antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2013 12 comments

Т.Бадамжунайн будлианыг шалгах цөстэй аавын хүү алга уу

нийтлэсэн Admin

12050100011Саяхан болтол авлигын эдийн засаг, нийгмийн уршигт өртөгийг хэмжих боломж муутай гэж зарим судлаачид хэлдэг байв. Гэхдээ орчин цагийн судалгааны арга зүй улам нарийн болжээ. Нэг улс орны хэмжээнд төдийгүй дэлхий даяар авлигын гэмт хэрэг эдийн засагт хэрхэн хор хөнөөл учруулж буйг тооцоолж байна. Америкийн Криминологчдын нийгэмлэгийн захирал Крис Эскридже Био-Скетч “Авлигын эдийн засаг, нийгмийн өртөг өдгөө дэлхийн улс орнуудад нэг триллион ам.долларт хүрлээ” гэв. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд авлигын интекс бага зэрэг буурч буй. Гэсэн ч авлигын нөлөөлөл улс төрийн хүрээнд хүчтэй хэвээр байна. МИАТ, Татварын ерөнхий газрын томоохон хэрэг илчлэгдэж, шүүхийн шатанд очлоо. Араас нь дахиад их хэмжээний мөнгө угаасан хэргийн сэжүүр гарч ирэв. Хэд хэдэн банктай холбогдож, одоогоор 13,9 тэрбум төгрөг зувчуулсан гэх энэ хэрэгт УИХ-ын Ё.Отгонбаярын эхнэрийг өөр хэдэн хүний хамтаар шалгаж эхэллээ. Дахиад хаанаас, ямар хэмжээний мөнгө завшсан авлигын хэрэг илчлэгдэхийг таашгүй. Гэхдээ хэвлэлийнхэнд олон таамаг бий. Тэдгээрийн нэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай болон түүний ойр орчмын нөхдийн сүлжээ мөн болов уу.

Т.Бадамжунайн тухай элдэв хардлага, хэл ам хэвлэлийн шарласан хуудсаар дүүрчээ. Мөн ил гараагүй будлиантай асуудал ч цөөнгүй. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Хятадын төрийн өмчит “Ротн Роул” хэмээх компанийг Монголд хөнгөлөлттэй үнээр 8400 бага оврын трактор нийлүүлэх тендерийн ялагчаар тодруулсан байлаа. Сайд гуайд тэр тендер мээндэр нь ямар хамаа байнаа гээд л өнөөх сэтгэгдэл бичиж цалинждаг жиргээний жаалууд нь үүнийг бичиглээч рүү нүдээ аниад л дайрах биз. Гээд яахав, Хятад эзэд манайхны сайд байтугайг нь нуль хөлс ханхалсан атгандаа базаад авч байгаа юм чинь. Хөөрхий муу сайдтан ч атгуулж таараа. Ингэж итгэлтэйгээр хэлэхийн учир гэвэл тухайн тендер шалгаруулалт, трактор нийлүүлэлт нь бүхэлдээ шог юм болоод өнгөрсөн байна лээ. Аливаа байгууллага, хувь хүмүүсийг ажил хэрэгт хандах хандлагаар нь тодорхойлж бас болдог болохоор Т.Бадамжунайг энд буруутгахаас аргагүй. Тэр хэтэрхий замбараагүй шалгаруулалтаа хянахыг хүсээгүй бололтой. Ер нь юм тоншихыг хүсэгчид голцуу наанаа эх орон ч царайлж, цаагуураа эмх замбаараагүй байдлыг л хүсэмжлээд байдаг ажээ.
Дээрх 8400 бага оврын трактор нийлүүлэхээр болсон компани нь өнгөрсөн ондоо багтаан дөнгөж 1000-ыг нь тээж авчирсан байна. Гаалийн мэдүүлэгт үүнээс өөр тоо байгаагүй. Үлдсэн нь хаана явааг бүү мэд. Сураг сонсохноо өнөөх тендерийн шалгаруулалтын журамд “Тендерт орох компани нь Хятадын элчин сайдын яамнаас зөвшөөрлийн бичигтэй байна” гэсэн байжээ. Өөрөөр хэлбэл, Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө хүчээ зориулж, ашгаа хүртэх компанийг Хятадын Элчин сайд мэдэж шийдэх ёстой байсан юм байна. Бага оврын тракторуудыг хөдөөгийн малчид, тариаланчдад өгч, бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо арвижуулахад туслах ажилд дотоодын компаниудыг ингэж хавчиж шахах урд зүгийн бодлогыг манай сайд дарга нар дэмжиж байжээ. Т.Бадамжунайн энэ мэт будлиантуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаас шалгахгүй өдий хүрч буй нь тун сонин юм.

