antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2013 12 comments

НААДАМД ТҮРҮҮЛЭЭГҮЙ БӨХ АВАРГА БОЛНО ГЭЖ ҮҮ?

нийтлэсэн Admin

bukh_0708jpg_02798767Монголын өнөөгийн улс төрд хачин жигтэй арга барил сүрхий нэвтэрч байгаа л даа. Түүний нэг нь хэн нэгнийг ажилтай албатай болгохын тулд шинэ байгууллага, албан тушаал бий болгодог болсон явдал. Одоогийн төр, засгийн үйл ажилд бүр уламжлагдсанмэт байгаа юм. Тэгвэл улс орны өмнө тулгамдсан олон асуудал байсаар байхад УИХ-ын зарим гишүүд огт өөрийг сэдэж аль нэг төрийн бус байгууллагын хийх ажлыг булаах болов. Хууль санаачлах эрхэндээ дулдуйдаж гэх үү дээ. Үүний нэг жишээ бол саяхан УИХ-ын эрхэм гишүүн Р.Гончигдорж нарын санаачилсан “Үндэсний баяр наадмын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл юм. Тэд уг хуулийн төслөөЗасгийн газрын хуралдаанаар дэмжүүлээд УИХ-ын даргад өргөн барьчихаад байгаа. Энэ хуулийн төсөлд улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр, түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгох, улмаар 10 давж түрүүлбэл даян аварга болгох түүнчлэн улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн тохиолдолд аварга цол олгохоор заажээ. Тэгээд тайлбарт нь уг хуулийн төсөл батлагдснаар үндэсний бөхийн цол чимгийн агуулга сайжирна, бөхчүүдийн барилдааны чанарт өөрчлөлт гарна гэжээ. Энэ тухайд бөхийн хүрээнийхний дунд янз бүрийн яриа, ойлголт байгаагийн гадна шүүмжлэл их байна л даа. Ямар ч тооцоо, судалгаагүйгээр Монгол үндэсний бөхийн түүх уламжлалд байгаагүй зүйл гаргаж ирсэнд бөхийн мэргэжилтний олонх дургүй­цэж байна. Тэгэхээс ч аргагүй мэт.

 

Дүйцүүлж цол олгодог тийм уламжлал монгол бө­хийн олон зууны түүхэнд байгаагүй юм билээ. Гэхдээ хууль санаачлагчид тийм судар түүх уншсан байж магадгүй гээд бодох гэхээр бүр эсрэг бодол төрөх. Олон улсын жишигт ч тийм зүйл байхгүйг олон хүн хэлж байна. Хэзээ л олимп юм уу дэлхийн аваргад хоёр удаа мөнгөн медаль хүртсэн тамирчинг олимп, дэлхий аварга болгодоггүй биз дээ. Энэ жишгээс монгол бөхийг салгаж ойлгох нь огт буруу байлгүй яахав. Нэгэнт л төрийн эрхэм түшээд өөрийнхөө зоргоор ч юм уу, хэн нэгний хатгаасаар тийм төсөл санаачилж. Бө­хийг нөгөө улс төр шигээ завааруулах гэж оролдсон юм шиг. Яагаад улс төр шиг гэж байна вэ гэвэл Өвөрхангайн сонгуульд шороодчихсон Г.Бат­хүү, Д.Зоригт нар УИХ-д ирээд суучихсантай адил юм даа.

 

Арай үүнтэй жишиж бодоогүй л байлтай. Хэрэв эрхмүүдийн санаачилсан хууль батлагдаад улсын наадамд гурав үзүүрлэсэн гарьд Б.Гантогтох арслан болж, арслан цолтой хоёр үзүүрлэсэн арслан Д.Мөнх-Эрдэнэ аварга болох юм бол шороотой улстөрчдийн жишээг давтана шүү дээ. Нөгөө талаар тийм хуулийн төсөл санаачлахдаа жинхэнэ мэр­гэжлийн байгууллага-Монголын үндэсний бөхийн холбоотой огт зөвшилцсөнгүй. Тэдний саналыг аваагүй нь бас олон хардлага дагуулж байгаа юм. Үүнийг МҮБХ-ны дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзангийн үг гэрчилж байна.

