Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал аавынхаа төрсөн нутаг Төв аймгийн наадамд барилдахаар болсон.
Долдугаар сарын башёд нэг ч унаагүй тэргүүлж яваа түүний хувьд Японы Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртэхэд тун цөөхөн даваа үлдээд байгаа. Долдугаар сарын 22-нд башё өндөрлөөд шууд Монголд ирж долоо хоног үндэсний бөхөөр бэлтгэл хийгээд наадамд барилдахаар болсон байна. Башё өндөрлөсний дараагаар сүмочид Японы хотуудаар тодорхой хуваарийн дагуу аялж үзүүлэх барилдаан, тоглолт сонирхуулдаг. Иймд тэрээр Сүмо бөхийн холбоондоо албан ёсоор хүсэлтээ гаргаж зөвшөөрлөө авчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бөхийн моод (July 18, 2013 10:40:52 am )
түрүү байрыг шууд өгчих дөө яаж японы сумогийн аварга хүнийг унагаачихав гээд олон бөхчүүд зайгаа тавьж өгөх байлгүй
1 Comment