antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2013 5 comments

Монгол Улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР: Энэ наадамд зориулж хоёр жил бэлтгэл хийгээд аварга боллоо

нийтлэсэн Admin

erhembayr-300x336Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуу­лагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадамд ес да­ван тү­рүүлсэн Монгол Улсын аварга Гунаа­жавын Эр­хэмбаяртай ярилцлаа. Тэрбээр үн­дэсний их баяр наад­маас хойш анх удаа манай сонинд ярилц­лага өглөө.

-Төрийн их баяр наа­дамд ес даван тү­рүүлж Монгол Ул­сын аварга цол хүрт­сэнд баяр хүр­гэе. Таны хувьд хоёр жи­лийн өмнө дөрвөн тэгш ой тохиосон наа­дамд үзүүрлэн арслан цол хүртэж байсан. Өнөө жил Тул­гар төрийн 2222 жилийн ойгоор авар­га цол хүртлээ. Бэл­гэ­шээлийг бодсон ч сайхан санагдаж байна?

-Юуны өмнө энэ сай­хан ойн баярын мэндийг Монголын ард түмэндээ хүргэе. Миний хувьд түүхт ойн хоёр жил улсын өн­дөр цолонд хүрлээ. Тийм болохоор үнэхээр сэтгэл өндөр байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, уул усандаа баярлаж, сүсэглэн залбирч байна даа.

Жил жилийн баяр наа­дам ард түмний сэт­гэлд ямар нэгэн сайхан дурсамж үлдээсэн бай­даг. Өнөө жилийн баяр наадамд өөрөө түрүүл­сэн болохоор надад то­хиолдох ховорхон наад­муудын нэг энэ байлаа гэж бодож байна. Энэ жил үндэсний баяр наа­дамдаа зодоглож буй бөхчүүдийн өнгө сайхан байсан. Бэлтгэл сургуу­лилт нь жигд байсан тул хэн нь ч түрүүлж мэдэх наадам байлаа гэхэд бол­но. Монголын үндэс­ний бөхөд нэгэн шинэ үе төрөн гарч ирж байгаа нь илт мэдрэгдэж, олон сайхан залуучууд улсын өндөр цолонд хүрлээ. Дараагийн үе өсч өндий­сөн гэдгээ энэ жилийн наадмаар ард түмэндээ тэд харуулж чадсан. -Түрүүлэх бөхийн өнгө нэг л өөр байдаг гэдэг. Та наадмаар түрүүлчихнэ гэж бодож байв уу?

-Олон жил төрийн наа­дамд барилдчихсан боло­хоор би түрүүлж, тэд давна гэж ам гарахыг хүсээгүй. Ямар ч бөх би түрүүлнэ гэж хэр барагтай хэлээд байдаггүй байх. Наадмын бэлтгэл дээр хэн хэнтэй таарах ма­гад­лалтай вэ гэдгийг бодож бэлтгэлээ хийнэ гэхээс биш. Би түрүүлнэ, заан, харцага болно гэж тэр бүр сонсогдоод байдаггүй.

-Таныг цагаан сарын барилдаанд түрүүлсний дараа ярилцлага авч бай­­хад цаашид сайхан барилдаж цолоо ахиул­на гэж байсан. Арслан цолны цаад цол мэдээж аварга байдаг. Хэдхэн сарын дараа аварга бо­лоод уулзаж байна…

-Тэгж хэлж байснаа хэдэн сарын дараа наадмаараа баталж чадлаа. Аварга цол гэдэг сайхан ч цаанаа хүнд ачаа тээж ирдэг юм байна. Өмнөх жилүүдэд цол аваад үүнийгээ бататгах юмсан гэж хичээн бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байхад болдог л юм байна гэдгийг мэдэрлээ. Одоо бол харин урд урд жилүүдээсээ илүү хичээж энэ сайхан цолыг дааж явахын төлөө зүтгэх болно.

-Таны хувьд 35 насан­даа Монгол Улсын авар­га боллоо. Өмнө нь 30 гарсан хойноо аварга болсон түүх хэр олон байдаг юм бэ?

