
Монголын эдийн засгийн алдсан жолоо цулбуур
Өнөөдөр Монгол Улс бүх хэрэглээгээ зөвхөн өмнөд хөршөөсөө хангаж байна. 1990 оноос өмнө байсан бүх үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр устган үгүй хийж, тоног төхөөрөмжүүдийг нь урагш нь зөөж гаргахдаа социализмын хоцрогдсон технологийг орчин үеийн шинэ технологийн үйлдвэрүүдээр солино хэмээн сурталчилж байсныг энд дурсах нь илүүц биз.
Харин одоо нөгөөх үйлдвэрийн байр савуудад нь Хятадын гар үйлдвэрийн багаж хэрэгсэл голдуу ашигласан жижиг дунд үйлдвэр нэртэй аж ахуйнуудыг ихэвчлэн хятад иргэд эрхлэн явуулж байгааг бид харж байгаа.
Хөрөнгө оруулалт нэрээр Монголын уул уурхай, байгалийн баялаг, газар нутгийг хятад иргэд эзэмшин, эзэн суух нь нэмэгдсээр байна.
Өмнөговь, Дорноговь, Дорнод, Ховд зэрэг аймгууд газар нутгийнхаа хувьд үндсэндээ өмнөд хөршийн иргэдийн нэргүй эзэмшил нутаг нь болчихоод байгааг ч үгүйсгэх аргагүй биз ээ.
Арьс шир, ноос ноолуур болон бусад түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийг хятад иргэд тогтоож, тэр ч байтугай махны үнэ ханшид ч тэд нөлөөлж байгаа нь нууц биш ээ.
Товчхондоо бол өнөөдөр Монгол Улсын экспорт, импорт үндсэндээ зөвхөн БНХАУ-д хамаардаг тоо баримтыг энд дурьдах ч шаардлагагүй байх.
Монгол иргэдийн олонхи нь зөвхөн өмнөд хөршийн бараа бүтээгдэхүүнийг наймаалах ажил эрхлэн амьдардаг болсон.
Бүр тодруулж хэлбэл өмнөд хөрш маань хэд хоног хилээ хаахад монголчуудын олонхи нь амьдрах аргагүй болдог эдийн засгийн хараат байдал нэгэнт бий болчихоод байна.
Гэтэл эсрэгээрээ Нарантуул захын наймаачдын хөрөнгө оруулалтаар Эрээн хот бий болон цэцэглэн хөгжиж, Монгол дахь их бүтээн байгуулалт гэгч нь өмнөд хөршийн барилгын материалын үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтын тасралтгүй урсгал болсныг монголчууд бүгдээрээ л ярьсаар байгаа.
Харин нийгмийн баялгийг бүтээгч, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн өөрийн зах зээлийг хангаж болох нэг ч гэж томхон үйлдвэр барих байгуулах тухай эрх баригчид өнөөдрийг хүртэл ярихгүй байгаа. Албан ёсны бодлогынх нь мөрийн хөтөлбөрүүдээс ард иргэд минь сонирхоод үзээрэй. Зөвхөн “жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ” гэсэн л үг өгүүлбэрээс өөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангах үйлдвэржилтийн бодлогыг та эрээд олохгүй.
Монгол төрийг барьж буй эрх баригчдын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого нэг иймэрхүү.
Хамгийн харамсалтай нь Монголд өрнөж байгаа их бүтээн байгуулалт гэгч нь зөвхөн орон сууц, зам талбайн тохижилт, авто зам, төмөр зам гэх мэтээр өндөр өртөг зардалтай ч нийгмийн баялгийг бүтээж бий болгодоггүй, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад өчүүхэн ч нэмэр болдоггүй дэд салбарууд юм. Дараа жил нь дахиад шинэчлэх гэх мэтээр үргүй зардал сүйтгэлийг байнга явуулж болдог “нураан байгуулалт”-ын энэ бодлогын үр дүнд асар их зээлийг гаднаас авч өрийн намагт улс орныг шигтгэж байгаа.
Гэтэл эцэстээ энэ их өр зээлийг хэн нэгэн, тухайлбал БНХАУ худалдан авбал ёстой л өөрийн мужаа гэж зарлахад хэн ч хориг тавих боломжгүй.
Тэгэхээр өнөөгийн эрх баригчид хэний төлөө ажиллаад байна вэ?!
Гэвч бас болоогүй ээ. Бүр ч эмзэг асуудал цаана нь яригдана.
Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил хийлгэх нэрээр хятад иргэдийг вагон вагоноор нь зөөж авчирч байна. Харин ажилгүй, орлогогүй монгол иргэдийн цуваа харийг зорьсоор байна.
Хөрөнгө оруулалт нэрээр мөнгөө бариад орж ирэн суурьшиж буй иргэдийн дийлэнх нь хятад иргэд байгаа.
Ажилгүй орлогогүйн эрхээр харийг зорьсон, зорьж байгаа монгол залуусын гэр бүлийн амьдрал сарниж, бутарч, өрх толгойлсон ээжүүд, хагас өнчин, золбин тэнэмэл хүүхдүүд бий болж, харьд одсон монгол залуусын орон зайг харийн иргэд эзлэн сууж, гадаад хүнтэй гэр бүл болох явдал бараг амьдралын шаардлага болж хувирлаа.
