antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2013 40 comments

А.Сүхбат аварга ямар буруутай юм бэ?

нийтлэсэн Admin
527-1354757166kiwi-middle-Түүнийг бөхийн зодгоо бүрмөсөн тайлахаар нулимстай мэдэгдэл хийх хүртэл энэхүү ногоон дэвжээ ямар болтлоо булхай наймаагаар дүүрснийг бөхдөө хайртай монголчууд анзаарах сөхөөгүй явсан учраас би түүнийг шинэчлэгч гэж боддог-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг аварга нэр дэвшсэнээс хойш өөр нэг аваргын талаарх таагүй мэдээлэл энд тэндгүй байсгээд л гардаг боллоо. Шалтгаан нь гэвэл залуу аварга нэр дэвшигчийг биш өрсөлдөгч намыг нь сонгосонтой холбоотой бололтой.

Б.Бат-Эрдэнэ аварга Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсны дараахан А.Сүхбат аварга Ардчилсан намд элссэнийг мэдээллийн хэрэгслүүд дамжуулаад өнгөрсөн. Харин үүнээс хойш аварга А.Сүхбатын амьдрал, гэр бүлийн асуудлаар арай дэндүү эрээгүй мэдээллүүд энд тэндгүй эрээлжилж байдаг болов. Эхнэрээ хэдэн удаа сольсон талаар, хэнд хэчнээн хүүхэд нь бий тухай бичсээр,  бүүр сүүлдээ хөгшин эх нь отгон бэрээ огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх сенсаац дэгдээв. Гэнэт яагаад А.Сүхбатын амьдрал бидэнд сонин болчихов оо. Тэр тусмаа будилж босгож яваа амьдралынх нь алдаа оноог шүүж дэнслэх хэрэгцээ яагаад бий болчихов оо гэж гайхмаар байна. Эцэст нь түүнийг энэ бүх хэл амнаас өмгөөлмөөр санагдлаа.

Монгол бөхийн дэвжээнд од шиг цойлон гарч ирсэн эрч хүчтэй залуу аварга энэ ногоон дэвжээн дээр хаан шиг халаагүй удаан оршихыг хүсээгүй гэдгээр нь би түүнийг үзэгчийн хувьд мэддэг, бас үүгээр нь үнэлж явдаг. Түүнийг бөхийн зодгоо бүрмөсөн тайлахаар нулимстай мэдэгдэл хийх хүртэл энэхүү ногоон дэвжээ ямар болтлоо булхай наймаагаар дүүрснийг бөхдөө хайртай монголчууд анзаарах сөхөөгүй явсан учраас би түүнийг шинэчлэгч гэж боддог. “Жижиг” нэртэй ч үүнтэйгээ хамт том хүндлэлийн эзэн болж, үндэсний бөхийн дэвжээнд аваргын энд хүртлээ тэр тийм ч их хугацааг зарцуулаагүй. Гэхдээ идэр залуу насны амьдрал нь бөхөд зориулагдсан.  “Зориулагдах” гэдэг үг хэтэрхий модон байж болох ч их утга учиртай үг, миний бодлоор. Яагаад гэвэл ямар нэг зүйлд өөрийгөө зориулж , үрж дууссаны дараа тэр зүйл нь бусдын тоглоом, шоглоом байсныг мэдэх хэтэрхий гунигтай, харуусалтай байдгийг би цөөнгүй хүний амьдралаас анзаарч байлаа. А.Сүхбат аваргыг би ийм тавилангийн золиос болсон гэж боддог. Үүнтэй санал нийлэхгүй хүн олон байж болох ч…

