“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг наадмын дараахан баривчлан саатуулжээ. Түүнийг баривчлах болсон шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл байна. Одоогоор хэн гээч эрхэмийн компанид хэдэн төгрөгийн батлан даалт гаргасан нь тодорхой бус байна.
Мөн Н.Энхбаярын ГОК-д хийсэн шахааны бизнестэй холбоотойгоор Ч.Ганзоригийг хорьсон гэх мэдээлэл ч гараад байна. Учир нь Н.Энхбаярын хавтаст хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэх нэргээр их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэг давхар шалгагдаж байсан ч шүүхийн шатанд “нотлох баримт хангалтгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга асан Т.Билэгтийн мэдүүлэг мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болоод байсан Н.Энхбаярын зарим нэгэн хэргүүдийг дахиж шалгах шаардлагатай болсон бололтой.
Холбоотой мэдээ
Comments are closed.