Нийгмийн амьдралд үүсч бий болсон гэр бүлийн харилцааны замбараагүй байдлын эрхээр бэлгийн замын элдэв халдварт өвчний тархалт дэндэж, энэ нь монголчуудын хүн амын өсөлтөд ч сөрөг нөлөөлөх үр дагаварт хүргэж мэдэхээр байна. Зөвхөн бэлгийн замын халдварт өвчнүүд ч биш, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсанаас, хөрс усаа бохирдуулж хордуулснаас, хүн амаа нийслэлдээ бөөгнөрүүлэн амьсгалах агаарыг нь хорт утаа болгосноор ургийн гажиг, согогтой хүүхэд мэндлэх нь дэлхийн жишгээс өндөр болж, монгол хүн хорт хавдар гэх өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх болсон зэрэг нь монголчуудыг үндэстнийх нь хувьд устгах бодлого явж байна гэж хэлэхэд хилсдэхгүй ээ.
Манайд гэнэтийн осол болон гэмт хэргийн улмаас амь насаа алдагсдын тоо дайн тулаантай улсад амь үрэгдэгсдийн тооноос давж гарч байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа анхааруулан сануулж байсныг энд давтах нь илүүц биз ээ.
Монгол Үндэстнийг устгах бодлого явагдаж байна гэж үзэх илэрхий баримт шалтгаанууд ч бас бий. Тухайлбал, Хятад иргэд Монголын хуулийг зөрчин дураар авирлаж, монгол иргэдийн амь нас эрүүл мэндийг хохироож, тэр ч байтугай цагдааг нь зодож хүнд гэмтэл учруулаад ял шийтгэлгүй өнгөрч байхад Монголын төр, Цагдаа шүүх прокурор хэний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж, хэний удирдлагаар ажиллаад байгаа юм бэ хэмээн олон нийт гайхаж л байсан.
Төр засгийн хариуцлагатай чухал албан тушаалуудад илэрхий урд хөршийн эрх ашгийг хамгаалсан этгээдүүд тавигддаг болсон талаар, тэр ч байтугай шууд урд хөршийн удирдамж зөвлөгөөгөөр тавигдаж байна гэсэн хардлага, яриа ч олон нийтийн дунд явж л байгаа.
БНХАУ-д өөрийн эзэмшил томоохон эдлэн, үл хөдлөх хөрөнгөтэй болсон, алсдаа суурьших сэтгэлтэй хүн Монголын төрийг сүүлийн 20 гаруй жил барьж ирсэн намуудын нөлөө бүхий этгээдүүд, тэдний хамаатан садан, санхүүг нь барьдаг хань хамсаатнууд дотор олон байдгийг, тэднээр дамжин ялангуяа МАН-д сонгуулийн кампанит ажилд зориулсан хөрөнгө мөнгө орж ирдэг талаар ч олон нийтийн дунд яригддаг нь нууц биш билээ.
Дээрх бүхнийг эргэцүүлээд бодохоор Монгол Улсын төр байхгүй болчихоод бидний сонгосон этгээдүүд Хятадын төрд зүтгэж байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл уншигч танд төрж байгаа биз.
Тэгж ч дүгнэхээс аргагүй зарим баримтыг нэмж сануулъя.
Монголын жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж БНХАУ-аас олгосон хөнгөлөлттэй зээлийг манай уул уурхайд орж ирсэн Хятадын компанид өгчихөөд зээлийн өрийг нь хүүтэй төлөх ачааг Монгол Улсын нуруунд авч үлдсэн хэргүүд ч хэвлэлээр шуугиан дэгдээж л байсан.
Үндэсний үзэлтэй ганц нэг Өвөрмонгол иргэн манайд иргэний харьяалал горьдон орж ирэхэд нь манай тагнуулын байгууллагын нэрээр тэднийг барьж хорьж, залхаан цээрлүүлдэгийн жишээг ч монголчууд нэг биш харлаа.
Товчоор хэлбэл, монголыг Хятадчилах бодлого ийнхүү эрчимтэй явагдаж байна.
Монголын ард түмэн түүхэн их хөрш БНХАУ-ын эдийн засаг харьцангуй түргэн хөгжиж, дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсын нэгэн болж байгааг бид харж байгаа. Хүн ардынхаа сайн сайхны төлөө явуулж байгаа БНХАУ-ын Төрийн бодлогын, Хятадын ард түмний гайхамшигтай хөдөлмөрч чанарыг монголчууд бид бүхэн бахдан хүндэлдэг.
Гэхдээ энэ нь Монгол Улс тусгаар тогтнолоо найр тавьж өгөхийг хүлээн зөвшөөрнө гэсэн хэрэг биш ээ.
Гэтэл хоёр Солонгос, хоёр Герман, эсвэл хоёр Вьетнам нэгдэхийг хэн ч эсэргүүцэж болохгүйтэй адил дэлхийн олон нийтийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр Монголыг Хятадад нэгтгэх ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх ажлыг Монголын эрх баригчид, эрх барьж ирсэн МАНАН бүлэглэл явуулж иржээ.
