ГОЛЫН УРСГАЛЫГ ТАСАЛСАН ШОРОО МОДДЫН АМИЙГ БАС “ТАСАЛЖЭЭ”
Дуунд мөнхөрсөн Дунд гол арай ядан урсч байна. 1980-аад оны нийслэлчүүдийн эрэг дээр нь тухалдаг байсан энэ голыг олон талаас нь шахаж өндөр барилгууд барьсан нь саяхан. 1960- аад онд нийслэлийг тэр чигээр нь үерт автуулж байсан догшин гол одоо сайр төдий үлдэж жижигхэн горхи л урсах болов. Гэтэл саяхнаас урсгалыг нь боомилж эхэлжээ.
Энхтайваны гүүрийн зүүн хэсгээр Дунд голын ус булингартжээ. Учир нь голын урсгалыг боож их хэмжээний талбайд шороо асгаж тэгшилсэн байна. Мөн голын усыг метр хэрийн өргөний урт төмөр хоолойгоор хязгаарлажээ. Дээгүүр нь зам гаргаж, хүнд Лаацын автомашинууд сүлжилдэнэ. Гүүрний Доод хэсгийн урсгалыг хязгаарласан шороо урсгал сөрж голын хоёр талаар нэг км орчим үргэлжилнэ. Голын эрэг дагуух модод шороонд дарагдаж, үндсээр нь эргүүлсэн өвгөн модод залуухан улиасны үзүүр амь тэмцэж буй мэт цухуйх нь нүд хальтрам. Урсгал боосон шороо зүлэгжсэнийг харвал энэ байдал олон сар үргэлжилсэн бололтой. Байгалийг ингэж сүйттэсэн бөх зүрхтэн чухам хэн байв
БАРИЛГА БАРИХААР ЗЭХСЭН ҮҮ?
Байгалийн тэнцвэрийг алдагдуулж голын урсгалыг боосон энэ үйлдэлд барилгын компаниуд шороогоо асгасан байх магадлалтай. Тиймээс ойролцоохи бүтээн байгуулалт хийж буй компаниудыг хардаж болох. Учир нь голын ойролцоо барилгын суурь цутгалтын ажил явагдаж байга аюм байна. Барилгын суурийн шороог гол дээ асгасан эсэхийг барилгын инженерээс нь тодруулбал, сул шороогоо Сонсголон руу аваачдаг гэв.
Мөн энэ хэсэгг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү чиглэх замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Замын компанийн хувьд зөвхөн хуучин замыг сэргээж, хөшилт, явган хүний замыг тавьж байгаа юм байна. Эзэн нь үл мэдэгдэх энэ хэргийг цагааагийн байгууллага анхааралдаа авсан гэх сургаар албаны хүнээс тодруулахад “Улсын моөрдөн байцаах газраас өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн. Одоогоор шалгалтын ажил эхлээд удаагүй байна. Голын урсгал дээр барилгын шороо асгасан нь хууль бус үйддэл. Хууль зөрчсөн эттээдүүд одоогоор тодорхойгүй байна” гэсэн юм. Тэд ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс байцаалт авч байгаа гэнэ.
Байгаль орчныг сүйтгэж буй хэргийг цагдаагаас түрүүлж Мэргэжлийн хяналтын байгууллага анхаарах учиртай. Олон сарын турш шороонд дарагдсан Дунд голын талаар нийслэлийн Хан-Уул дүүргийн Байгаль орчны хяналтын хэлтсийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтнээс тодруулах гэсэн боловч тэрээр “Энэ талаар гомдол ирээгүй. Гомдол, санал ирсэн тохиолдолд шалгана” гэлээ. Уг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Нийстэлийн мэргэжлийн хяналтын газарт энэ талаарх гомдол ирж байж.
Тэд хариу арга хэмжээ авсан хэмээн цахим хуудастаа мэдээлсэн ч холбогдох дүүргийнхэн нь ч мэдэхгүй гэх. Арга хэмжээ хэрхэн авсан болоод Дунд гал дундарч байгааг тэд л мэдэх болж таарав.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдолоос үзвэл энэ газарт “АПУ” компанийнхан барилга барихаар элсэн бололтой голын урсгалыг хязгаарлаж шороог тэгшилснийг харвал тийм ч байж мэдэх. Хуучин урсч байсан намаг бүхий талбайд үргэлжлүүлэн шороо асгахаар хэсэг талбайг тэмдэглэн орхисон нь ч содон харагдана.
Голын амийг таслах дөхсөн эл байдын талаарх өөр хувилбар бас бий. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Монгол менежмент” гэх компанийн хийсэн ажил гэсэн сүраг бас дуулдав. Голыг үеэрлэхээс хамгаалж эрэг бий болгож байгаа хэмээн тайлбарлаж байсныг ч эх сурвалж мэлээлэв. Үерлээд үерлээд 1966 оныүерийн хэмжээнд хүрэхгүй болсон голыг давхар эрэгжүүлэх шаардлага юу байна. Эсвэл эргээр хашчихаад үлдсэн талбайг барилгажуулах сонирхол байна уу. Энэ асуултын хариу хэрхэн гарч, Дунд голыг дундраасан хариуцлагыг хэн хүлээх бол…
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Холбоотой мэдээ
-
ЗУУНЫ МЭДЭЭ (July 22, 2013 10:00:11 am )
АПУ ТЕРДЭНГ ХХК 100 % ХУВЬ БУУРУТАЙ ШҮҮ
-
apu boliochee (July 22, 2013 4:36:50 pm )
turj uheh gej bgaa yum shig goliin savd yum hiihee bolichvol yasan yum batsaihaan. esvel uuriihuu ter uvur hangaid ochij durtaigaa hii tursun buucan deeree
2 Comments