antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2013 Comments are off

АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарт ял оноолоо

нийтлэсэн Admin

41ffbafc1a32582Хууль зөрчин лиценз олгосон буруутай  болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдож, хорих ялаар шийтгэгдээд байгаа Д.Батхуяг нарын АМГ-ын хуучин удирдлагуудын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан шийдвэрлэв.

Ингэснээр анхан шатны шүүхээс Д.Батхуягт чанга дэглэмтэй хорих ангид 6 жил 6 сар хорих, Л.Даваацогтод чанга дэглэмтэй хорих ангид 6 жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт жирийн дэглэмтэй хорих ангид 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсныг хэвээр үлдээлээ.

Мөн Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн. Харин давж заалдах шатны шүүхээс ялтнуудад ногдуулсан ялыг хөнгөрүүлсэн нь буруу гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болголоо. Түүнчлэн хүчингүй болгосон 106 тусгай зөвшөөрлийн тухайд лиценз эзэмшигч компаниуд нь сонгон шалгаруултад оролцож лицензээ авах эрх нээлттэй үлдэж байгааг Дээд шүүхийн тогтоолд тусгахаар болжээ.

Тэднийг бүлэглэн 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зерчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын /АМГазар/хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан үндэслэлээр шалгаж шүүсэн билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car