Түвдийн ард түмний хувь заяа Монголд ойрхон болчихсон юм биш үү?! …
[email protected]
Холбоотой мэдээ
-
HM (July 24, 2013 12:42:47 pm )
ENE BOL ENHBAYARIIN MONGOL ARD TUMNII DUND UIMEEN HOR HUTGAH NEGEN YAVUULGA SHU!!!
-
Zochin (July 24, 2013 3:50:32 pm )
Za ****** mini yum bolgonyg odroo huleesen enkhbayar luu chihehee boli. Harin ch enkhbayar gej hashgiraad bga ta naryn ajil uum bish uu
-
zochin (July 24, 2013 5:14:34 pm )
chi ******* muutai uhaangui ******oi gajigtai gedgee buu gaihuul, uhdelee.
-
bi (July 25, 2013 12:33:28 am )
ene setguulch yun balai yum biched soliorood bgan!!
-
Зочин (July 25, 2013 8:55:23 am )
Гаднаас орж ирж буй хятад ажилчдыг олноор нь оруулж байгаа нь цаанаа бизнес болж цэцэглээд байгаа шүүдээ. 1 хятад ажилчин оруулвал 200,0-300,0 мянган төгрөг авдаг цөөнгүй хэдэн хүмүүс бий шүүдээ. тэд нар чинь мөнгөн хорхойссон болохоороо хэдэн зуугаар нь оруулж ирдэг. Мэдэгдэхгүйгээр өдөрт 3-5 хятад оруулаад л байгаа. Эх орноо бодож байгаа бол жаахан нэгийг бодмоор юм аа.
МИНИЙ МОНГОЛЫГ БУРХАН ӨРШӨӨГ!!! -
MGL (July 25, 2013 8:56:26 am )
Гаднаас орж ирж буй хятад ажилчдыг олноор нь оруулж байгаа нь цаанаа бизнес болж цэцэглээд байгаа шүүдээ. 1 хятад ажилчин оруулвал 200,0-300,0 мянган төгрөг авдаг цөөнгүй хэдэн хүмүүс бий шүүдээ. тэд нар чинь мөнгөн хорхойссон болохоороо хэдэн зуугаар нь оруулж ирдэг. Мэдэгдэхгүйгээр өдөрт 3-5 хятад оруулаад л байгаа. Эх орноо бодож байгаа бол жаахан нэгийг бодмоор юм аа.
МИНИЙ МОНГОЛЫГ БУРХАН ӨРШӨӨГ!!!-
Yuudai (August 13, 2013 10:39:01 pm )
Now I know who the brainy one is, I’ll keep loikong for your posts.
-
-
кккк (July 25, 2013 10:11:56 am )
Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Гэхдээ бодолтой байхад юу илүүдхэв
-
-
Gangg (July 24, 2013 12:57:35 pm )
Nowshnuud….yahuu
-
Anonymous (July 24, 2013 1:06:59 pm )
***** gej. archlsan nam elbegdorj oluulaa bolno geed baisan nutag negtnuudee duudaj bgaam bn l da
. mongoliin olon tsereg ersiin tsusaa ursgan baij hamgaalsan eh oron mine . ardchilaliin buaynaar bhgui boloh n-
Anonymous (July 24, 2013 1:28:37 pm )
unen ****ee
-
123 (July 24, 2013 1:45:06 pm )
tiim shuu ene bol elbegdorjin buruu vil ajil*****
zowhon gishvvd gd bailgvi ard tvmen huwi hvn bvr dor bvunree temtseh hrgtei bna …………………….
-
-
irgen (July 24, 2013 1:07:25 pm )
uhvel neg l ami shuu hamtdaa negdej chadval yalj l taaraa heden ter bum baisan ch hamaagui shuu
-
т (July 24, 2013 1:09:31 pm )
Юөгаа солиороод байгаа мал вээ чи хятадуудын ярьсан юмных нь эх сурвалжийг ярь за.
-
bold (July 24, 2013 1:17:01 pm )
mongolchuud bid ***** nariin door orhgvieee
-
n (July 24, 2013 1:23:08 pm )
eh survaljaa tavi *****n uimuulehee boli
-
Gangg (July 24, 2013 1:25:46 pm )
Shuud eronhiilog ene medeen deer medegdel hiih heregtei ter tagnuul tsagdaa nar ene baidaliig haraad suugaad baina gejvv herew tiim bol mongolii gesen bvh zuil hereggui bolohneedee yanzan …Ter tsagdaagiin huwtas hunar beleg temdeg tug dalbaa ner svr… Bas tsereg airmiin tug dalbaa engeed sondiim baijee….hendech herggui yum bainaldaa…tegvvl onoodroos ehleed tsagdaa bol tsagdaa bish tsereg bolo tsereg bish zvgeerel neg vzemj goyoo yum bainshdee tiimuu
???? -
НОВШ (July 24, 2013 1:37:38 pm )
Элбэгээгийн хийж байгаа ажил. МОНГОЛ УЛС мөнхөд оршин тогтнох болно.
