УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг Монгол-Израйлын хамтарсан “Шинэ технолож” компанитай холбоотой зургаан тэрбум төгрөгийн хохирол бүхий хэргээр АТГ шалгаж буй бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Мөн хэргийн талаар зарим нэмэлт шалгалтыг хийх даалгавар АТГ-т Нийслэлийн Прокурорын ерөнхий газраас өгчээ.
Энэ дагуу АТГ-аас хэргийг прокурорт шилжүүлэхийг төлөвлөж байгаа юм байна. Х.Наранхүүг өмнө нь бас “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр шалгаж,түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Мөн бусдад шилжүүлсэн машиныг төлүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулсан билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (June 14, 2013 9:30:30 pm )
МАН дотор Отгонбаяр мэтийн Батэрдэнийг ерөнхийлөгчөөр гаргахгүй байх сонирхолтой улсууд зөндөө бий. Мөнх-Очироос авхуулаад. Отгонбаярын дуулиан болоод байгаа мөнгө бол зориудаар зохион байгуулсан л ажил. Санаатай энэ их мөнгийг дансанд оруулж гарган цаад санаа нь МАН-н нэрийг унгах, үүгээр дамжуулан Батэрдэнийн нэр төрд халдах гэсэн зориудын ажил.
-
Nalaih (June 15, 2013 11:49:39 am )
Отгонбаяр сайдын холбогдсон сургуулийг энэ Наранхуу зуучилсан юм билээ
2 Comments