antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 Comments are off

Баяр наадмын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

нийтлэсэн Admin

18716УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.09/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм.Мөн энэ асуудлыг өчигдөр авч хэлэлцсэн Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсов. Эдгээр байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.Байнгын хорооны санал, дүгнэлт, Ерөнхийлөгчийн зөвлөхийн хийсэн танилцуулгатай холбогдуулан гишүүн Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Б.Болор, Д.Арвин, Ө.Энхтүвшин нар асуулт асууж тодруулан гишүүн Д.Эрдэнэбат, Я.Содбаатар, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Су.Батболд, Д.Хаянхярваа, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Арвин, С.Баярцогт нар саналаа хэлсэн юм.Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 36 нь буюу 60.0 хувь нь дэмжиж, энэ тухай УИХ-ын тогтоолыг гишүүдийн 61.7 хувийн саналаар батлав. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг 63.3 хувь нь дэмжлээ.Дараа нь Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн С.Дэмбэрэл танилцуулав.Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад олонх нь дэмжив. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 41 нь буюу 70.7 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car