antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2013 Comments are off

Ихэнх нутгаар бороо орно

нийтлэсэн Admin

8a31c6b4c50f11c1bigӨнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр 22-24 градус  хэм дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон  төвийн ихэнх нутгаар бороо ,говь , зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.  Салхи баруун зүгийн нутгаар баруунаас бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 4-9 метр, говь талын нутгаар  зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Дорнод , Дарьгангын тал нутаг болон  говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, говийн бүс нутгийн баруун  хэсэг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав нутгаар 21-26 градус,  бусад нутгаар  16-21 градус дулаан байна.

2013 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт, Хар бут голуудын усны түвшин Ховд, Алтай сум орчмоор өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна. Иймд ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн

                                                Ус судлалын сектор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car