Мөн түүний Булган аймагт байгуулсан гэх “Хангай гурил” компанийн санхүүгийн үүх түүх ихээхэн сонирхол татаж байгаа. Атрын гуравдугаар аян гээд сүртэй юм болов шүү дээ, мань эрийг сайд хийж байхад. Энэ аянд Хятадын хөнгөлөлттэй зээл орж ирж байлаа. Хашир үүн дээр хэсэг нөхдийн хамт хөөрхөн тоглов. Улаан буудайн хадгалалт хариуцсан нөхөд нь 20 мянган тонн буудайгаа муутгаж, улсад их хэмжээний хохирол учруулав. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Тэгж байтал Т.Бадамжунай нь нэгэнт хувьчлагдаад байсан Булганы гурил тэжээлийн эливаторийг өөрийнх нь цэвэр үнэлгээнээс хамаагүй өндөр үнэлж улсад долоон тэрбумаар худалдчихжээ. Энэхүү арилжааныхаа үнийн зөрүүгээс баргацаалбал 3,5 тэрбумыг гол гаргасан гэнэ. Мөн мундаг аа. Ингээд болоогүй ээ, “Хангай гурил” компанидаа газар, байр авч хувийн бизнесээ хөгжүүлж буй бололтой. Энэ бүхнийг нэг мөр шалгаж, буруу зөрүүг хуулийн дагуу тогтоож өгөх хяналтын байгууллагууд хамарсалтай нь амаа үдүүлж, хөлөө дөнгөлүүлсэн мэт сууж байна. Т.Бадамжунайн будлианы талаар хэлж, шалгах цөстэй аавын хүү, ээжийн охид алга гэж үү.

 
Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • иргэн (July 19, 2013 7:30:56 pm )

    аяндаа утасны үзүүр баригдсан болохоор хөврөх байлгүй дээ

  • mgl (July 19, 2013 10:38:40 pm )

    naadah chini gantsaaraa ideegui mash olon hun hamruulj idsen bolood garch irehgui bh shig bna
    ***mjunaig ***lgaval ih olon hun tatagdana daa

  • Anonymous (July 20, 2013 3:08:23 am )

    ZOV SHALGAAD OGOOCH GUIJ BNA……

  • ajaa (July 20, 2013 8:06:42 am )

    ***amjunaig ***lgana gevel aldart gazrin naimaachin M.Enhbold deer ochood gatsah bguidee

  • Zochin (July 20, 2013 1:10:36 pm )

    Badamjunaig barij horiod saitar ***lgah heregtei dee. Sain gazriin naimaachin gee bizdee.

  • атар (July 20, 2013 6:31:40 pm )

    энэ хүнд ч их юм бийдээ ХЗХноос эхлүүлээд л

  • Anonymous (July 21, 2013 8:05:59 am )

    Tsaana enkhbold baigaa tegeed ***lgaj chadahgui

  • Зочин (July 21, 2013 10:04:42 am )

    Олны ам ортой байдаг даа,. Хийсэн хэргээ хотын ИТХ гэсэн хариуц******** тооцож болдоггүй субектод хамруулаад бултдаг болж. Эртнээс бэлтгэлтэй М.Энхболдтой нийлж зохион байгуулалттай ажилласан. Хуулийн байгуул********д хүн байршуулж хэргээ цагаатгах арга хэрэглэснийг үгүйсгэхгүй. Ард иргэдээс мэдээлэл аваад шалгахад юм гарна даа. Ялангуяа тэр сургууль цэцэрлэгийн газар, Урлан бүтээх төвийн газар гэхэд зүгээр мөнгөгүй хүн авахгүй шүү.

  • Zochin (July 21, 2013 12:56:51 pm )

    Sport komplexiig zarj idsen hun shuu dee. Shalgah heregtei

  • Anonymous (July 21, 2013 5:03:10 pm )

    Иргэд ортой л юм ярьж байгаа

  • Иргэн (July 22, 2013 4:29:12 pm )

    АТГ-нхан интернэтэд орох завгүй юм байхдаа.Идэж уусан авилгалдсан бараг бүрэн тодорхой байгаа биз дээ. УБ хотын төлөвлөлт ийм болчихоод байгаа нь түүний удирдаж байсан ЗАА ны газрын албаны авилгалчидын гараар орсон нь тодорхой байна шүү дээ. Гэхдээ тэд бол шатарын хүү ш дээ. Мань хүн шатарын ноён,бэрс байхгүй юу !

  • Anonymous (July 22, 2013 7:55:49 pm )

    Асуултын хариу – байхгүй.

antalya rent a car