antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2013 Comments are off

Зарим байгууллагууд иргэдийн сонгох эрхэд халдаж хууль зөрчин ажиллаж байгаа ажээ

нийтлэсэн Admin

25224Ерөнхийлөгчийн сонгуулийн явцын талаарх мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооноос дөрвөн цаг тутамд мэдээлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Тиймээс иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох бүрэн эрхийн дагуу сонгуулийн ажилдаа идэвхтэй оролцож байгаа билээ. Харин одоо 15:30 цагийн мэдээлэлдээ хууль зөрчин ажиллаж байгаа худалдааны төвүүдэд авсан арга хэмжээ, зөрчлийн талаар мэдээлэх юм байна.
Тухайлбал, санал хураалт эхэлснээс хойш тус хороонд албан байгууллагууд ажилчдаа амраахгүй байгаа тухай гомдол иржээ. Тодруулбал, “Төр засгаас сонгогчдыг санал өгөх боломжоор хангаж, бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан байхад “Өгөөж” ХХК ажилчдаа амраахгүй байна” гэсэн гомдол ирсэн байна. Гомдлын дагуу Нийслэлийн сонгуулийн хорооноос Ажлын хэсэг томилж, “Өгөөж” компанид шалгалт хийхээр болсон ажээ.
Мөн зарим арилжааны банкууд тодорхой хуваарийн дагуу иргэддээ үйлчилж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Хуулийн дагуу сонгогчдын сонгох эрхийг хязгаарласан тохиолдолд тухайн аж ахуй нэгжид захиргааны арга хэмжээ авах заалттай аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car