Их дээд сургуулиуд 2013-2014 оны хичээлийн жилд суралцах оюутан элсүүлэхдээ батлагдсан хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсүүлэх босго оноог мөрдөх, хандиваар оюутан элсүүлэхгүй байх зэрэг оюутан элсүүлэх журмын хэм хэмжээг хатуу мөрдөж ажиллахыг их сургууль, дээд сургууль, коллежийн захирлуудад анхааруулж байна Шинээр элсэгчид Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан элсэлтийн хяналтын тоонд багтаж элссэн байх, тухайн суралцах мэргэжлээр сургуулийн тавьсан босго оноог хангасан байх шаардлагатай. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаар тушаалаар хандив өгч элсэхийг хориглосон тул дээрх зөрчлүүдийг гаргаж хууль бусар элсэж хохирохгүй байхыг нийт сургууль, дээд сургууль, коллежид элсэхийг хүсэгчид, тэдний эцэг эхчүүдэд зөвлөж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 28, 2013 8:18:06 pm )
zov bna mubis hynaltin toonoos ih huuhed avch oytnuudig ***iroodog tal bii
-
asuult (June 29, 2013 8:30:02 am )
***lgaltiin dun hezee garah be gej?
2 Comments