 

Тэр ярихдаа:

-Энэ бол Монгол үндэсний бөхийн ёс зүйг эвдсэн явдал болох нь. Нөгөө талаар хэн нэгний захиалгаар ийм төсөл санаачилжээ гэсэн ойлголт төрүүлж байна. Тухайн хуулийн төсөлд зааснаар улсын баяр наадамд гурван удаа найм давж үзүүрлэсэн бөхөд арслан цол олгоно гэжээ. Тэр болзлыг хангасан бөх нь улсын гарьд Б.Гантогтох л доо. Мөн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэвэл аварга цол олгох юм гэнэ. Энэ бол Д.Мөнх-Эрдэнэ арсланд зориулсан заалт гэдэг нь тодорхой юм гэжээ. Түүний ярианд бас уг хуулийн төсөлд зааснаар далай аварга цолыг хасахаар оруулсан нь даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга болох боломж олдох болж байна гэдгийг нэмэрлэж болох юм. Энэ бол зүгээр нэг таамаг биш хуулийн төслийг тодорхой хүмүүст цол нэмэхэд зориулж хууль санаачилсан нь тодорхой байгаа юм. Хатуухан хэлбэл үндэсний бөхөд цолны луйвар хийх санаа ч гэж болох мэт.

 

Аварга гэдэг цол монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол. Тийм байтал түрүүлээгүй хүн аварга болж болно гээд байдаг нь ёс бусын хэрэг биш үү. Хуулийн заалтыг аймгийн наадмын хөрсөнд буулгаад үзвэл бас аймгийн заан цолтон хоёр удаа үзүүрлээд аймгийн арслан болох дүр зураг бас харагдаад байна. Шинэчилж өөрчилнө гэдэг чинь хэн нэгний дүр зоргын асуудал биш. Хамгийн нарийн тооцоо судалгаатай, үүх түүх уламжлалыг нарийн мэдэж байж хийдэг ажил байх учиртайг эрхмүүд арай дутуу бодсон шиг байна. Үндэсний бөхөд өөрчлөлт хэрэгтэй нь үнэн. Цол авах, өгөхдөө гол нь биш. Харин мэргэжлийн болгох талаас нь дэмжих, монгол туургатны хэмжээнд болдог барилдааныг улсын наадмын зэрэгт авч үзэхийн зэрэгцээ бөхийн дэг, жаягийг олон түмэнд зөв ойлгуулж, хүмүүжлийн ач холбогдлыг нь төр, засгийн шийдвэрт тусгаж байвал зохилтой болов уу. Бас монгол бөхөд даваа бүхэнд цолтой болгосон нь буруу юу, зөв үү гэдгийг харин үзэхэд гэмгүй байх. МҮБХ-ноос аймгуудын баяр наадмыг улсын наадамтай нэгэн зэрэг хийдэг байхыг хуульчилж өгмөөр байна гэсэн хүсэлтийг авч үзэж ажил болгоотохвол өнөөгийн бөхөд бий болчихоод байгаа найрааг багасгахад нөлөөтэй болно. Улсын том цолтнууд хөдөө очихоороо аймаг, сумын наадмыг “найраа”-гаар удирддаг болсон шүү дээ. Төрийн хууль ном эдгээр асуудалд л чиглэмээр байгааг олон түмэн ярилцаж байдаг юм. Түүнээс биш улсын наадамд түрүүлээгүй хүнд аварга бол өгөх тухайд хэн ч хэлэхгүй байгаа, хэлэх ч үгүй биз. Тийм ээ. Наадамд түрүүлээгүй бөх аварга болохгүй ээ.

