Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр СЕХ-ноос зөөврийн хайрцгаар санал авах тухай тогтоол гарсан байна. Уг тогтоолын дагуу зургадугаар сарын 26-ны санал авах өдөр албадан саатуулагдсан иргэд хэрхэн саналаа өгөх тухай зөвлөмжийг нийслэлийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байна. Уг зөвлөмжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах өдөр албадан саатуулагдсан иргэдийг бүртгэж, саналыг дүүрэг, хороодын сонгуулийн хороо зөөврийн саналын хайрцгаар авах тухай тусгажээ. Зөвлөмжийг барьж ажиллахыг дүүргийн сонгуулийн хороодод үүрэг болгосон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.