-Монгол үндэсний бөхөд 30 гарсан хойноо аварга цолонд хүрсэн бөх харь­цангуй цөөн байдаг. Хамгийн гол нь би бөхийн спортоор уйгагүй хичээллэж, цаг хуга­цаагаа, хөлс хүчээ зориулсны үр дүн аварга цол болон ирлээ гэж бодож байна. Гэх­дээ би ганцаараа хичээллээд өндөр амжилт гаргасан зүйл биш л дээ. Амжилт гаргаж байгаа минь олон жил намайг дэмжиж байгаа Г.Буяндорж захиралтай “Ноёд” группын хамт олон, “Сүлд” спорт хо­роо, Түмэндэлгэр захиралтай “Мон Дэ” группын хамт олон, бөхийн спортоос өөр зүйлд сэтгэл хоёрдож болохгүйг захидаг нутгийн ах нарын хүч хөдөлмөр байгаа юм. Түүнээс гадна мэдээж миний арыг найдвартай дааж яваа эхнэр, хүүхдүүдийн маань ач гавьяа их бий.

-Аварга цолны болзол хангачихаад туг тойрч явахад юу бодогдож байсан бэ?

-Миний хувьд 2011 онд 9 давж арслан цол хүртэж бай­сан. Тэр үед уулзсан хүмүүс “Чи тэвчээртэйхэн барилдсан бол аварга болчих байсан юм биш үү” гэцгээж билээ. Гэсэн ч тухайн үед харамсах сэтгэл төрдөггүй байсан юм аа. Сэ­лэнгэ аймгийн маань нутгийн удирдлагууд “Аваргатай аймаг болчихвол зүгээр юм биш үү” гээд захиас даал­гавар ч өгч л байсан шүү. Тэднийхээ хэлсэн үгийг сэт­гэлдээ тээж, “Нутгийн зон олноо баярлуулъя, Сэлэнгэ аймаг аваргатай нутаг шүү” гэж ярилцаг гэж бодон хоёр жил наадамд зориулан бэлт­гэлээ хийсэн. Тиймдээ ч өнөө­дөр нутгийн зон олныхоо итгэлийг алдалгүй аварга цолонд хүрсэндээ баяртай байна.

-Хоёр жилийн өмнө арс­лан цолныхаа найрыг Зүүн­хараад хийж бай­сан. Удахгүй аварга цол­ны найраа хийх сураг га­раад байсан хэзээ, хаа­на хийхээр болсон бэ?

-Сэлэнгэ аймгийн удирд­лагууд маань ярилцаад наймдугаар сарын хоёрны өдөр аймгийнхаа төвд хий­хээр болсон. Аймгийнхан найр хийнэ гээд гараа хум­хиад зүгээр суулгүй тэдэн­тэйгээ хамт бэлтгэл ажлаа хийж байна.

-Энэ жил хаана бэлтгэл сургуулилтаа базаасан бэ?

-”Сүлд” спорт хороо, Сэ­лэнгэ аймгийнхаа бөхчүүдтэй Төр хурахын аманд бэлтгэлээ базаасан. Төр хурахын аманд “Сүлд” спорт хороо­ныхоо тамирчидтай бэлтгэлд гарахад надад ээлтэй байдаг юм. Тэнд гурван жил бэлтгэлд гарахад нэг түрүүлж, нэг үзүүрлэж, нэг удаа их шөвөгт үлдсэн. Ингээд бодохоор аргагүй л уул, ус нь таарч, өгөөж буянаа хайрлаж дээ гэж бодох болсон.

-Өнөө жилийн баяр наад­мын хоёрын даваанаас л гал гарсан барилдаа­нууд гарч байсан. Таны хувьд дөрвийн даваанд гэхэд энэ жил баараггүй улсын цолонд хүрнэ гэж байсан аймгийн арслан Б.Эрдэнэхүүтэй ба­рилд­­сан…

-Энэ жил өмнөх жилүү­дээсээ олон аймаг, улсын цолтон барилдсан болов уу гэж бодогдоод байгаа. Яа­гаад гэхээр ам авах гээд очиход л залуу бөхчүүдийн нэр ерөөсөө харагдаагүй. Улсын цолонд хүрчих болов уу гэж бодож байсан аймгийн цолтнууд дөрвийн давааны нугалаагаар өндөр цолтой бөхчүүдтэй оноолт таарч өвдөг шороодож байх жи­шээтэй. Б.Эрдэнэхүүгийн хувьд заал, танхимын барил­даанд түрүүлж, үзүүрлэж байсан шилдэг аймгийн арс­лангуудын нэг. Б.Эрдэнэхүү бид хоёр хоёулаа “Сүлд” спорт хороонд харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэсэн ч найз, нөхөд, ах дүү гээд танил тал харж барилд­сангүй.