Д.Цэрэннадмид

Эх сурвалж:zuuniimedee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Hogiin boh (July 03, 2013 10:55:52 pm )

    Mongol boh hudlaa boldiishdee. Uzdeg hun bdgiimuu

  • Мөнхжаргал (July 03, 2013 11:03:53 pm )

    Даншиг наадм гол төлөв 10 даваатай цөөн тохиолдолд * болон 11 даваатай боолдог байсан юм билээ. Түүхээс харахад 11 даваатай даншиг наадамд үзүүрлэсэн болон 10 даваатай даншигт олон үзүүрлэсэн бөхөд аварга цол өгдөг байжээ. 5 жилд л ганц удаа 10 даваатай наадам болодог өнөө цагт үзүүрэлсэн бөхөд аварга цол өгөх шиг утгагүй юм байхгүй. Ардын хувьсгалаас хойш тогтсон түрүүлээгүй бөх аварга болдоггүй сайхан жишгийг эвдэж болохгүй. Ганц үзүүрлээд л аварга болох нь байна шүү дээ.

  • төгс (July 04, 2013 9:26:58 am )

    Өмхий Гончигдоржой дандаа ийм ******ийн юм хийж явдаг юм. яагаад энэний толгойд ингэж манж санаа орж ирдэг байнаа. Өвөг дээдсийнх нь гений юм нөлөөлдөг ю******. Чи одоо зүгээр л залуу эхнэрийнхээ ********ийг үнэрлээд сууж байгаач.

  • З очин (July 04, 2013 10:15:55 am )

    Авах гэж байгаа нь ч өгөх гэж байгаа нь ч ичдэг болоосой монгол төр толгойгүй болсоны тод илрэлдээ АН-д элсэхээр аврага цол өгдөг бол бөхчүүд цөмөөрөө элсэх хэрэгтэй

  • мм (July 04, 2013 4:02:55 pm )

    эд нар хаана ямар сул хууль гаргачих вэ гээл гүлдийлдсэн юм нууд байдаг шдэ. ерөөссөө ард түмэндээ хэрэгтэй хууль гаргачих юмсан гэсэн хүсэл үнэндээ байхгүй. 1 хууль батлуулчхвал 20 сая төгрөг шагналд нь авдаг. сонирхол нь ердөө энэ. үмхий шуналын туламнууд

  • ongiroo yum (July 04, 2013 6:04:06 pm )

    гонио гуай зайлаа, өөрт тань иймэрхүү юм сэдээд хийгээд явж байх зав байгааг гайхаж байна. иргэний нийгэмд хэрэгтэй юм санаачилж араас нь энэн шигээ хөөцөлд

  • ddd (July 07, 2013 6:42:01 am )

    “Монгол улсын төлөө зүтгиэ!!! Монгол хүн сайхан амьдрах эрхтэйи!! Миний Монгол манда бадараг!!! ” шударга байцгаая л даа шуудраага байцгаа!! Сүү ууяаа сүү ууя!! Наадамд түрүүлээгүй бөх аварга болохгүй!!! Ардчилала мандаан бадарааяаааа!!

  • ttt (July 07, 2013 6:44:28 am )

    Элбэгээ сонгуульаа, бөхөө шударга байлгаяааа шударга байлгая!!!! Шударга байял даа элбэгээ шударга байя, Сонгуулийн төлөөсаа хий лдээ сонгуулын өрөө төл элбэгээ!! Шударга шүү шууууударга!!

  • Hi Guess the Food Answers (September 07, 2013 2:55:25 pm )

    384150 375923The subsequent time I read a weblog, I hope that it doesnt disappoint me as a great deal as this one. I mean, I know it was my option to read, but I truly thought youd have something attention-grabbing to say. All I hear is really a bunch of whining about something that you possibly can repair ought to you werent too busy on the lookout for attention. 688900

  • splinter cell blacklist free download (September 11, 2013 2:41:30 am )

    268177 564731Hi, you used to write outstanding articles, but the last several posts have been kinda lackluster

  • Gourmet Gift Baskets, Wine Gift Baskets, Gift Baskets For Men, Gift Baskets Delivery, Birthday Gift Baskets, Corporate Gift Baskets, Ideas For Gift Baskets (September 13, 2013 2:50:04 pm )

    439326 254270Quite very good post, thanks a good deal for ***ring. Do you happen to have an RSS feed I can subscribe to? 979493

antalya rent a car