-
ardiin namaas bolson (July 24, 2013 1:38:36 pm )
ardiin namiin heden ***uud eniig hiisen shdee tuuh soyliin ymiig bugdiin ***** zooson hun bol enhbayar *** shd ardiin namiiin ***uudiig bugdiin **** ymsan *** gj
-
ачу (July 24, 2013 1:47:03 pm )
Энэ хатуу боловч үнэн үгтэй нийтлэл байна.Малнууд улс орноо бараг гулсуулцан юм байналдаа!!!
-
suld (July 24, 2013 2:06:56 pm )
миний хийж чадах юм байвал хиймээр л байна бүр сонин болчихлоо яана даа
-
orgil (July 24, 2013 2:09:33 pm )
sain unshij sain taniltslaa elbegee mini tsaana chin yu bolj bgaag sain uzej sudlaarai naaad tannuuliin ajilchid er ni yu hiij bnaa er ni tiimsalbar gej bn uu uls ornii erh ashig tusgaar totnol bat beh bgaa getetee itgeltei bn ts****daa ch itgel turuulheer ajilaarai ard tumenteigee oir bai hamtarch ajillaj bgaa uls gurnuudteigee ch zuz baigaarai
-
Түвшинзаяа (July 24, 2013 2:22:19 pm )
О.Лхагвадорж та мэдээллийнхээ эх сурвалжийг хаанаас авсан, бичсэн нийтэлсэн зүйлийнхээ өмнө хариуц******** хүлээх чадвартай гэж найдаж байна шүү. Мөн хэн нэгний бичсэн юм болгонд итгэж буруутанг амархан олчихдог хүмүүс өөрсдийн гэсэн бодолтой баймаар байна шүү, ийм амархан чулуу хөөчихдөг
-
uu mani er uu... (July 24, 2013 2:25:58 pm )
Lhagvadorjoo bolioroi chi!!!!!!!!!!!!! yamar sanaatai xuuramch dur esgej,xenii zaxialgaar iim yum biched bgaag chini medexgui gej bodoo yu???????? bitgii iim xogiin turiin xutguur yum biched bgarai chi!!!!!!!!!!!
-
oka (July 24, 2013 2:39:23 pm )
oros hytaduud ***** l bish bol mongoloor oroldohgui yagaad geech tegvel dotoodoo irgenii dain uusne gedgiig bugd medej bga, yagaad gevel hytad bol dan gants han undesten bish hervee hudulbul ehleed uvurmongol , za tegeed uigar jijaan, tuvd , geed zunduu undestenguud uuniig dalimduulna, oros bas hudulbul buriad halimag,chichene, tuva za ehlenedee. um bichsen ch jaahan logiktoi eh survaljaa tavij bich aan . oid tuursun sarma****n shig um bichih umaa ta
-
Boldu (July 24, 2013 2:48:52 pm )
Ene arai dendej baina, uuniig bichsen setguulch mongol hun bish baihaa, tumen olniihoo hiimori lundaag ingej daramtalj ****a gedeg bol araich de togloom tootoi ni deer shuu, suh dalaital uher amar gedeg yuch bolson bolog alaltsaad l duusna mongoliin zorigt ***guud bi lav alaltsaad *****tiim uy irvel saihan sh de alaltsaad uheh mongolchuud hiidgee hiisen ard tumen shuu, ardiinhaa setgeld iim baliar setgeldee bodoj yavamgui yumiig bichij baidag ene hun yamar hun be mongolchuudaa, anhaaruulj seremjluuleed ch baigaa yum shig yostoi usan ***** hun yum da ene setguulch USAN TENEG, ternii orond oros hitad hoyort aldsan gazar nutag hun am oyun sanaagaa erguulj avna gej yarij baigaad alaltsaad duusan heregtei gesen niitlel bichih heregtei oodgui ***** setguulchee
-
Anonymous (July 24, 2013 4:21:41 pm )
End buruu zuil ogt bicheegui baina. Chinii bodohoos ch aidag ter uneniig gargaj bichsen baina. Uuniig il gargahaas aigaad, ul medegch bolj yavaad baival neg medehed end bichsen shig yum bolno shuu! Alaltsaad duusah bish uridchilan arga hemjee avch ireeduin erh chuluut amidralaa batalgaajuulah heregtei baina.
-
-
ХХХХ (July 24, 2013 2:50:07 pm )
ҮНЭН Ш ДЭЭ.
