antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2013 Comments are off

Хүүхдийн зуслангуудад шалгалт хийнэ

нийтлэсэн Admin

p17t0dub4r1fqpovq133ptkk1prb1Нийслэлийн ногоон бүсэд байрлаж, улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангуудын 2013 оны үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан амрагч  хүүхдүүдийн ая тухыг хангах, сургалт хүмүүжлийн чанарыг сайжруулах талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргажээ.
Захирамжийн дагуу  14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, дүгнэлт гаргана.  Шалгалтыг нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, болон Цагдаагийн газар хамтран хийх юм. Шалгалтаар хүүхдийн зуслангуудад тавигдах ерөнхий шаардлага, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах арга барил, эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөл, хүүхдийн эмч, эрүүл ахуйч эмч нарыг ажиллуулж байгаа эсэх, зуслангийн эмнэлгийн бэлэн байдал, эм тариа багаж хэрэгсэл бүрэн эсэхэд хяналт тавих юм.  Мөн нийслэлийн ногоон бүсэд байрлалтай зуслангуудын аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, гарч болзошгүй гамшиг, аюулаас сэргийлэх бэлэн байдал, гал унтраах анхан шатны норм, стандартыг хэрхэн хангасныг шалгах юм. Дээрх байгууллагуудаас бүрдсэн гурван ажлын хэсэг нэгдсэн үнэлгээ хийж, шаардлага хангасан зуслангуудад үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car