-Энэ жилийн наадмаар хэний ч тааварлаагүй амыг та авсан. Тавын даваанд гэхэд уран ба­рилдаант, хүчит заан Б.Соронзонболдыг ам­лахад Эрхэмбаяр ч хүч­тэй л байгаа юм байна гэсэн яриа хүртэл гар­сан?

-Би бяртай чадалтайдаа тэгж ам авсан юм биш л дээ. Миний хувьд аймгийн цолтой байхдаа улсын цолонд хүр­чих юмсан гэж барилдаж бай­сан үе бий. Аймгийн цолтой бөхийн зовлонг би мэддэг болохоор тэднээс хэн нэгнийг нь амлаж гай болоод яахав гэж бодсон. Тэдний зовлонг мэднэ. Тийм болохоор би улсын цолтой бөх амалъя гэж шийдсэн. Заавал Соронзон­болд гэлтгүй өөр нэгэн улсын цолтой бөхтэй тавын даваанд давсан ч, унасан ч горгүй юм даа гэж бодоод ам авсан. Түүнээс Б.Соронзонболдод хонзон санаж ам аваагүй.

-Гэхдээ Соронзонболд заан та хоёрын ба­рил­даан олны анхаарлыг татсан. Таныг тахимаа авах гэж байхад Сорон­зонболд заан таны нүүр рүү дэлсээд авч байгаа харагдсан…

-Б.Соронзонболд залуу хүний хувьд ааг омгондоо шатаж явсан юм байлгүй дээ. Үүнийгээ ухаарах байлгүй. Төрийн их баяр наадам болж байхад ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй. Түүнээс биш гудам­жинд байгаа бол өөр хэрэг. Түмэн олныхоо өмнө барил­дах гэж ирчихээд, ямар зо­долдолтой нь биш. Үндэсний бөхөд эрэмбэ дараа гэж бий. Тэр үед би Соронзонболдтой савсаганаад зодолдсон бол цолтой бөхчүүдийн дэг жаяг алдагдаж хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан биз. Тэгэхэд хүлээцтэй хандсан минь буруу болоогүй байх аа.

-Зургаагийн даваанд Б.Сайнбаяр заантай ба­рилдсан. Таны зүүн хөлд тун эвгүй хонго­доход нэг гэдийгээд тог­тож байгаа харагдсан. Эрхэмбаяр тулдаа л энэ хонгодоонд тэсч үлд­­лээ гэцгээж байсан…

-Б.Сайнбаяр заантай олон таарч барилдсан даа. Бид үе тэнгийн бөхчүүд боло­хоор давах, унах нь хамаагүй сайхан барилдчихъя л гэж бодож ам авсан. Харин до­лоогийн даваанд шинэ хар­цага Э.Оюунболдыг амлаж барилдсан. Түүнтэй заал, танхимын барилдаанд олон таарч барилдсан.

-Шинээр заан цол хүрт­сэн Б.Батмөнхтэй өмнө нь барилдаж байсан уу. Батмөнхийн хувьд шуур­хай барилдчихъя гэсэн бодолтой байсан болов уу?

-Батмөнхтэй өмнө нь барилдаж байлгүй яахав. Наймын даваанд бид хоёр тунаж барилдсан юм. Миний хувьд Б.Батмөнхтэй золгоод барилдчихъя гэж бодож бай­сан. Харин Б.Батмөнх золгоо­ноос өмнө л барилдаанаа дуусгая гэж бодсон уу, эсхүл заан цолондоо ханаж ба­рилд­сан уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Батмөнхийн бэлтгэл өнөө жил гойд сайн байсан. Өмнөх барилдаануу­даасаа илүү тамиртай байна лээ.

