Ирэх сарны 1-ний өдрөөс цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болжээ. Эрчим хүчний зохицуулах хорооноос дээрх арга хэмжээ бүхий тогтоолыг гаргасан байна. Шинэ тогтоолоор дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулсан ажээ.
Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000 төгрөг, 40-80 мкв бол 5000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөхөөр тооцжээ. Харин эрчим хүчний хувьд ахуйн хэрэглээг 15 хувь, албан газар, уул уурхайн салбарт 30 хувиар нэмсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.