-
Anonymous (July 24, 2013 3:08:07 pm )
******даг ****** хулгай ч бэ чи
-
Anonymous (July 24, 2013 3:09:58 pm )
тэд хэзээч миний эх орнийг өөрийн болгож чадахгүй гэдгээ мэдэрсэн хүмүүс шүүү тэд чадахгүй е хэзээч
-
mongol (July 24, 2013 3:12:22 pm )
ene niitlel unen ch bai hudal ch bai bid er ni als hetee bodoj eh oronch setgeltei mongol uhaantai baih heregtei
-
Зочин (July 24, 2013 3:19:33 pm )
Монголд албан ту******лийн наймаа, авилга, архидалт, янхдалт газар авч, төрийн албанд ажил хийх хүнгүй болж, нэг ёсондоо бүх нийтийг хамарсан хаос болсон тул ТУСГААР ТОГТНОЛ ямар байгаа нь тодорхой шүү дээ. Монгол төрийн алба даанч дампуурсан даа. Найманы дарга нар төр, түмний хөрөнгөөр ёстой нэг тоглож байна шүү дээ. Ийм байхад…
-
Bayaraa (July 24, 2013 3:31:32 pm )
ingej bodhoor mongoldoo amidarmaargu sanagdaj baina tor zasag ni tolgoigoo mongond meduulchihsen oiriin 10 jildee oorchlogdohgu bol hyatadiin muj geed nerlegdeed mongoloor duuren ***** tsustanguud orj ireh viidee
-
Anonymous (July 24, 2013 3:58:56 pm )
хэзээ ч ийм юм болохгүй шүү миний монголын ахан дүүс минь ээ
-
Dent (August 14, 2013 2:34:23 am )
This is what we need – an insight to make evyreone think
-
-
hd1hb (July 24, 2013 3:51:54 pm )
хятадаас ажиллах хүч хэн оруул байна хэн зөвшөөрөл өгсөн тэр хүмүүс л хятадын туршуулууд байгаа байх хятадын муж болсоноос буу барьж тэмцэе МОНГОЛЧУУДАА МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БИТГИЙ ӨГ
-
Anonymous (July 24, 2013 4:05:30 pm )
Yag unen bichijee. Negiig bodoh tsag hediin bolson shuu, MONGOLCHUUD AA!!! Herev ur udam hoich ue uls undes yas ugsaagaa boddog jinhene MONGOL HUN mun bol ev sanalaa negtegeh tsag boljee!
-
zochin (July 24, 2013 4:07:39 pm )
Hyatadaas manaid ayul bgaa gej uu? Manai ayul Enhbayar gedeg hun yum bna gej oilgood baig**** dee.
-
зочин (July 24, 2013 4:11:43 pm )
өөрсдийнх нь далд санаархал илрэнгүүт ********** баттулга батүүл баярцогт сосорбарам баабар нарын сандарч байгааг ээ? энхбаяр луу хүртэл бухаж үзэж байна. монголчуудааа сэрэмжтэй байгтун. лхавгодоржоо амь насаа хамгаал. эх орноос урвагчид ил боллоо.
-
Зочин (July 24, 2013 4:41:14 pm )
ийм газрын зураг аль эртнээс буюу МАН-ыг төр барьж байх үеэс л сайтуудад тавигдаж эхлэсэн зүйл. Хэрэв бид Түвд шиг болчихвол үүний хариуцлагыг тухайн үеийн МАН-ынхнаас авах болно гэдгийг хариуц********тайгаар мэдэгдье. Төрсөн газар шороогоо авч үлдэхийн тулд Монголчууд бид заавал нэгдэх ёстой. Хятадуудыг ажилчин нэрээр оруулж ирэх болсон хүмүүсийг бүгдийг шүүхийн өмнө дуудах хэрэгтэй.
-
hghj (July 24, 2013 4:43:59 pm )
hamgiin suulchiin garchig yag zov bna ene tor barij bgaa ***** nar bidnii tarhiig ugaaj haytadad hudaldaad bna da gazar shoroogoo yaah gj ***** nariig ajil hiilgeh geed oruulj ireed bna enuugee zogsoo toodgor *****nuudaa
-
mgl (July 24, 2013 4:45:02 pm )
ter hyatadiin mgl geed zarlaad bgaa humiisd hariutslag tootswol boloh ym bishuu minii bodol shuu
-
төрийн минь сүлд өршөөг (July 24, 2013 4:47:38 pm )
юу балайраад байгаа юм бэ эх орон эзэнтэй эзэн нь бид биздээ өвгөд минь биднийг сайн сайхан амьдаруулах гэж эх орныхоо төлөө зоосны нүхээр амиа алдаж хичнээн зовж байсаныг мэдэх үү гэтэл үр хойч нь байж ийм юм яриад бичээд сууж байдаг хөөрхий юмдаа
-
Mongol (July 24, 2013 5:36:08 pm )
ta nar iim eldev balai yum bicheed ****aad suutsgaahaar Mongoliinhoo irgediig dor burtee ***jij devjiheer sanaa aguulgatai zuil bicheech!!!yahaa medehgui irged chin biyeluuleg!irged ni ***jvol uls ni bayjina shuu dee!!!,uildver uilchilgee neegeed ajiluul te****heed chi iim zuil bichij irgediinhee tolgoig erguuleh uguigee shiidej chaddag bolno,bi jiriin l neg naimaachin mongol baina,olon jil tasraltgui hodolsoniihoo huchin busadaas dutahgui saihan l yavj baina,gehdee ooriinhoo ergen toironiig ***juulehees gadna eh orondoo heregtei oor yu hiij buteeh ve gej bainga l boddog,bi ter bumtan bishee,gehdee l minii bosgoj baigaa amidral jijighen ch gesen eh orond mini huvi nemer bolj baiga gedegt itgeltei baina,busaddaa ch zaaj yavna,ts****id ch
-
Mongol (July 24, 2013 5:41:19 pm )
baga bagaar buteeh bolno,bi Mongoldoo hairtai,eh oronii mini agaar ni hurtel saihan baidag yum,bi erh cholootei hun uundee ch az jargaltai baidag,hen negenii zaasan zugruu hodoldog ***** bish,bi jiriin l neg amidraliinhaa toloo,eh orondoo dusal huchee nemerlej yavaa Mongol hun baina,Minii eh oron hezee ch huniih bolohgui,Minii Mongolchuud bugd eh orondoo hairtai,bid bugd eh oroniihoo toloo huchin zutgej oorsdiin amidralaa,ergen toironoo ***juulehiin toloo zutgej baina!!!!
