Бялуунд мансууруулах бодис хийж охидод идүүлээд, дараа нь хүчирхийлсэн хэрэг манайд гарсан гэж НЭМГ-ын мэргэжилтэн Д.Ганцэцэг мэдээлжээ. Хэсэг бүлэг залуус ресторанд сууж байсан охидтой танилцаж,улмаар бялуугаар дайлсан юм байна. Дараа нь мансуурч эхэлсэн охидыг зочид буудалд аваачин ээлж дараалан хүчирхийлсэн аж.
Хар тамхи нь Монголд хууль бус байдаг тул ийм олон хэрэг нуугдмал далд хэлбэрээр газар авч байна. Иймд иргэд ийм жигшүүрт хэрэг, бусармаг үйлдэлд автахгүйн тулд сонор сэрэмжтэй байж үр хүүхэд, хамаатан садан, ахан дүүсээ сайн харж хандан анхааралтай байхыг НЭМГ-ын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.