Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцын талаарх ээлжит мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Сонгуулийн ирц улсын хэмжээнд 15.00 цагийн байдлаар 43,07 хувьтай байгаа ажээ. Тодруулбал, хөдөө, орон нутагт 43,32 хувь, нийслэлд 42,71 хувьтай байсан аж.
Тодруулбал, Архангай 40.46 хувь, Баян-Өлгий 31.4 хувь, Баянхонгор 43.5 хувь, Булган 41.56 хувь, Говь-Алтай 46.39 хувь, Говьсүмбэр 47.29 хувьтай байгаа аж. Харин Дорноговь 39.81 хувь, Дорнод 41 хувь, Дундговь 41.9 хувь, Завхан 51.7 хувь, Өвөрхангай 45.83 хувь, Өмнөговь 46.01 хувь, Сүхбаатар 49 хувь, Сэлэнгэ 40.7 хувь, Төв 42.47 хувь, Увс 46.9 хувь, Ховд 42.93 хувь, Хөвсгөл 42,54 хувь, Хэнтий 41.32 хувь, Дархан-Уул 43.73 хувь, Орхон 44.17 хувийн ирцтэй. Аймгуудын дүнгээр сонгуулийн ирц 43,32 хувьтай байна.
Харин нийслэлийн дүүргүүд боло Хан-Уул 44.32 хувь, Баянзүрх 42.72 хувь, Сүхбаатар 44.44 хувь, Чингэлтэй 42.95 хувь, Баянгол 45.52 хувь, Сонгинохайрхан 39.28 хувь, Багануур 42.55, Багахангай 47.38, Налайх 42.92 хувийн тус тус ирцтэй байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.