antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2013 Comments are off

Барилгын салбарын аюулгүй ажиллагааны шинэ журмыг танилцууллаа

нийтлэсэн Admin

барилгаБарилгын салбарын эрэлттэй зэрэгцээд үйлдвэрлэлийн осол гэмтэл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Гэвч үүнийг нарийн тогтоосон журам байхгүйгээс өнөөг хүртэл хариуцах эзэн олдохгүйгээс барилгын захиалагч, гүйцэтгэгч, хохирогчдын дунд олон маргааныг бий болгодог ажээ.

Иймээс  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг баталжээ. Уг журмын хэрэгжилтийн талаар өнөөдөр олон нийтэд мэдээллээ.

“Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-аар захиалагч, гүйцэтгэгч талын хоорондын уялдааг сайжруулах үүднээс хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой гэрээг нарийвчлан тусгажээ. Тухайлбал өмнө нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар ёс төдий зааварчилгаа өгдөг байсан бол шинэ журмаар энэ чиглэлээрээ мэргэшсэн хүнийг ажиллуулахаар болжээ.

Түүнчлэн тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч барилгын ойр орчмын газрын хамгаалалтыг хэрхэн хийх зэрэг олон тулгамдсан асуудлыг нарийвчлан заажээ. Он гарснаас хойш нийслэлд барилгын есөн осол гэмтэл гарчээ. Үүний улмаас дөрвөн хүн нас барж, гурван хүн хүнд, хоёр хүн хөнгөн гэмтжээ. Харин өнгөрсөн оны эхний зургаан сард нийт 36 осол гарч, 18 хүн нас барж, 14 хүн хүнд гэмтэж байсан юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car