Улаанбаатарт өнөөдөр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрч ширүүсэнэ. Өдөртөө 21-23 градус дулаан байх юм байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс малчид, ард иргэдэд онцгойлон анхаарууллаа. Нийт нутгаар үүлэрхэг байж бороо орох юм байх бол маргааш баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24, 25-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүхэн цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх юм байх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.