Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарим гэрэлтүүлгийн шонг буулгах дүгнэлт гаргажээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “UB palace”-ын урд талын спорт цогцолборын гаднах 30 метр өндөр дөрвөн ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгахаар болжээ. Учир нь тэдгээр шон бэхэлгээ муутай бөгөөд нурах эрсдэлтэй гэж үзэж, дээрх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ долоо хоногтоо багтаан буулгах тухай албаныхан мэдээлсэн юм. Иймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газраар дамжуулан аюулгүй байдлыг хангаж, энэ долоо хоногтоо багтаан буулгахаар болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.