Монгол эрчүүдийн сайн, сайхны бэлгэдэл болгон бөхчүүдийг хайрлаж, тэдний эр бяр, ид хаваа гайхуулан өрсөлдөх зүлэг ногоон дэвжээг үндэсний минь өв соёл гэж итгэж явсан олон хүний үнэмшил А.Сүхбат аваргын гэнэтийн мэдэгдлийн дараа өөрчлөгдсөн. Үүнтэй санал нийлэх хүн харин олон байх. Төрийн тэргүүн нь нээн үг хэлж, түмэн олноороо сэтгэл нийлж тэмдэглэдэг баяр Үндэсний их баяр наадмаас өөр байхгүй. Харин энэ их хүндлэл, бахархлын ард ямар булхай, наймаа үнэр ортлоо ужиграад байгааг А.Сүхбат аварга л хэлж, багийг нь хуулсан шүү дээ. Бөхчүүд наймааны үнэ ханшаа цолны эрэмбэ, давааны тоогоороо яаж хувааж авдгийг тэр үеэс хойш бичих, шүүмжлэх болсон. Шударга бус өрсөлдөөн, бохир хуурамч “жүжгийн” гол дүр болж амьдрахыг хүсээгүй А.Сүхбат аваргын эр зориг өнөөдрийн улстөрчдөд даанч байхгүй юм даа.

Уг нь тэр аварга болж чадсан уу, чадсан. Тогтсон “нууц” дүрмээр нь тоглоод явбал аваргын өмнө хэн гишгих байсан бэ. Тэр шударга бустай эвлэрэх, түүнээс хонжоо олохыг хүсээгүй учраас л өөрийгөө зориулж ирсэн бөхийн дэвжээнээсээ буусан гэж миний адил олон монголчууд ойлгодог. Үүгээрээ тэр монгол бөх, монгол эр хүний жудгийг харуулсан учраас түмэн олон одоо ч хүндэлдэг хэвээрээ.

Хурдан хөлгийн тоос, хүчит бөхийн шаваа дэвээ, харваа мэргэний цэцийг самсаа шархируулахгүй үзэж тэсдэг монгол хүн ховор. Энэ бол бидний цусанд лугшдаг омгорхол маань учраас, уламжлал учраас тэр. Харин энэ уламжлал яг цаг үеийнхээ тусгал болж, албан тушаалын наймаа гэдэг шиг цолны найраагаар буртаглагдаж бохир мөнгөтэй холбогдсон байлаа. Тэнд идээшиж дасах ёс суртахуун, бяр цолны эрэмбээр илүүрхэж идэх шунал байгаагүй учраас “жижиг” аварга тийм шийдвэр гаргасан биз ээ. Нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр үлдэж чадсан ч гайхуулж сайрхахгүй мөрөөрөө яваа түүнийг одоо орхиё л доо.

Бууринаасаа хөдөлсөн чулуу зовдог юм гэнэ лээ. Бүх зүйлээ зориулж явсан бөхийн дэвжээнээсээ бууснаас хойш тэр хүн хөл алдаж яваа нь үнэн ч байх. Гэхдээ түүний “зориулагдсан” амьдралыг хэн яагаад ийм болгосныг шүүнэ гэвэл би лав хамгийн түрүүнд бөхчүүдийг шүүмжилмээр байна. Ард түмнийхээ хүндлэл хайрыг даагаагүй, хүний шуналыг тойрч чадаагүй нэгэн цаг үеийнх нь аварга, заан, арслангуудыг юун түрүүнд буруутгана. Монгол бөхийн дэвжээ хэний үед яаж худалдагдаж, ямар байдал газар авч байсныг надаас илүүтэй хэлээд өгөх хүмүүс захаас аван олдоно гэж бодож байна.

Аварга А.Сүхбат монгол бөхийн ёс жудаг хаана бүдэрч, хэрхэн унаж босч явааг илчлээд зодог тайлсан. Энэ л дэвжээнд ялалтаа ч зориулсан, ялагдлаа ч зориулсан. Монгол бөхийн хөгжилд энэ нь түлхэц өгч, наадмын үзүүр түрүүг хэн авахыг тааварлахад амаргүй энэ тэнцүү өрсөлдөөний талбар болж эхэлсэн. Тэр бол монгол бөхийг шинэчлэгч. Өөр ямар аварга нь ингэж чадсан юм бэ. Одоо түүнийг улс төрийн бохир дэвжээ рүү бүү чир л дээ.

