antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2013 2 comments

Монголын жүдочид багаараа тэргүүллээ

нийтлэсэн Admin

4545Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан жүдо бөхийн олон улсын “Чингис хаан” гран-при тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж өндөрлөлөө. Өмнө нь “Чингис хаан-Дэлхийн цом” нэрээр зохиогддог байсан тус тэмцээн энэ удаад зэрэглэл ахиулж, Гран-при болж өргөжжээ.

“Чингис хаан” Гран-При тэмцээнд Монголын жүдочид багаараа тэргүүллээ.

Тэмцээнд 18 орны 130 гаруй тамирчин, эрэгтэй эмэгтэй 14 жинд хүчээ үзсэнээс манай баг тамирчид долоон алт, долоон мөнгө, 12 хүрэл медаль хүртэв. “Чингис хаан” Гран-Прид манай шилдэг жүдочид барилдсан. Тухайлбал, С.Мияарагчаа 66 кг-даа дэлхийн зартай бөх БНСУ-ын тамирчин Жу Чон Ху-г ялж түрүүллээ. Харин Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртсэн юм. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар жин өгсөж, 73 кг-т барилдаад Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирт ялагдан, мөнгөн медаль хүртлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (July 16, 2013 2:02:43 am )

    bag ***irchiddaa haluun bayar hurgiye. Ulam ih amjilt dahin dahin olimp delhiin avarguud turuuleerei

antalya rent a car