antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2013 4 comments

Т.Билэгт цагаачлах хүсэлт гаргажээ

нийтлэсэн Admin

1deb35b816ad749bigМАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт гадаадад эмчилгээ хийлгэхээр яваад ор сураггүй алга болсон билээ. Түүнийг Интерполоор эрэн сурвалжилж буй  бөгөөд тэрбээр АНУ-д цагаачлах хүсэлт гаргажээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ “саяхан Интерполоос манай байгууллагад энэ тухай мэдэгдэж, энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах тухай албан бичиг ирүүлсэн. Т.Билэгтэд цагаачлах эрх олгох эсэхийг АНУ шийдвэрлэнэ. Энэ асуудал цаашид хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй байна” хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.

Энэ хэрэгт мөн Н.Энхбаярын авлигын гэгдэх хэрэгт түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж байгаа юм. Тодруулбал , тэднийг “Н.Энхбаярын бусадтай бүлэглэн, хууль бусаар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн. Тухайн үед Н.Энхбаяр өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр 2012 онд “Эксон” гэх компанийг  шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдлахыг оролдсон байдаг. Түүнчлэн Н.Энхбаяр “Өргөө” зочид буудлыг Б.Хуягийн “Хар дун” компанид  шилжүүлсэнтэй холбогдуулан энэ хоёр хүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хууль бус хувьчлалд ихээхэн дэмжлэг үзүүлж, шийдвэр гарган оролцсон хэрэгт сэжигтнээр татаад байгаа” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (June 14, 2013 2:15:11 pm )

    naad luivarchnaa hurdan barij baitsaaval dahiad ****an mungunii holbogdoltoi herguud garna shuu MAN-s naa muu ***** chin ****an luivar hiicheed yun tsgaachlal huseed yvj bdag ba aa adgiin ****r

  • М.НАРАНБОЛД (June 14, 2013 3:42:47 pm )

    БОЛЬЁ ОО

  • hi (June 15, 2013 3:10:13 am )

    khund eh oron l heregtei dee hisen hergee shudragaar ***lguulaad bardam amidraach ee alivaad hariuts***** uurch suraa . bidni mongolchuud shig harsan tengertei ih huvi zayatai hen bgaa yam ve nasni etsest huni gazar hetsuu dee gej bodoj bn

  • Anonymous (June 16, 2013 4:54:07 am )

    ylaim tsaim zygtaj bga ni ene vv. onigoooo

antalya rent a car