“Маск” продакшны тулгын гурван чулуу болсон жүжигчин М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан нарын дунд “Хэн нь хэн бэ” гэсэн асуулт тавилаа. Тэдний дунд уран бүтээлийн тухай маргаан цаг үргэлж гардаг бөгөөд энэ үедээ эгээтэй л нударга зөрүүлэхээс наагуур юм болдог гэх. Бие биенийхээ санааг үгүйсгэн, улам чанартай уран бүтээл гаргахын тулд ийнхүү аашилж буй учраас тэдэнд элдэв гомдол бараг байхгүй гэсэн. Гэхдээ эгзэгтэй үед хэн, хэн нь бухимдсан сэтгэлээ илэрхийлэн хараал ерөөлийн үгс урсгаж амждагаа ч нуусангүй. Ялангуяа аливаа асуудлыг аль болох хурдан шийдэх гэж хичээдэг Магнай хариулт сонсох гэж адгаж яардаг бол, Заанаа ямар ч үед буурь зааж хоцордог аж. Мэдээж, найзуудынхаа дайралтанд тэсвэртэй суудаг хэдий ч шаралхуу зан гаргаж, дараа нь цаад хоёрыгоо ганц сайн чаддаг юм байх. Харин мань МС сэтгэл хөдлөлөө огцом илэрхийлчихээд бяцхан гомдол тээдэг гэсэн шүү.
Р.Есүй

Холбоотой мэдээ
Comments are closed.