antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2013 Comments are off

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн Хяналтын 122 байцаагч ажиллана

нийтлэсэн Admin

25864Баяр наадмын өдрүүдэд Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 122 улсын байцаагч ажиллаж, хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ явуулах газруудад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжлийн аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.  Мөн өөрийн байранд болон төв лаборатори-т 7-р сарын 10-ны өдрийн 09.00 цагаас 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулан, болзошгүй хордлого, хордлогот халдвар, дэд бүтцийн асуудлаас урьдчилан сэргийлэх юм. Түүнчлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” болон “Хүй долоон худаг”-т явуулын лаборатори ажиллаж, газар дээрээс нь дээж авч шинжилгээнд хамруулж ажиллана. Мөн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм. Баяр наадам болохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулахаар хог хаягдлын цэвэрлэгээ зайлуулалт, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байрлах худгийн усны дээжийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж иргэдэд худалдаа үйлчилгээний мөрдөх горим, анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжийг хүргүүлж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car