-
Mongol (July 24, 2013 5:44:13 pm )
MONGOL ULS UURD DELHIIN TAVTSAND ORSOLDOJ BAIH BOLNO!!!!ard irged buhen eh oronch,hodolmorch,ooriimsog,evtei nairtai baih boltugai gej yerooy
-
ТӨРИЙН САХИУС (July 24, 2013 6:43:34 pm )
ЧАДДАГ ЮМ БОЛ ХУЖААГАА ОРУУЛЖ ИР ХАИУД НЬ ХЯТАДЫГ БАЙГАЛИЙН ГАМШИГ БОЛОХ ГАЗАР ХӨДЛӨЛТ ГАЛ УСНЫ АЮУЛААР СҮЙРҮҮЛЖ ӨГНӨӨ ДАРАА НЬ ХУЖАА НАРАА ЭРГҮҮЛЖ ТАТНА БИЗ УРВАСАН УЛС ТӨРЧ НАРЫГ ОРОН ДОТОР НЬҮХҮҮЛЖ СҮНСИЙГ НЬ АВНАА ХӨ
-
sss (July 24, 2013 7:01:10 pm )
ene setguulch nertei horlo****ig ***lgaad shorond n yavuul balairch baih um tegeed nogoo ochnoo um bolj baij negdsen undestnii baiguul****d elssen chin ymarch hereggui baisan bolj taarch bna uu sorog huchin baij bolno gehdee ingej soliorohgui shuu
-
Anonymous (July 24, 2013 7:06:03 pm )
hervee mongol hytdii hyryaa bolvol bi tippopis uil ajilgaa yvuulna ene bie mongoliin toloo zoriulahad bellen
-
Anonymous (July 24, 2013 7:10:29 pm )
АМЬДАА БОЛЬЖ ҮЗ
-
mongol (July 24, 2013 8:35:55 pm )
odoo zasagt baigaa erluuz hurliiz bugdiig ****uul mongol hun turiig barih yostoi elbeg durak oboma gej gyigeed baisan hen tuuniig tooh be
-
Zolmon (July 24, 2013 8:50:46 pm )
Eh syrvalj Ali helnees ene medeelel avsan yamar ch bolomjgyi youm bichij hymyysiin Setgel sanaagaar toglohoo bolioch youm hum unshdaggyi youmnuud Iim youm bichij ard tymnii tarihiig ugaahaa boli albaar hyn yimyyleh zorilgotoi sanagdaad bna. Byhel byten tusgaar togtnoson ulsiig hen negen manaih gej zarladag youmuu. Yaj yamar ***ltgaanaar . Tegeed ene Erin zuund uu
-
Anonymous (July 24, 2013 8:57:37 pm )
Za bitgii huzaa! heden *****giin ******uudiin gargasan zuu l bainadag. Zagaa tulval alalzaj baij *****shuu!
-
BOBD (July 24, 2013 9:52:57 pm )
Bodold mine zowhon hilen l torj bna. Mongoloo gsn zaluus mine negdeesei.
-
o (July 24, 2013 10:02:06 pm )
gazar nutgaa naimaaltsaj bgaa *****giin ******uudiin hiij bgaa ajil
-
zochin (July 24, 2013 10:39:42 pm )
Yeronhiilogchoo ene unen uu yu bolj bnaa Minii CHINGISIIN MONGOL arai ugui bailgaui dee.. Gadaadad heden zuugaaraa garj bgaa mongol irgedee tataj iruulee.. mongoldoo ogoh yostoi tsaling ni ogood ajiluulii… Gehdee Elbegdorj yeronhiilogch hezeech MONGOLOO hudaldahgui sn hun
-
a (July 24, 2013 11:23:37 pm )
vnen bho idvvlj bna shde er delhii dayar dayarshil enenii tsaana dain shde togloom udahgyu er ni neg bolno hjbna
-
Enrico (August 14, 2013 7:32:07 pm )
Yup, that shluod defo do the trick!
-
-
nadad neg heleh um bn (July 24, 2013 11:27:00 pm )
barimttai yum gargaj taviachee.iim ***iin yumnaas bolj mash olon humuus nervtej bgaa.
-
Anonymous (July 25, 2013 1:01:54 am )
ta nar odoo l medej odoo l nervtej baigaa ymuu!!!!!!!!!!! ha ha ha tegvel estoi ***i chin !!!!!!!!!!!! gudamjaar dvvren baigaa *****g naad 2 tseher chin 2 deldger chin harahgvi baina uu???????? erh cholootoi ,tusgaar uls baihdaa haraagvi ,vzeegvi ,oilgoogvi ,medeegvi ,temtseegvi baij odoo negent iimdee tulchihaad baihad bas ” buu bariad temtsene” ha ha ha tuvdvvdiig ***** nar amidaar ni arisiig ni ovchij alj baina!!!!!!!!!!! ta nar odoo eeljee hvleee ene bol ta nariin heneggvi ,hudalch ,hulgaich,zuirgan ,sagsuu ,oivorgon ,ongiroo,shunaltai yvsanii chin ***n***i chin odoo bvh ym oroitsoon malan Mongolchuudaa!!!!!!!!