-Үзүүр түрүүний барил­дааны тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Шинэ­хэн гарьд Б.Гончиг­дам­батай хэрхэн барилдъя гэж бодсон бэ. Хоёр жилийн өмнө та төрийн наадмын үзүүр, түрүүнд шалгарч байсан тул сэт­гэл санааны хувьд да­вуу байгаа нь анзаараг­даж байлаа…

-Энэ жил багш, дасгалжуу­лагчид маань олон зүйлийг надтай зөвлөсөн. Миний хувьд самбо, жүдогийн олон улсын хэмжээний мастер На­рангэрэл, улсын харцага Г.Элбэг гээд хоёр багштайгаа бэлтгэлд гарсан. Хоёр багш­тайгаа зөвлөж хүн болгонд нь тааруулж наадмын бэлтгэлээ хийсэн юм. Үүний ач гавьяа наадмаар л яг гарлаа даа. Хоёр багшдаа үнэхээр баяр­лаж явдгаа мянга мянган уншигчтай “Өдрийн сонин”-оор дамжуулъя.

-Таныг арслан цол хүрт­дэг жил таны найз Лхаг­васүрэн “9999″ гэсэн дугаартай шинэ жийп машинтай ирж, та 9 даван үзүүрлэж байсан сонин түүх байдаг. Өнөө жилийн хувьд тийм зүйл болсон уу?

-Наадмын өдөр найзууд маань өмнөх уламжлалаараа манай гэрт ирцгээж наадмын тухай хуучилж, цай унд ууц­гаан наадмын талбай руу хамт явсан. “Хоёр жилийн өмнө би хэрэв 1010 гэсэн дугаартай машинтай ирсэн бол найз маань түрүүлэх байсан юм” гэж Лхагвасүрэн маань ярьж байсан юм. Тэр жил нь би 9 давж үзүүрлэсэн. Харин наадам тараад ма­найд ирчихээд 9999 гэдгийн хоёр есийг нь бий болгочих­лоо. Одоо хоёр ес дутуу гэж байсан.

Энэ бол гэхдээ аархал, омгорхол огт биш. Мон­гол хүний амны бэлгэ гэж бодож байгаа шүү. Тийм бо­ло­хоор өнөөдрөөс (өчигдөр) бэлтгэ­лээ хийж эхэлсэн.

-Монголчууд цагаан са­рын барилдаанд тү­рүүл­сэн бөх наадамд дээгүүр барилддаг гэж ярилцдаг. Үүний нэг баталгаа нь та боллоо?

-Би цагаан сарын барил­даанд түрүүлсний дараа сар шинээр Ж.Мөнхбат багштай­гаа очиж золгосон. Тэгэхэд багш маань “Цагаан сараар түрүүлсэн бөх энэ жил тө­рийнхөө наадмаар түрүүлчих байх аа” гэж байсан юм. Баг­шийн ерөөл биелэлээ олсонд сэтгэл хангалуун явна. Өнөөдөр (өчигдөр) Мөөеө багш дээрээ оччихоод ирлээ.

-Энэ жилийн баяр наад­мын барилдаануудаас хамгийн хэцүү учраа нь хэн байсан бэ?

-Үндэсний бөхийн спор­тын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн юм байна. Амалж, амлуулж байгаа аль аль нь нугалаагаар таарч байгаа бөхчүүдийг харж байхад ул­сын аварга, арслангууд дээр аймгийн шилдэг арслангууд очиж байгаа харагддаг. Үүнээс үндэсний бөхийн хөгжил ямар шатанд явааг харж болохоор байгаа юм. Энэ жилийн наадмын бүх бөхчүүд хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Учраа бөхийн маань бэлтгэл сайн байна гээд ямар барилдахгүй байл­тай биш. Адилхан бэлтгэл хийсэн болохоор тачигнатал үзээд өнгөрсөн.

-Таны хувьд аварга цо­лонд хүрснээр С.Мөнх­бат, Д.Сумъяабазар, О.Бал­жинням аваргуу­дын дээр эрэмбэлэгдэх болсон уу?

-Тэрийг ёстой мэдэхгүй. Монголын үндэсний бөхийн холбоо мэдэх байх. Энэ тухай бодсон ч юм алга.

-Наадам өнгөрөөд ихэнх бөхчүүд нутаг ус руугаа амрахаар явчихаж. Таны хувьд хаагуур амрах вэ?

-Амарч амжихгүй юм шиг байна. Наймдугаар сарын 2-нд аварга цолны найр наа­дам болно. Долдугаар сарын 26-28-нд аав, ээжийн минь төрсөн нутаг Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болох гэж байна. Аав, ээжийн­хээ нутагт хүндэт­гэл үзүүлж, төрсөн буйрыг нь эргэж идээ цагааны дээж өргөе гэсэн бодолтой байна. Тийм болохоор амрах цаг гарахгүй шинжтэй шүү.