З.БОРГИЛМАА
Гэрэл зургийг Ч.Ганбат



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • МОНГОЛЫН БӨХЧҮҮД (June 17, 2013 11:51:06 am )

    ЭМ ТАРИА, ЭЛДЭВ ЯНЗЫН БЭЛДМЭЛЭЭР ӨӨРИЙГӨӨ ХОРДУУЛЖ, БАРИЛДАХ БИЕГҮЙ БОЛЖ, ИЧСЭН НҮҮРЭНДЭЭ ЗОДОГ ТАЙЛЧААД, МОНГОЛЫН БӨХИЙН ЕРТӨРЦИЙГ МУУЛААД БАЙХ ХЭРЭГ БАЙХГҮЙ, ХУДЛАА ГЭВЭЛ ЦАГААН ХООЛОНД ОРЖ БАЙЖ БИЕДЭЭ БАЙГАА ХОРОО ЗАЙЛУУЛАААД ОДОО НЭГ ХҮҮХЭН ХӨӨЖ, НАМ СОНГОХ ДЭЭРЭЭ БОЛЧООД БАЙЖ А.СҮХБАТ ЮУ ЯРИАД ЯВААД БАЙГАА ЮМ

    • hehe (June 18, 2013 12:39:45 pm )

      Ardchilsan namd elssen bish MAN-ii tymen hulgaich nariin haraaliig idej bna daa MAN-iig zaaval taraah yostoi nam mon bna shyy end setgegdel bichsen hymyysees harahad MAN nam byyr buzartchij

  • Anonymous (June 17, 2013 12:40:03 pm )

    urid ni AN-d elsej bhgui yasiin de.. songuuliin ued elsej ard tumnii durguitseliig hurgeed bgaa bhgui yu daa… oboo bosgoogui bol ****zgai yund suuh be gej unen ug shuu..

  • hvn (June 17, 2013 1:48:04 pm )

    mongol bohiin bossoo tsagaan hiimori gej yu bdag yum
    yund tvvniig muulna we chi ter hvnd ter tariag n hiij ogch bsan yum uuu er n
    yahaar ingej sain yawaa 1iigee ingeech chi hvvhen hoodoggvi er ergvvldeggvi er n
    boloh heregtei chi ter olimp surguuliruu neg orood vzdeee *****aa
    ataarhahaaa boli za mongoliin bohchvvd min

  • Anonymous (June 17, 2013 2:00:51 pm )

    BI CH IH L HUNDELJ YAVSA DAA TANIIG ODOO BOL IH ERGELZEJ BNA NEG L IH GOMDOL SHUD ZUUSAN ATAARHAL OSHOORHOL HONZON BAGAA UM SHIG SANAGDAJ DURGUI HURJ BNA

  • unshigch (June 17, 2013 2:42:52 pm )

    Анх өөрөө биеийн байдлаас болж зодог тайллаа гэж мэдэгдэж байсан. Сүүлд нь харин шударга бус байдлаас болж… гээл гоё тайлбар бодож олчоод яриад байгаа юм даа, хэхэ

  • Мандухай (June 17, 2013 3:09:48 pm )

    Ардчилсан намд тийм л хайртай байсан юм бол ялагдаад ядарч явахад нь элсчихгүй яасан юм. Ялаад аархаж явахаар нь нэг их үнэнч царайлж гэнэ. Атаархал л байхгүй юү?

  • zochin (June 17, 2013 3:13:04 pm )

    Hunii uzel bodol hamaaui ch Hun chanar bokh hunii huvid bie bienee uzekh hand**** taagui bgaa ni evgui sanagdsan Mungunii toloo yum shig l

  • darhaa (June 17, 2013 3:53:57 pm )

    taniig hvndelj yabdag shvv avargaa tanii ysashdiin ajild amjilt hvsie

  • BURUUTAI (June 17, 2013 5:48:03 pm )

    JINHEN BULHAINII EZEN GAZARIIN NAIMACHIN ERT DEER UESEES DARHALJ ERSEN ALTTAI UUL UHAJ ALTIIG ABAAD LUSIIN HORLOL BOLSIIN ECHEHGUI BOL HEDEN JIL LAM HARAAR YABLAA DAA DEER EM BELDMEL HEREGLEED ELEGGUI BOLSON BUGD UULIIN TAL N SUHBATIIN MEDELD BAIDAG BUGATAI AMITAN MOD URGAMAL GEED L ETGEHGUI BOL TA NAR TUB AIMAGIINHANAAS ASUU ZAHIIN TAXINII ZOLOOCH HELNE DEE MARSHAL TAVANII ZAMIIN ESEREG TALAAS ABAAD L IKH TENGERIIN AM NUHTIIN AM OROHGUI TEGEED L TUB AIMAG HURTEL SUHBATIIN GAZAR SHUU DEE HAR SARNAIGIIN AMARAA MEDCHEED TEMTSEN GEJ ZURAGTAAR NEG GARAAD L HANDAA HAGA DARUULSAN SH DEE

