Нийслэл Улаанбаатар хотод маань зам засварын ажил ид өрнөж энэ үед “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй Сэлбийн хос гүүрний ажлын явц 90 хувьтай байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус гүүрийн урд талын гүүр буюу Сансарын колонк руу өгсдөг нэг чигийнх нь гүүрийг өнгөрсөн онд шинэчлэн засан ашиглалтад оруулсан билээ.
Энэ жил гүүрийн зүүнээс баруун руу чиглэх урсгал буюу хойд талын гүүрийш засварлах ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 10-нд замын хөдөлгөөнийг хаасан. Гүүрний өргөтгөлийн засварын ажлыг ирэх сарын 10-нд дуусгах бөгөөд наадмын өмнөхөн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.
Энэхүү засвар, шинэчлэлийн ажлыг “Мотор сервис” компани гүйцэтгэж, зөвлөхөөр Солонгосын “Soosung” компани ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.