-Өнөө жил “Сүлд” спорт хороо үнэхээр одтой сай­хан наадаж аварга, харцага цолтонтой бол­лоо. Нэг спорт хорооны тамирчин болох Н.Бат­суурийн тухай ярихгүй юу. Та хоёрыг ШШГЕГ-аас хүлээж авсан уу?

-”Сүлд” спорт хороо Хууль зүйн яамны харьяа байгуул­лага. Х.Тэмүүжин сайд га­даадад томилолтоор яваа юм билээ. Сайдыг ирэхээр нэг мөсөн хүлээж авъя гэсэн.

Н.Батсуурь харцага бө­хийн удамтай гэдгийг Мон­голын ард түмэн мэднэ. Аав нь улсын харцага Г.Намсрай­жав гуай шүү дээ. Намсрай­жав гуайн ах улсын начин Даваасамбуу агсан байна. Батсуурийн өвөө Гэлэг начин гэдгийг бөх сонирхогчид мэдэх байх. Залуу харцага аавынхаа цолонд хүрсэнд баяртай байна. “Сүлд” спорт хорооны тамирчид бага хуга­цаанд асар их амжилт үзүүлж байна. Энэ нь манай спорт хорооны дарга Ц.Баярсайхан зааны ач гавьяа юм. Олон сайхан шинэлэг зүйлс хийхэд байнга дэмжиж тусалдаг удирдлагуудын буян ч бий.

-Сэлэнгэ аймгийн удирд­лагууд хэрхэн хүн­дэтгэл үзүүл­­сэн бэ?

-Аймгийн удирдлагууд на­майг хүлээж авч хүндэтгэлээ илэрхийлсэн. Нийт Сэлэнгэ нутаг, Мандал сумынхандаа сайн сайхныг хүсье.

-Та уяачдын наадамд очоод цаашаа Мандал сум руугаа шууд явсан. Нутгийн зон олон тань үнэхээр сайхан угтаж авсан байна лээ?

-Хүй долоон худагт бол­сон уяачдын наадамд очоод нутаг руугаа явсан. Мандал суманд очиход үнэхээр ха­луун дотноор хүлээж авсан. Тэр мөчид нутгийнхаа зон олонд баярлаж, бахархаж байлаа.

-Олон мянга гаруй хүн цуглаж таныг хүлээн авна гэж бодсон уу?

-Хоёр жилийн өмнө намайг арслан цол хүртээд нутагтаа очиход мөн л халуун дулаанаар угтаж байсан юм. Энэ удаа аварга болоод очи­ход бүр илүү санагдсан. Ийм сайхан нутаг ус, энэ сайхан хүмүүсийн дунд төрж өсөж, энэ сайхан нутгийн нэгэн тасархай нь би шүү дээ гэж бодоход огшмоор л санагддаг юм билээ.

Ээж маань “Түмэн олны­хоо хайр хүндлэлийг зөв сэт­гэл, зөв ухаанаар авч яваа­рай” гэж захьсан. Ээжийнхээ тэр сайхан сургаалийг цаа­шид биелүүлэхийн төлөө хичээх болно.

-Таны гэргий өнөө жи­лийн наадмын бөхийн барилдааныг хаана үз­сэн бэ. Зарим бөхчүүд эхнэрээ дагуулаад очсон харагдаж байна лээ?

-Эхнэр цэнгэлдэхэд бөх үзээд суучихвал хоол, цай­наас эхлээд арын ажил хэ­цүүднэ. Миний арыг найдвар­тай дааж яваа хүн гэргий маань шүү дээ. Эхнэр маань жил жилийн наадмаар тогоо, шанагатай зууралдаж өнгө­рөөдөг. Ер нь бүх бөхчүүдийн эхнэр наадмын барилдааныг телевизээр харж, гал тогоондоо өнгөрүүлдэг байх.

-Таныг аварга болоход гэргий тань хэрхэн баяр­ласан гэж байна. Таньд ярив уу?