  • Anonymous (June 17, 2013 6:15:55 pm )

    zalitai zewvvn gardaa!!! nvhee maltaj bgaa ym bailgvidee…..

  • xarz (June 17, 2013 6:20:15 pm )

    abgai huuhnii asuudal gebel baterdene abarga urd n neg huuhedtei biluu ugui biluu.buruu duulsan uu.buruu duulaagui bol ter huuhed odoo ymar ybaa boldoo.

  • Халдун (June 17, 2013 6:29:17 pm )

    Сүхбат бол жинхэнэ хүч чадалын аврага биш шүү дээ. Яагаад зодог тайлсан бэ гэвэл өнгөрсөн жил нь допинг хэргэлээд баригдаад,харин зодог тайлж жүжиглэдэг жилээ хэрэглээгүй учир дөрөвийн даваанд шороодоод ичихдээ зодог тайлсан болж солиорохгүй юу даа.

  • doko (June 17, 2013 7:02:01 pm )

    JUDAGMUUULSUUDIIN TSUGLUULGA .

  • энгийн ард (June 17, 2013 7:02:48 pm )

    ардчилсан намын сонгуулд хүчин зүтгэсэн болгон ямар нэг албан ту******лтан болчихоод байгаа шүү дээ.Арай юм горьдоогүйл баймаарсан.

  • basa (June 17, 2013 7:05:57 pm )

    ingej dooshoo ortsgooh gejdee. halhiin saihan erchuud baij hachin ynziin hagas dutuu ym dagag daldaganaad hiimori suldee unagalaa . uuniig mongoloor ***i chin gedeg ymdaa

  • ИРГЭН (June 17, 2013 7:20:30 pm )

    ААТАЙ ШУДРАГА БАРИЛДДАГ АВРАГА БӨХ ДӨӨ АМЖИЛТ

  • Anonymous (June 17, 2013 8:00:38 pm )

    svnhbat avragdaa amjilt ardchilsan namd elssen chin mash zuw tani heden ehnertei baihan hvnd hamaagvi bvv too ta ardchilsan niigemd amidarch bn aa tani erh arh chuluug hvn shvvmjileh esgvi ta bol dawtagdashgvi ilv ercheer ilvv bvr ilvv ywaarai

  • zochin (June 17, 2013 8:14:36 pm )

    Bidnii tsuuhun mohgolchuud yasan ih taltsaj uursdiigee doosh ni hiitsgeedeg yum be? Huvi hvnii vzel bodol, setgelgee gej yum bdgiig yagaad hvndelj bolohgvi bna ve? Ter ar ger, nastai eejeer ni hvrtlee oroldono gedeg daan ch ichimeer yumaa. Hvn bvhen EHEES meydelj ehiin hajuud usuj torinodog, er hvn bvr tsag ireheer amidarlin hania gej hen negen emegteig songodog atlaa yagaad eej enhereer ni bas sedvee bolgon shuuraad bainaa. Hvniig muulah amarhan. Hvmvvs mini sain ch talaas ni, uutei talaas ni harj vzeed bi ene hvnii hiij chadsan zvil shig ni yu hiiv, aldsan zvil deer ni bi yugaaraa ilvv bainav geed ergetsvvlj bodoj baij bichij baimaar yumaa. Taltsaj bichiltsedgee bolimoor yum

  • БАТБАЯР (June 17, 2013 8:52:37 pm )

    Бат-эрдэнийг хаанаас нь харсан ч ************дуу юмаа, ийм нөхрийг яаж ерөнхийлөгч болгох юм бэ.

