Амьд хөгжимд хайртай хүн бүхний хүсэн хүлээдэг “Coke`n Beat” наадам долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн “Coke`n Beat” наадамд нийт 20 хамтлаг оролцож 5 шатны шалгаруулалтанд “Rec on”, “Аадар”, “Silent Scream”, “The fix” гэсэн шилдэг дөрвөн хамтлаг үлдэж, тус наадмын хаалтын шалгаруулалтан дээр өрсөлдсөн билээ.
2013 оны Coke`n Beat амьд хөгжмийн наадмын ялагчаар “Rec on” хамтлаг тодорч Монгол улсаа төлөөлөн Азийн амьд хөгжмийн наадам “Asian beat”-д оролцох эрх болон М-Си-Эс Кока-Кола компанийн 20 сая төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээ хийх эрх, мөн тэргүүн байрын шагнал 1,000,000 төгрөгийн эзэд боллоо.
Харин тэмцээний 2,3,4-р байранд орсон хамтлагуудад мэргэжлийн студид өөрсдийн уран бүтээлээ бичүүлэх эрх болон мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.