-Мэдээж хамгийн их баярласан хүмүүсийн нэг нь гэргий минь байгаа юм. Бид олон жил барилдаад ирэхээр эхнэрүүд нь их нервтэй бол­чихдог юм биш үү. Хазайхад нь дагаж хазайж, баярлаж, гунихаас эхлээд сэтгэл санаа нь тогтворгүй байдаг юм шиг байна лээ.

-Аварга маань бөхийн спорттой хэрхэн амьд­ралаа холбож байсан юм бэ?

-Аав маань бөхөд дуртай хүн байсан юм. Тийм боло­хоор эрэгтэй хүүхдүүдээ бөх болгоно л гэдэг байлаа. Тэ­гээд ч манай удмаас данш­гийн босоо Шагдар, Монгол Улсын заан Ц.Баярсайхан гээд мундаг барилддаг хүмүүс төрөн гарсан. Би гуравдугаар ангийн сурагч байхдаа Мон­гол Улсын арслан Уламбая­рын Мижиддоржийн шавь болж байлаа. Тэгэхэд У.Ми­жиддорж арслан Зүүнхараа хотод чөлөөтийн секц хичээл­лүүлдэг байсан. Харамсал­тай нь төд удалгүй Мижигээ арслан Улаанбаатар хот руу нүүхээр болж хагас жил хи­чээллэсэн чөлөөт бөхийн секц маань хаагдсан. Түүнээс хойш үеийн нөхөдтэйгээ гу­дамжинд дээл хувцсаа уран барилдаж байснаас бөхийн спортоор тууштай хичээллээ­гүй.

Харин 10 дугаар ангиа төгсөөд нэг жил аав, ээждээ туслан сургуульд суралгүй өнжсөн. Тэр жилийн зун Ман­дал хайрханы тахилга бол­сон юм. Би ч өөрийгөө барил­дана ч гэж бодоогүй байтал хөгшчүүл барилдуулахаар нэрийг нь маань аль хэдийнэ бичүүлчихэж. Хөгшчүүдийн урмыг хугалаад яахав гээд барилдтал гурав давдаг юм. Овооны наадамд тэгэхэд даага уяж хурдлуулсан. Даага маань түрүүлж би гэр­тээ бөөн баяр ороод гурав давснаа хэлж, даага түрүүл­гэсэнээ аавд хэлсэн. Аав тү­рүүлсэн даагыг нэг их тоолгүй овооны наадамд гурав дав­санд нь үнэхээр их баярла­сан. Тэгээд намар нь буюу 1997 онд Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуульд улсын харцага Г.Элбэгийн шавь болгож өгсөн. Түүнээс хойш бөхийн спортоос хөндийр­сөнгүй дээ.

-Анхны цол мэдээж су­мын заан байсан байх?

-Тийм ээ. 1999 онд Ман­дал сумын Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлэн су­мын заан цол хүртсэн. Анхны болоод ч тэр үү сумын заан цолондоо хайртай байдаг юм. 2001 онд Хөвсгөл айм­гийн 70 жилийн ойн баяр наадмаар улсын начин Б.Бад­­ралаар зургаа давж аймгийн начин цол хүртсэн. Аймгийн начин цолтой хоёр жил төрийнхөө наадамд зодоглон дээгүүр даваанд өвдөглөсөн юм. Тухайн үед заал танхимын барилдаанд аймгийн начин цолтойгоо сайн барилдчихдаг байсан болохоор улсын цолонд хү­рэх амархан гээд бодчихсон явсан. 2002 оны наадмын хоёрын даваанд Ч.Даваа­дорж харцагад өвдөг шороо­дон их уйлж байсан юм. Тэр одоо болтол санаанаас ер­дөө гардаггүй. Тэгж л төрийн наадмын торгон дэвжээ ямар хатуу вэ гэдгийг мэдэрсэн. Тухайн үед аавын бие таа­руухан байсан болохоор тэр жил начин болчих юмсан гэж зүтгэсэн. Бөх болсных улсын начин болж аавыгаа баярлуу­лъя гэж дотроо шатаж явсан юм болохоор шарандаа уйл­сан байх. Тэгэхэд үнэхээр нас бага байжээ. Улсын цол хүртэж чадаагүйдээ гоморхон “Ахиж би үндэсний бөхөөр барилдахгүй” гэж Г.Элбэг багшдаа хэлээд загнуулж байсан. Гэтэл хоёр хоногийн дараа уяачдын наадамд Г.Элбэг багштай хамт очиж багш түрүүлж би үзүүрлэсэн юм. Тэгэхэд би учиргүй их баярлан гарч ирэхэд “За, Эрхэмээ одоо барилдмаар байна уу” гэж багш амыг минь асууж билээ. Багш хүн гэдэг тийм л айхтар юм билээ. Уяачдын наадмаас хойш найм хоногийн дараа Зүүн­хараа хот байгуулагдсаны 50 жилийн ойн наадам болоход түрүүлж аавыгаа баярлуул­сан. Аавыгаа сэрүүн тунгалаг ахуйд нь улсын цол авч баярлуулж чадаагүй ч начин, арслан, аварга цол авахыг минь аав минь тэнгэрээс харж байгаа даа гэж боддог. Би чинь аавыгаа л бодож бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийдэг байсан. Бөх хүн олон жил барилдах тусмаа хашир суудаг юм байна.

