Шинэчлэлийн засгийн газар, хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас Хуульчдын өдрийг тохиолдуулан тус яамны харьяа агентлагууд өнөөдөр 11 цагаас олон нийтэд зориулсан өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэдэд шинэ хорих ангийн барилгын ажлын явц, Цагдан хорих байр, хорих ангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр хийж буй ажлууд, хүмүүжигчийн хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлаар мэдээлэл лавлагаа өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авна.
Мөн орон сууцны 8 хувийн зээлтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх газраас өгч буй өр төлбөргүйн лавлагааг гаргаж үйлчилнэ.
Уг арга хэмжээ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна талбайд өнөөдөр 11-18 цаг хүртэл болох тул иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.