  • zoch др (June 17, 2013 10:33:10 pm )

    Сүхбат яагаад байна аааааааааааааааааааа

  • Anonymous (June 17, 2013 11:39:17 pm )

    Urd ni elsekhgui yasan yum ogt taalagdaagui. Kheltsel khiisen bkh AN tai

  • эрдэмэ (June 18, 2013 12:06:42 am )

    энд атаархаж ****** хэлж байгаа нь дандаа эрчүүд байгаа гээд бодохоор хөөрхий эрчүүд минь ямар ч өрөвдмөөр хөгийн амьтад болоо вэ,аргагүй дээ монгол бүсгүйчүүд яагаад гадаадад гарч харийн хүнтэй суугаад байна вэ бодоод үзээрэй

  • zOCHIN (June 18, 2013 12:17:32 am )

    1-RT ODOOGIIN ERONHIILOGCH NI ODOOGIIN ZASGIIN GAZRAA DEMJIJ AJILLANA GJ BURJ BHIIN. EV NEGDLIIN ILERHIILEL BOLSON ENE HUN SHUDRAGA BAIY GDG UGEE DAVTAHAA BJEE. 2-RT NIIGMIIN SETGEHUIG OORCHLOH GSN KINO HURTEL HIIH BOLLOO. SBN TV-EER SOLIOTOI ERUUL SOGTUU NI MEDEGDEHGUI HEDEN BATSAANII TOGLOSON OLON ANGIT NERTEI SONGUULIIN KINO GARCH BHIIN. ERONHIILOGCHOO DEMJINEE, EBE-IIN 70 CH GJ BH SHIG. BAS HYTADUUDIIG AJILLADAG MONGOL ZAHIRLIIG ER NI BUSINESSMAN ZOV HUN GJ HARUULAH GEED CH BH SHIG. BAYRTSOGTTON GUAI NUTAG NEGTNUUDEE L AJILSAG GD BH SHIG 3-RT ULSIIN IH HURLIIN DARGA NI SETGUULCHIDTEI UULZAJ BHDAA TURIIN OROLTSOOG BAGASGANA. DARHAND GAZRIIN TOSNII UILDVER BARINA, GAZRIIG NI UNEGUI OGNO GEED YARIAD SUUJ BHIIN. YU GSN UG VE. ULS GAZRAA HEDEN MONGOTEI HUND UNEGUI OGOHIIN BNA. 4-RT ENHBOLDTON GUAI SONGUULIAR DANDAA HEDEN HOGSHCHUUL IRDEG. TGD ZALUUCHUD DARAA NI HARAMSAAD BDG CH GJ BH SHIG. ARD TUMNEE INGEJ HAGALGAN BUTARGAH UG HELJ BOLDGIIMUU 5-RT SONGUULIIN SANAL HURAAH HAR HAIRTSAG DOTOR HOOSON BGAA GDGIIG HEN BATALHUU. SANAL TOOLOH NI UNEN BJ BOLOH CH URIDCHILJ BUGLUSUN HUUDAS BHGUIG YAJ BATLAHUU

  • z (June 18, 2013 4:06:39 am )

    Baterdene uneheer huuramch hun gant***n jishee helie ter jiliin tsagaan sariin barildaanaar sumiyabazar osohbayr 2iig yaj davj bailaa unen s*** ene erchuud ter barildaaniig uzeed oin gutaj baisan biz dee gants barildaand turuuleh gej onigoond orson tiim l baliar 2iin hoorond ***iin amitan Ingej bodohoor mongol bohig ***iin togoond oruulsan hun gej bodogdood oi gutaad baidag ym

  • Otgonbaatar (June 18, 2013 9:00:21 am )

    Амьддаа бие биенээ хайрла ХҮМҮҮСЕЕ.. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хайрла….Доромжлогч нар аяндаа хорвоогийн жамаар Үйлээ эдэлнэ.

