Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хамтран хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээ авч, ажиллаж байгаа.
Энэ хүрээнд БОНХЯ-ны харьяа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх алба байгуулж, стандартын бус мод худалдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож эхэлжээ. Тодруулбал, “44-ийн зах” буюу Төмөр замын “Ачиж буулгах зориулалтын анги”-ийн газар дээр байрлаж байсан захын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.
Уг зах нь барилгын материалын худалдаа явуулдаг бөгөөд зөвшөөрөл нь 2002 онд дуусчихсан байжээ. “44-ийн” модны зах нь 10 гаруй жилийн турш хугацаа нь дууссан, хүчингүй зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.