-
unen (July 25, 2013 1:47:34 am )
arichdeee ta nar nam ene ter huvaagdaj baihaar mongoliin tuluu ztge ee minii mongoliig hariin hun naan chin doromjilj bna sayhan oyu tolgoid turiin undurluguud ochihod altanhyag saihan bileg 2iig hun gej toogoogui davarsan bna shdee elbegdorj bi**** mongoliig say zarsan shdeee mun ter hunii orontsoguud 76 *****nuud bid temtsii 76 aliii
-
unen (July 25, 2013 1:59:36 am )
ene saihan mongol min umhii ***** bolno gej ugui shuuu elbegee chi heden tugrug avsan ym sayhan manaid ***** nar ih mungu zeelsen gee bizdee chinii gaigaar mongol min ih urtei bolson ymar sanaatai hun be mun ganz sain udirdi****ig chi shorond hiisen mun say songuuliar mungu taraasan sanal tooloh mashin chin chinii tuluu ajildag ter oyu tolgoin boss chin end mongolchuudiig doromjilj bna turiin sulden deer gishgesen tiim baihad ene huniig tsaatslah heregtei mongolchuudaa admin gui bitgii ug hasaarai
-
unen (July 25, 2013 2:01:38 am )
chi ygaad setgegdel ustgaad bgaa
-
unen (July 25, 2013 2:03:13 am )
chi bol hutad gulug ymuu adminaa
-
Зочин (July 25, 2013 8:54:44 am )
Гаднаас орж ирж буй хятад ажилчдыг олноор нь оруулж байгаа нь цаанаа бизнес болж цэцэглээд байгаа шүүдээ. 1 хятад ажилчин оруулвал 200,0-300,0 мянган төгрөг авдаг цөөнгүй хэдэн хүмүүс бий шүүдээ. тэд нар чинь мөнгөн хорхойссон болохоороо хэдэн зуугаар нь оруулж ирдэг. Мэдэгдэхгүйгээр өдөрт 3-5 хятад оруулаад л байгаа. Эх орноо бодож байгаа бол жаахан нэгийг бодмоор юм аа.
МИНИЙ МОНГОЛЫГ БУРХАН ӨРШӨӨГ!!! -
Баатаржав (July 25, 2013 9:37:47 am )
Лхагвадоржийн бичсэн нь үнэнд ойрхон байх шүү, та нар дэлхий нийтэд болж байгаа зүйлд анхаарлаа хандуулахад гэмгүй биздээ.
-
Баатарсайхан (July 25, 2013 9:43:02 am )
Улс үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолд хамгийн аюултай зүйл бол эдийн засгийн хараат байдал юм шүүдээ. Монголын эдийн засаг хэнээс хамааралтай байна гэдгийг л тунгаан бодогтун эрхэм сэтгэгдэл бичигчидээ.
-
Anonymous (July 25, 2013 10:31:23 am )
Зөв харж үймсэн ч бай буруу харж үймсэн ч бай энэ бол бодит үнэн л биз дээ. Үймүүлээд бай гэдэг нөхдүүд өөрсдөө но-той. Их ч бага ч энэ нийтлэлд оргүй юм байхгүй. Амьдрал хэцүү байна ш дээ гэж орилоодгадаад орныг зорьдог, төр засгийн өмнөөс амьдарч байгаа юм шиг сэтгэхүйтэй залуус олширхоор ингэж байгаа юм. Сэтгүүлч энэ нийтлэлээ баримт нотолгоогоо сайн бэлдээд ТВ нэвтрүүлэг болго. Тэгвэл олж унших ёстой залуучууд олж үзнэ. Тэгэхгүй бол ийм урт нийтлэлийг чинь залхуураад унших ч үгүй
-
Anonymous (July 25, 2013 10:34:37 am )
европчууд Монгол гэхээр хятад толгойд нь буудаг вм шиг байгаан. Саяхан хэдэн европтой юманд явсан манай монгол ийм тийм, хүмүүс нь ийм тийм гээд ярихаар хятад яах уу? хятадууд арай өөр юм шиг санагдсан. Гэхдээ Хятад… гээл урдаас асуугаад байсан
-
MGL bichig (July 25, 2013 12:49:42 pm )
Tvbshinzaya unshigch yu yriad bga ..Manaihan yagad vneniig uguilsen setgvvlchidrvvge dairdag yum mash c***al asuudalig hundsun bn.minii Mongolii ard tvmen Vndestenii bodlogo barimtalj temtseh heregtei
-
mgl (July 25, 2013 4:21:31 pm )
*****nuud ireeduid ymarch yvtsgui. dotroosoo tarj duusna olon undestnig hucheer hezeech udaan barij chadahgui
-
zaluuhai (July 25, 2013 4:28:19 pm )
vnen bol vneheer hecvv sanagdaj bn.gehdee tim yum gej yu bhawdee.amni bilgees ashdin bileg
-
Азаа (July 25, 2013 4:30:56 pm )