  • Anonymous (June 18, 2013 9:22:04 am )

    Сүхбат ард түмнийхээ хайрыг даагаагүй, амиа бодсон ******хай хүн. Яагаад гэвэл зодог тайлах хэзээ ч оройтохгүй. *00 жилийн ой, наадамчин олны баярласан сэтгэлд ус цацсан мулгуу амьтан. Одоо бас Аваргыг сөрж, АН-д элсэж байгаа нь 2 дахь алдаа хийж, дахин засаршгүй мулгуу болохоо харуулав. Урьд өмнө нь эсвэл дараа нь элсэж болно. Ингэж хувийнхаа атаа хорсол гомдол цөхрөлөөр нэр төр хөөж яваа тань улам л өөрийгөө доош хийж байгаа харагдах юм. Хувийн тань амьдрал бидэнд хамаагүй ээ, гэхдээ эл байдал чинь өөрийнхөө амьдралд ч гай тарьж явдаг юм шиг санагдах боллоо. Одоо дөч гараа байлгүй, жаахан дотроо бодолтой, хайр хүндлэлийг дааж амьдрах цаг тань болсон л баймаар даа.

  • GEPEL (June 18, 2013 9:52:38 am )

    CVXBATIIG OMOPDOG NI ZOB OOPIIN BODOLTOI GAIXAMCHIGTAI ZALYY TVVNII XYBIIN AMDPAL YAMAP BAIX NI XEND XAMAATAI YAM TVVGEEP OPOLDDOG NI BYPYY YYLAACAA GVNDVVGVI ZALYY OPLON TVMNI XAIPTAI XVV ENE ABAPGAAP TOXYYPXADAG XVN GEBEL BYANMONX ABPAGA BATEPGENE ABPAGA 2P ZALYY XVIIG ZVGEEP BAILGALDA

  • ATENGEL (June 18, 2013 9:58:42 am )

    MONGOL BOXCHVVD GEED CETGEGDEL BICHCEN XVMVVC OOPCONOO DVGNEX STAG BOLJEE MONGOLCHYYD EPIIN 3N NAADAMAA XVNDETGETEG CXAN CHANPIIG ASHIGLAJ ZAPIM NEG BOXCHVVD ENE ZALYY ABPAGIIN NEP TOPOOP TOGOLDOGOO BOLIOCH DEE EP NI BATEPDENE ABPAG CVXBATIIG OOPOOCOO ILVV GAPCHIX NI GEJ DELXIIN NEPTEE TEMSTEEND YABYYLAXGVI DAPJ BCAN NI VNEN CHVV DEE VVNIIG OLON APD MEDENE BATEPDENE OLIGVI AMTAN CHVVDEE

  • ATENGEL (June 18, 2013 9:58:42 am )

    MONGOL BOXCHVVD GEED CETGEGDEL BICHCEN XVMVVC OOPCONOO DVGNEX STAG BOLJEE MONGOLCHYYD EPIIN 3N NAADAMAA XVNDETGETEG CXAN CHANPIIG ASHIGLAJ ZAPIM NEG BOXCHVVD ENE ZALYY ABPAGIIN NEP TOPOOP TOGOLDOGOO BOLIOCH DEE EP NI BATEPDENE ABPAG CVXBATIIG OOPOOCOO ILVV GAPCHIX NI GEJ DELXIIN NEPTEE TEMSTEEND YABYYLAXGVI DAPJ BCAN NI VNEN CHVV DEE VVNIIG OLON APD MEDENE BATEPDENE OLIGVI AMTAN CHVVDEE

  • ATENGEL (June 18, 2013 9:59:29 am )

    MONGOL BOXCHVVD GEED CETGEGDEL BICHCEN XVMVVC OOPCONOO DVGNEX STAG BOLJEE MONGOLCHYYD EPIIN 3N NAADAMAA XVNDETGETEG CXAN CHANPIIG ASHIGLAJ ZAPIM NEG BOXCHVVD ENE ZALYY ABPAGIIN NEP TOPOOP TOGOLDOGOO BOLIOCH DEE EP NI BATEPDENE ABPAG CVXBATIIG OOPOOCOO ILVV GAPCHIX NI GEJ DELXIIN NEPTEE TEMSTEEND YABYYLAXGVI DAPJ BCAN NI VNEN CHVV DEE VVNIIG OLON APD MEDNE

  • Jagaa (June 18, 2013 10:03:02 am )

    Их аврага Бат Эрдэнэ Монгол бохийг нэгтгэж чадаагуй байж энэ аймаар на******дыг эвруулнэ гэж сайхан зуудлэх юм больвол таарна

  • BOXCHVVD (June 18, 2013 10:03:17 am )

