Аав ээж нь Завхан аймгийн гаралтай ч тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд мэндэлсэн нь хожим нутаг усаа баясгаж, алдаршуулах хүчтэн боллоо. Улсын их баяр наадамд түрүүлж улсын аварга цол хүртсэн Гун-Аажавын Эрхэмбаярт Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл, тус нутгаас төрсөн бизнесмэнүүд гурван өрөө байр, Mercedes Benz-G500 машин бэлэглэжээ.
Үүн дээр улсын их баяр наадамд түрүүлсэн бөх 15 сая төгрөгийн бай нэмэгдэх учиртай. Ийнхүү 35 насандаа бөхийн төлөө зүтгэсэн хөлс хөдөлмөр, амжилтаа Г.Эрхэмбаяр үнэлүүлж чадав.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.