antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2013 Comments are off

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

нийтлэсэн Admin

замНийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан нийслэлийн хэмжээнд хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг хэвийн түвшинд байлгах зорилгоор томоохон худалдааны төв, захуудын амралтын өдрийг сонгуулийн санал өгөх өдөр буюу 26-нд болгон шилжүүлсэн байна. Тодруулбал хүнс, барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон бусад худалдааны төвүүд үүнд хамрагдах аж. Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрг өнөөдөр, маргааш, нөгөөдөр архи, согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Хотын дарга санал авах байр, хэсгийн хороодыг үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлөөр өндөр түвшинд хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Нэн ялангуяа цахилгаан, телефоны сүлжээг тасалдуулалгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэгдсэн аж.

Мөн маргааш болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амрах учраас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car