Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар анх удаа бүх шатны шүүхийн шүүгчдийн цалинг тогтоолоо. Урьд нь шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоодог байжээ. Ингэхдээ төрийн тусгай албаны ажилтнуудын цалинтай дүйцэхүйц хэмжээгээр тогтоодог байсан бөгөөд дээд шүүхийн шүүгч 1.1 сая төгрөгийн үндсэн цалинтай байсан аж.
Хараат бус ажиллахын тулд шүүгч эдийн засгийн хувьд баталгаатай байх ёстой гол арга хэмжээ нь цалин гэж үзсэн байна. Иймээс Улсын ДМУИС-ийн дэргэдэх судалгааны хүрээлэнгийнхэн гадаад, дотоодын шүүгчдийн цалин хангамж, эдийн засгийн баталгааг судалж үзсэн байна.
Ингээд шүүн таслах ажлын, төрийн албанд олон жил ажилласны гэсэн тогтмол олгож байсан нэмэгдлийг одоо олгохгүй бөгөөд таван жил тутамд хоёр хувийн нэмэгдэл авах, шүүгчийн үйл ажиллагааны түвшинг 3-5 жил тутамд тогтоон дүгнэлт өгч, цалинг нэмэх эсэх нь тодорхой болно гэв.
Өнөөдөр анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая хүртэл байхаар тогтоож өгчээ. Мөн ажил, мэргэжлийн түвшинг нь тогтоогоод, таван жил тутмынхаа хоёр хувийг нэмээд тооцохоор шүүгч сард дунджаар 5.0 сая гаруй төгрөгийн цалинг авахаар болж байгаа юм. Энэ шийдвэр 2014 оны нэгдүгээр сарын 2-ноос хэрэгжинэ гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bi (July 24, 2013 8:56:25 am )
Tsalin ch hangalttai l nemj.Hamgiin gol hunii asuudliig zuv,shudraga l shuuj baigaasai.Ene baiguullagiin humuus denduu shudraga bus, hunii amidraliig orvongoor ni erguulchihdeg humuus shuu dee.Olon hun ***irch bna.Hund yl zavshuuldag asuudliig yaj taslan zogsooh ve.Huuliinhand itgeh itgel daanch alga daa.Ylgaagui l avilga urgeljlene gej bodoj bna.Heden sayar tsalinjsan ch sursan erdmiig suraar booj chadahgui l bolov uu.Bied ni kamer suulgaval h****aa baidgiin.Mongoliin huulichid denduu hylar setgelgeetei gedegt ard tumen ogt ergelzehgui bolson shuu dee
-
з (July 24, 2013 4:46:13 pm )
za shuugch nuhurtei bolie
2 Comments