Эрх баригчид энэ улсыг дэндүү их хөгжиж байгааг нь гайхдаг. Гэтэл бүх судалгаа үзүүлэлтүүд сөнөж байгаа гэж харуулдаг. Үүний баталгаа болж бас нэг дүн гарчээ. Дэлхийн нийт 206 улсаас манайх дооросоо 4-р байр эзэллээ. Бодит байдал үнэхээр ийм байгаа болхоор хэнч маргахгүй байх.
“Bloomberg” агентлагаас дэлхийн хамгийн их стресстэй улсуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ тэд дотоодын нийт бүтээгдэхүүн, 100 мянган хүнд оногдох аллага, дундаж орлого, эрх тэгш байдлын үзүүлэлт, авлига хээл хахууль, ажилгүйдлийн хэмжээ, хүн амын дундаж наслалт, хотуудын бохидолтын хэмжээ зэргийг авч үзсэн байна.
Жагсаалтыг 70.1 гэсэн үзүүлэлтээр Нигер улс тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл, тус улсын иргэд дэлхийн бусад орны оршин суугчдаас хамгийн их сэтгэлийн дарамт, хямралд ордог гэсэн үг. Бараг л дэлхий дээрх “там” гэж хэлж болохоор аж.
Нигерийн араас хоёрдугаарт Өмнөд Африк улс 70 гэсэн үзүүлэлтээр маш ойрхон бичигджээ. Хэдийгээр сүүлийн 20 гаруй жилийн турш тус улсын иргэдийн амгалан тайван байдал харьцангуй баталгаажсан ч “Bloomberg”-ийн шинжээчид 100 мянган хүнд оногдох аллагын үзүүлэлтийг 31.8 хувь гэж тодорхойлжээ. Харин тус улсын нэг хүнд оногдох дотоодын нийт хэмжээ нь эхний 10-т орсон улсуудын дунд харьцангуй их буюу 7257 ам.доллар байгаа аж.
Жагсаалтын гуравдугаарт 57.6 гэсэн үзүүлэлтээр Эль-Сальвадор улс бичигдсэн бол Монгол Улс 55.4 гэсэн үзүүлэлтээр дэлхийн хамгийн их стресстэй орнуудын жагсаалтын дөрөвт бичигджээ. Манай улсын хувьд 100 мянган хүнд оногдох аллагын үзүүлэлт нь 8.7 хувь, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4213 ам.доллар, эрх тэгш байдлын үзүүлэлт 36.5 болон авлигын үзүүлэлт 36 оноотой байна.
“Bloomberg”-ийн судалснаар дэлхийн хамгийн стрессгүй улсаар Норвеги тодорчээ. Тус улс 5.4 гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Тэдний араас Люксембург, Швейцарь, Швед, Австрали, Дани, Финланд, Исланд, Канад, Герман бичигджээ. АНУ-ын хувьд стрессгүй улсын жагсаалтыг 25.7 гэсэн үзүүлэлтээр 21-т бичигдэв.
Дэлхийн хамгийн их стресстэй 10 улс
1. Нигери
2. Өмнөд Африк
3. Эль-Сальвадор
4. Монгол Улс
5. Гватемала
6. Колумб
7. Пакистан
8. Ямайк
9. Македон
10.Болив
See more at: http://www.bloomberg.com/visual-data/best-and-worst/most-stressed-out-countries
Ч.Өрлөг
Холбоотой мэдээ
-
Zorig (July 19, 2013 1:15:25 pm )
Unen unen uneheer tiim bna
-
boov (July 19, 2013 1:54:23 pm )
iiml baina daa mongolchuudiin amidaral. tor barij bga hulgaich naraa
-
Арай ч дээ (July 19, 2013 2:29:57 pm )
Улс орноо ****** болгочихоод зугаацаж байдаг Засаг тор манайхаас оор хаана ч байхгуй.Авилгал хяналтаас гарчихлаа шуу дээ.Баярцогт мэт нь давраад л ард тумэн стрестээд л байх юм байна л даа.
-
vgvi bailgvi dee (July 19, 2013 3:03:09 pm )
nuguu dain samuuntai ulsaas ch dor bn gej vv dee
-
battugsbattugs (July 19, 2013 3:19:27 pm )
harin tiim nuguu dain samuuntai uls manaihaas deer bna sh dee arai ch dee eniig yu gej oilgoh be
-
-
жжжж (July 19, 2013 3:33:48 pm )
АН-аас хойш авилга гаарлаа даа
-
asdfsadf (July 19, 2013 6:06:22 pm )
irak afganistan bol mongolyn hajuud divaajin yum baina
-
Anonymous (July 19, 2013 6:17:09 pm )
Монголын улс төрчдийн гавьяагаар бид авилгалаараа аман хүзүүнд, стрессээрээ айргийн 5-д явна даа
-
Anonymous (July 19, 2013 9:39:04 pm )
****** дандаа харууд байна шдээ. македон манайх 2 жоохон бор ю******даа ккккк
-
ИРГЭН (July 19, 2013 10:27:43 pm )
МАН Л МОНГОЛЫГ ИЙМ НАМАГТ ЖИВҮҮЛСЭН ДЭЭ
-
Unen (July 20, 2013 9:37:39 am )
NOOVSHOO GEJ YAG L UNEN MEDEEE BAINA, END AMIDRAH ARGA ALGAA UNENDEEE
11 Comments