Түүнээс хойш 2003 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд найм даван түрүү­лэн аймгийн арслан цол хүртсэн дээ. Аймгийн арслан хэмээх цолыг зургаан хоног зүүгээд төрийн их баяр наа­дамдаа зодоглон Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начны босго алхсан юм.

-Та ер нь багадаа хэрхэн нааддаг байсан бэ?

-Аав бөхөөс гадна моринд хорхойтой байсан. Намайг багад хурдан морь унуулдаг байсан. Гэхдээ айраг түрүүнд хурдалж байгаагүй.

-Танай хоёр ах, дүү барилддаг уу?

-Үгүй ээ. Багад нь аав барилдуулна гээд дийлээгүй. Би л барилдаж байна. Би дээрээ хоёр эгч, хоёр ах, дороо нэг эрэгтэй дүүтэй. Сонин гэвэл би чинь одон­гийн хүүхэд шүү дээ базар­ваань. Төрөхдөө л энгэрээ цоолуулж төрсөн байгаа биз дээ.

-Та гэр бүлээ танил­цуу­лахгүй юу?

-Манай эхнэрийг Ц.Дэл­гэр­маа гэдэг. Би чинь хоёр охинтой хүн байгаа юм. Том охиныг Ариунзаяа гэдэг.

Ноднин ба­га охин наад­мын өм­нө төрж Са­руул­заяа гэдэг нэр хайр­ла­сан. Ноднингийн наадмаар би их шө­вөгт үлдэж “са­руул сайжрах” чимэг хүрт­сэн нь цаанаа л нэг учир жанцантай юм шиг санагддаг. 2003 онд улсын начин цол хүртэхэд аймгийн нут­гийн зөв­лөлөөс УАЗ 469 ма­шин бэлэглэсэн юм.  Тэр машиныг нь ту­хайн үеийн ханшаар буюу зур­гаан сая төг­рөгөөр худалдан Зу­рагтад хашаа байшин авч голомтоо бадрааж байлаа.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Гантулга (July 19, 2013 11:08:08 pm )

    Цагдаагийн академийн /хуучнаар/ Гантулга багш нь бна. Хөдөлмөр хүнийг чимдэг, хөлс хөдөлмөрийн үр дүнд л гарсан амжилт хамгийн сайхан нь байдаг. Шавийгаа энэ жил улсын наадамд түрүүлж аварга цол хүртэнэ гэдэгт бат итгэлтэй байж энэ талаар ч хамт олон найз нартаа наадмын өмнө хэлж байсан. Аваргадаа чин сэтгэлээсээ амжилт хүсье.

  • zuun kharaa (July 21, 2013 4:29:41 am )

    Avargadaa amjilt husie mash ih bayralalaa

  • Anonymous (July 21, 2013 9:26:50 pm )

    aavin sain huu wm bn daa adilhan saihan aavtai bsn blhr un****d uilchlaa aav n avarga avahig n harsan ch boloosoi

  • maid nanny service bangkok household help driver baby nannies kids school cleaning (September 06, 2013 9:32:31 am )

    284760 168430I gotta favorite this website it seems handy extremely useful 18**77

  • Luigi Fulk (September 12, 2013 3:27:16 pm )

    I simply want to mention I’m beginner to blogging and site-building and truly savored you’re web page. Probably I’m likely to bookmark your blog post . You absolutely come with great articles and reviews. Regards for ***ring your website.

antalya rent a car