antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2013 Comments are off

Эдийн засгийн байнгын хороо 40 гаруй асуудал хэлэлцжээ

нийтлэсэн Admin

26377Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр /2013.07.15/ УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 13 удаа, Байнгын хорооны ажлын хэсгүүд 30-аад удаа хуралдсан байна.

Байнгын хорооны даргын мэдээлэлд дурдагдсанаар, 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 40 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 20 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Түүнчлэн Байнгын хорооноос 10 Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан байна. Тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн найман хууль, дөрвөн тогтоолыг эцэслэн баталж, Олон улсын гурван гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, 18 хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэжээ.

Улсын Их Хурлын 2013 оны ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай, Ашигт малтмалын тухай хуулиуд болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлүүлэн батлуулжээ.

Хяналт шалгалтын хүрээнд тус Байнгын хорооноос Дорнод аймгийн газрын тосны орд газрууд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төсөл, арга хэмжээний явц байдал болон холбогдох бусад хуулийн хэрэгжилттэй танилцсан дүнгийн талаар Байнгын хорооны хуралдаанаар сонсож, танилцуулгад туссан санал, хүсэлтийг үйл ажиллагааныхаа бодлого чиглэлд тусгаж ажиллахыг холбогдох яам, газруудад чиглэл болгосон байна.

Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг иргэдэд тайлбарлан сурталчлахад зориулан арга зүйн хялбаршуулсан гарын авлага гаргаж, Үнэт цаасны зах зээл /Шинэчилсэн найруулга/-ийн тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан уг хуулийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилжээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 73 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Ажлын хэсэг 14 удаа хуралдаад байгаа юм байна.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 196 албан бичиг, 71 өргөдөл, гомдол /нийтдээ 355 хуудас/ ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлээд байгаа ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car