Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өчигдрийн байдлаар өмнөх сарынхтай харьцуулахад тогтвортой, долоон хоногийн өмнөхөөс 0.1 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Махны үнэ өмнөх сарынхаас хонины ястай мах 0.7 хувь, адууны махны үнэ 2.9 хувиар буурсан бол үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ямааны болон үхрийн цул махны үнэ тогтвортой байжээ.
Одоогийн байдлаар хүнсний захууд болон дэлгүүрт дунджаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8086 төгрөг, хонины цул мах 8100 төгрөг, үхрийн /ястай/ мах 8986 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6167 төгрөг, адууны мах 6620 төгрөгийн үнэтэй байна.
Гурилын үнийн хувьд, савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.2 хувь, долоон хоногийн өмнөхөөс 0.5 хувиар буурчээ. Задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ долоон хоногийн болон сарын өмнөхтэй харьцуулахад тогтвортой байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан бол, өмнөх долоон хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Харин цагаан будааны үнэ 1.8 хувиар өсчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.