Зарим аймагт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн саналаа өгч чадахгүй байдал үүсч магадгүй байгаа. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос эдгээр аймгуудад зөөврийн хайрцгаар санал авах шийдвэрийг гаргаад байгаа юм байна. Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэдээ “СЕХ-ны сонгуулийн төсөвт зайлшгүй тохиолдолд хэрэглэх зардлыг тусгаж өгсөн байдаг. Үүнийг бүх аймгийн сонгуулийн хороонд шилжүүлсэн бөгөөд гарах зардлыг зохицуулан, яаралтай арга хэмжээ авч байгаа. Ер нь санал хураалтын өдрүүдэд бороотой байна гэсэн мэдээлэл урьдчилан авч байсан учраас урьдчилсан бэлэн байдлыг хангасан байсан. Тиймээс бороотой байгаа аймгуудын удирдлагууд арга хэмжээ аваад явж байгаа” гэлээ.
Ингэхдээ шатахуун болон бусад зардлыг гарч болзошгүй гэнэтийн зардлаас гаргах бөгөөд энэ нь нийт төсөвт орсон байгааг хэллээ.
Хөвсгөл аймгийн зарим сумдад их хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас голууд үерлэжээ.
Тухайлбал, Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн гол үерлэсэн учраас сонгогчид завиар гарч саналаа өгч байгаа гэсэн албан бус мэдээ байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.