Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өнгөрсөн пүрэв гаригийн орой 18:00 цагийн орчим хүчтэй салхилж, түр зуурын аадар бороо орох үеэр том хэмжээтэй мөндөр буужээ. Байгалийн онц аюултай энэхүү үзэгдэл богино хугацаанд болсон хэдий ч мөндрийн хэмжээ тахианы өндөгний хэмжээтэй байсан тул Түшиг сумын Засаг даргын тамгын газар, сургууль, эмнэлэг, Соёлын төв, айлуудын байшингийн дээвэр нурж, олон газрын цонхны шил хагарчээ.
Түшиг сум нь фермерийн аж ахуй, газар тариалан эрхэлдэг бөгөөд уг мөндөрт гахай, тахиа олноороо цохиулж үхсэнээс гадна ургац ихээр гэмтсэн байна. Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас өндөр хүчдэл, холбооны шугамууд унаж, сумын хэмжээнд цахилгаангүй болж, утасны сүлжээ тасарснаас болоод Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай мэдээ хүргэж чадаагүй байна. Одоо Түшиг суманд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгааг албаныхан мэдэгдлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.