би их харамсаж байна буу барж тэмцэж
-
goe (July 25, 2013 9:13:51 pm )
ашгүй нэг хятадуудтай нэгдэх нь бүгд л ********** болчихсон хүмүүс ш дээ бид дээр дооргүй
-
Source (July 26, 2013 10:51:37 am )
Ямар ч эх сурвалжгүй худлаа зүйлийг ингэж бичих нь сэтгүүлч хүний хувьд байж болшгүй зүйл гэж бодож байна. /Энэ нийтлэл дээр ойрмогхоноос дуулдах боллоо гэж л дурдсан байна/
-
sar (July 26, 2013 12:54:00 pm )
mongolchuud evtei bhdaa huchtei. herve iimdee hureh yum bol huch neg shuu.eh oron gazar shoroo ur huuhdiinhee tuluu urag****
-
zochin (July 26, 2013 8:35:48 pm )
bi gaihaad baih yum yagaad ***** naraas aigaad bgaa yum be herev sain yarih yum bol ted chin manai uvug deedsiin mini zarts bool baisan yndesten bizdee ted tyyhee uhah tusam aidas ni hyreed tiim balai yum yardig biz harin ter saihan zaluugiin talaar yagaad zasgiin gazar yuch hiihgyi bna ve
-
Мөнхжаргал (July 27, 2013 9:52:40 pm )
Бид өнөөдөр өнгөн дээрээ л тусгаар улс байгаа юм биш үү? Манай удирдагчид цаагуураа гадныхны төлөөий этгээдүүд болчихсон юм биш үү? Нэг л өглөө гарахад гадныхны дарамтанд амьдарч эхлэх юм бил үү? гэ би боддог юм. Энэ бодлого маань батлагдаж байх шиг. Хятадын удирдагч АНУ – гийн удирдагчид биднийг тавхан жилийн тусгаар тогтнолтой болгон зарлаж байгаа нь аюумшигтай. Өвөр Монгол иргэдээ хавчдагийн цаана Хятадууд л байгаа нь тодорхой. Хятадуудын нэг томоохон дарга ирэхээр Өвөр Монголчуудыг өмөөрсөн тэмцэгчдийг цагдан хорьдог шүү дээ. Тэр сайхан сэтгэлт, бүтээлч сэхээтэн Цэнгэлийг тагнуул энээ тэрээ гэж шог ашлтаг гарган хорьж байгаагийн цаана Хятадууд л байгаа. Мөн манайхан Солонгос, Вьетнам, Япон гэсэн Хятадаас дутахгүй аюумшигтай дайснуудад дэндүү хайртай. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хэрэглэсэн өсгөгчүүдийг солонгос залуус зөөгөөд явж байсан нь 2009 онд Солонгосуудаас сонгуулийн санхүүжилтээ авч, ашигтай газрууд өгсөн гэдгийг батлаад өгсөн. Халх голд асар их хэмжээний газар өгсөн гэдэг.
-
Chiefemperordan (August 15, 2013 5:07:35 am )
I’ve been lonkiog for a post like this for an age
-
-
бөө (July 28, 2013 1:33:52 pm )
лхагвадоржийн бичсэн нийтлэлээр бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй . яагаад эрдэмтэн залуу нас барав гэдгийг тухайн үед дурсаад өнгөрсөн блхоос манай гадаад хэргийн яам хөөцөлдсөн болов уу. одоо Их эзэн Чингис хааныхаа захидлыг хувилж авахыг Оюунгэрэл сайдад даалгая. сайдтан мэдээж иймэрхүү нийтлэлийн сэтгэгдлийг уншдаг бх ОЮУНГЭРЭЛ САЙДАА ТА ИХ ХААНЫХАА ЗАХИДЛЫГ ХУВИЛЖ АВААЧ ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ БХ ХУГАЦААНДАА ТИАМЖУУЛААРАЙ ГЭЖ ТАНИАС ГУЙЯ. мөн Монголын бүх бөө нар хүч нэгтгээд бузар булай болгоныг үйлдэгчдийг залхаан цээрлүүлээч ээ гэж хүсье
-
od (July 28, 2013 11:21:08 pm )
mongoliin ard tvmen bid oorsdoo eh ornoo gsn haluun tsustai bh heregtei ard bid nar l erh bari****diig dawraaj bn eh nutgiin mine gazar shoroonoos zarj vrj etsesdni ***** nart tol barahgvi ih ortei blsn ene baidlaar udaan vrgeljelwel 5jil bitgii hel magdvi neg ogloo bosood irehed boon ***** nar mongoloor mine dvvrtsen baihaw de times ard bid tuushtai temtseh heregtei talhnii vne 1tug rch nemegdsen ch temtsej bh heregtei shvv tegj chadwal ed nar yachij chadahgvi yagaad gewel erh bari****d bish ard tvmen ilvv hvchtei gedegee haruulah bolno MONOL ULS MINE VEIIN VED VVRD MANDAN BADRAG.
81 Comments