Jul 12, 2013

Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлсэн болон аман хүзүүдсэн хүүхдүүдийг Хүүхдийн төлөө үндэсний газраас шагналаа. Ингэхдээ нас насны ангилалд уралдсан 40 гаруй хүүхдэд мөнгөн шагнал болон батламж гардуулсан юм. Түүнчлэн хүүхдүүдийг ялгахын тулд уяачид нь өнгө өнгийн хувцас гадуур нь өмсгөн, дотор нь зориулалтын хувцас өмсүүлсэн байгаа. Тийм болохоор мориноосоо унах, бэртэх тохиолдолд зориулалтын хувцас нь их нэмэртэй байна хэмээн албаныхан онцолллоо. Энэ жил нэг хүүхдийг тав хүртэл сая төгрөгөөр даатгаж, уралдааны болон бусад явцад осол, гэмтэлд өртвөл даатгалын мөнгөнөөс эмчилгээний зардлыг гаргах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.