    CVXBAT BOL BIDNII BAXAPXAL CVXBATIIN XYBIIN AMDPAL BOL ENE XVNIIL AMDPAL ELDEB YAM BICHIXEE BOLOO CVXBATAA CHI CHVV DOPOMJILOX TYCAM 7N BYPXAN CHIG GILALZAAPAI XO AMJILT

  • COLONGO (June 18, 2013 10:13:19 am )

    CENE CETGEGDEL BICHICEN XVMVVC MONGOL EPCHVVD BNA MONGOLII MINI EPCHYYD YACAN CYL DOPOI BOLOO BE YAMAP CH EP XVNII ZAN CHANAP ALGADAA XOOPXII XAPIN CH EMEGTEI CHVVD MINI XVCHIPXEG BOLOO YA DACVXBATAD AMJILT XVCII YXAALGA BAIJ CYPGYYLDAA OLON OLON APDIIN XVVXDVVDEEC NEPTEI TAMIPCHID BELDEEPEI

  • заяийн шавийн мөнгөн цоолтуур (June 18, 2013 10:40:15 am )

    *0-ээд оны хувьсгалаар дэлгүүрийн лангуу эзгүйрч луйварчид, овсгоотонгууд аль л өнгөтэй өөдтэй болгоныг булааж ард түмэн талоны бараанд оочерлож өлсөж б/сан яг энэ цаг үед хамгийн цатгалан явсан хүн чинь энэ Бат-Эрдэнэ гэж энэ лут том аварга шүү дээ. бидний үеийнхэн хуучин нийгмээ халж шилжилтийн хүнд бэрх үеийг давахын төлөө өлсөж цангаж тэр үеийн ерөнхий сайд б/сан нутгийнх нь ******рал ах бямбасүрэн гуай хуучин пальто эгэлдэрэглэн өдөр шөнөгүй тэмцэж явахад мань хүн огт үзэгдээгүй, харин энэ тэндэхийн ядуухан төсөвтэй аймаг сумын наад******дыг алгасалгүй түүж хунз цай цуглуулсан шиг хар амиа бөөцийлж явсан нь гашуун үнэн шүү дээ. Мэх мэдэхгүй, ухаан богино, зориг зүрх байхгүй, бөөрөнхий, нэг л их хар бяраар багалж бариад түрүү бөхийн байгаа бодоод дэрлээд унтчихна. Ийм л байсан ш дээ. Одоо тэгээд нэг л том дүрдээ итгэчихсэн ерөнхийлөгч туугаад байдаг, ард нь авилагч байна уу аргал байна уу огт хамаагүй өөрөө л болж байвал гэсэн атгаг санаа харагдаад байх юм. Яандаа аварга минь ийм болчих гэж..Ийм болчих гэж ч юу байхав ИЙМ БАЙСАН доо чааваас….Харин Сүхбат аварга бол жинхэнэ эрч, хүч, эр зоригийн илэрхийлэл байлаа

    • zuv (June 28, 2013 12:56:25 pm )

      Яг л хэллээдээ

  • hehe (June 18, 2013 12:38:50 pm )

    Ardchilsan namd elssen bish MAN-ii tymen hulgaich nariin haraaliig idej bna daa MAN-iig zaaval taraah yostoi nam mon bna shyy end setgegdel bichsen hymyysees harahad MAN nam byyr buzartchij

  • www.oronsuuts.com (June 18, 2013 4:07:00 pm )

    http://www.oronsuuts.com ¯ë õºäëºõ õºðºíãèéí ïîðòàë ñàéò. Øèíý îðîí ñóóö, 100 ìÿíãàí àéëûí äàõèí òºëºâëºëò, ìýäýý ìýäýýëýë, òåíäåð, ¿ë õºäëºõ õºðºíãèéí çàð ãýõ ìýò ìýäýýëëèéã òà ìàíàé ñàéòààñ ¿çýõ áîëîìæòîé.

  • Anonymous (June 18, 2013 6:45:51 pm )

    олон авгай сольж олон хүүхэд гомдоосон буруутай

  • Anonymous (June 18, 2013 10:20:59 pm )

    Сүхбатаа болио, хэ хэ, ****** санаалсан хөгийн гар

antalya rent a car